Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02240

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/0

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч ..... нэхэмжлэлтэй, хариуцагч.......холбогдох, гэрээний үүрэг нийт 15 034 990.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт , нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2 657 913 төгрөгөөр багасгаж 12 590 077 төгрөг болгосныг, хариуцагч хүлээн зөвшөөрч 12 590 077 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 590 077 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 08 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 122 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 213 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ