Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 138/2018/00020/И |
Дугаар | 138/ШШ2018/00086 |
Огноо | 2018-01-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2018/00086
2018 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 138/ШШ2018/00086
| Дорнод аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ************** регистрийн дугаартай, ******* овогт******* *******ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн,
Нэхэмжлэгч Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* овогт******* ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1975 онд 7 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлт авч, Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд анх малчнаар ажилд орж байсан. 1975 оны 06 сарын 2*******-ний өдрөөс 1978 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл ******* нэгдлийн ******* дүгээр бригадад мал маллаж байгаад, 1978 онд цэргийн албанд явсан. 1981 онд цэргийн албанаас халагдаж ирээд, 1981 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* дүгээр бригадад малчнаар тасралтгүй ажилласан. Одоо 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан талаарх зарим баримт олдохгүй байна.
Иймээс намайг 1975 оны 06 сарын 2*******-ний өдрөөс 1978 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь 1975 оны 06 сарын 2*******-ний өдрөөс 1978 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт тус шүүхэд ирүүлжээ. Нэхэмжлэгч Ц.******* нь 1975 оны 06 сарын 2*******-ний өдрөөс 1978 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дараах бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Ц.*******ын хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар,
- Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1975 оны 06 сарын 2*******-ний өдрийн Ажилд томилох тухай 5******* дугаартай тушаалын хуулбар,
Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1981 оны 07 сарын 17-ны өдрийн Ажилд томилох тухай 85 дугаартай тушаалын хуулбар,
- Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1983 оны 0******* сарын 13-ны өдрийн Амралт олгох, ажилд томилох тухай 31 дугаартай тушаалын хуулбар,
- Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 198******* оны 01 сарын 13-ны өдрийн Хөдөлмөр өдрийн доод хэмжээ биелүүлээгүй гишүүдийн тухай 1/1 дугаартай тогтоолын хуулбар,
- Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1985 оны 06 сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, томилох тухай *******2 дугаартай тушаалын хуулбар,
- Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1985 оны 06 сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, томилох тухай *******9 дугаартай тушаалын хуулбар,
- Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 01-ний өдрийн Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай 1*******0 дугаартай тушаалын хуулбар,
- Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 1*******-ний өдрийн Малчин гишүүдийн 1988 оны ээлжийн амралт олгох тухай Б/122 дугаартай тушаалын хуулбар,
- ******* сумын ******* , -ын Гүйцэтгэх захиргаа, -ийн зөвлөл, -ийн хороо, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хавсарсан хурлын 1989 оны 01 сарын 29-ний өдрийн Суурь малчдын 1988 оны уралдааныг дүгнэх тухай 01/******* дугаартай тогтоолын хуулбар,
- Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1990 оны 11 сарын 28-ны өдрийн Ажилд томилох, чөлөөлөх, ээлжийн амралт, тэтгэмжтэй чөлөө олгох тухай Б/68 дугаартай тушаалын хуулбар,
- ******* сумын засаг даргын тамгын газрын архиваас ирүүлсэн цалингийн тодорхойлолт
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хангаж ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт******* ******* нь 1975 оны 06 сарын 2*******-ний өдрөөс 1978 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.******* дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах эгтэйг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.******* дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ