Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2018/00051/И |
Дугаар | 138/ШШ2018/00090 |
Огноо | 2018-01-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2018/00090
2018 01 25 138/ШШ2018/00090
МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ
Дорнод аймаг дахь ум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг Буян-Өндөр гэх газарт оршин суух, ажилгүй, ЖЖ6*******060109 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй ******* сумын "******* даргын 1981 оны 6 сарын 18-ны өдрийн 62 тоот тушаалын жинхэнэ эзэмшигчээр мөн улсад ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч .*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 8-р ангиа төгсөөд -ийн илгээлтээр ******* нэгдэлд малчнаар ажиллаж эхлэсэн. Тус даргын 1981 оны 6 сарын 18-ны өдрийн ажилд томилох тухай 62 тоот тушаалд миний нэрийг дүү ээр буруу бичсэн нь миний иргэний үнэмлэх дээрх нэртэй таарахгүй байгаа учир уг тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Дүү нь надаас 10 насаар дүү бөгөөд тухайн үед сургуульд ч ороогүй бага байсан. Иймд 1981 оны 6 сарын 18-ны 62 тоот тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн би 1981 оны 06 сарын 17-ноос эхлэн 199******* оны 12 сарын 07-ныг хүртэл тасралтгүй Дорнод аймгийн ******* сумын ******* *******-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******ын ******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* даргын 1981 оны 6 сарын 18-ны 62 тоот тушаалын жинхэнэ эзэмшигчээр, мөн улсад ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргажээ.
Дорнод аймгийн ******* сумын ******* дарга 1981 оны 6 сарын 18-ны өдрийн 62 тоот Илгээлтийн эздийг ажилд хуваарилан томилох тухай тушаалын хавсралтанд нэхэмжлэгч .*******ын нэрийг үхбааратын гэж буруу бичсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг үндэслэн уг 62 тоот тушаалын жихэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч .******* нь 1981 оны 6 сарын 17-ны өдрөөс 199******* оны 12 сарын 10-ныг хүртэл хугацаанд Дорнод аймгийн ******* сумын ******* *******-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, цалингийн түүвэр болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд нэхэмжлэгч .*******ыг Дорнод аймгийн ******* сумын ******* даргын 1981 оны 6 сарын 18-ны өдрийн 62 тоот тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоож 1981 оны 6 сарын 17-ны өдрөөс 199******* оны 12 сарын 10-ныг хүртэл хугацаанд Дорнод аймгийн ******* сумын ******* *******-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар нэхэмжлэгч .*******ыг Дорнод аймгийн ******* сумын ******* даргын 1981 оны 6 сарын 18-ны өдрийн 62 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .*******ыг 1981 оны 6 сарын 17-ны өдрөөс 199******* оны 12 сарын 10-ныг хүртэл хугацаанд Дорнод аймгийн ******* сумын ******* *******-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА