| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00120/И |
| Дугаар | 150/ШШ2024/00134 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 150/ШШ2024/00134
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ******* хот, ******* дүүрэг, .... дугаар хороо, ................, ............ тоотод байрлах “Кибернетик ББСБ” ХХК-ны (РД:..............) нэхэмжлэлтэй ******* аймаг, ******* сум, .......... дугаар баг, .............. тоотод оршин суух иргэн ******* овогт .................. (РД:...................) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,671,923.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“.....................” ХХК-ний гүйцэтгэх захирал .................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
........... овогтой ............. нь ..................... ХХК-тай 2022 оны 01-рсарын 24-ний өдөр 24 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,099,900 төгрөгийг жилийн 36.0%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул 2024 оны 03-р сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 953,556.00 төгрөг, төлөх ёстой хүү 644,423.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,943.89 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 1,671,923.25 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 1,671,923.25 төгрөгийг Жадамба овогтой Мөнхзулаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь “.................” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа нэхэмжлэлийн шаардлага болох 1,671,923.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 557,307.75 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 557,307.75 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 557,307.75 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
......................... ХХК-нь ................. зээлийн гэрээний үүрэгт 1,671,923.25 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................. нь “.................Б” ХХК-ний нэхэмжилж буй 1,671,923.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 557,307.75 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 557,307.75 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 557,307.75 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 21 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,700.78 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ................. төлөх улсын тэмдэгтийн хураамж 41,700.78 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “................” ХХК-ний нэхэмжлэлтэй ................... холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,671,923.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.......................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,700.78 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ....................... улсын тэмдэгтийн хураамжид 20,850.39 төгрөг, орон нутгийн орлогоос 20,850.39 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..............................” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА