Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/02112

 
 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т....-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ........... нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 59 830 143 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 59 830 143 төгрөгийг 20 сарын хугацаанд, сар бүрийн 25-нд буюу 2024.04.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2024.05.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 3000 000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 2 830 143 төгрөгөөр хэсэгчлэн ......ийн ........ тоот Хаан банкны дансанд шилжүүлэх, дээрх графикийн дагуу төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ...... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлтэй .... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын .... дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ... мкв талбайтай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, хувийн сууц гаражны зориулалттай .... мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527 310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 263 655 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 263 655 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ