| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02469/И |
| Дугаар | 102/ШШ2024/02050 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02050
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/ | Улаанбаатар хот |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ...... нэхэмжлэлтэй, хариуцагч ....... холбогдох гэрээний үүрэг нийт 4 872 704,57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 2024 оны 04 сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 2 872 704,57 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 914 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 46 457 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 457 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ