Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 150/ШШ2024/00135

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

             ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би,

******* хот, .......... дүүрэг, .............дугаар хороо, .............. өргөн чөлөө-............. ............. .................... .......... баг цамхагт байрлах ******* ХК-ний (РД:..............) нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сум, .............. дугаар баг, ............... тоотод оршин суух иргэн ............. овогт . (РД:.........................) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,159,451.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 03-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

.................. ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зэзлдэгч ******* нь ,,,,,,,,,,,,,,, ХК-ийн Хүнсний нэг тооцооны төвтэй 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/201944444306 тоот зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/201944444306 тоот зээлийн гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр БГХ/2019444443 06 тоот хөдлөх эд хөрөнгийн барыдааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч Э.Зулцэцэг нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 317201944444306 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,467,666 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 412,411 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,757 төгрөг нийт 1,882,834 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Э.Зулцэцэг нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Э.Зулцэцэгээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2019 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн ЗГ/201944444306 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,532,333.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,451,875.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 157,241.74 төгрөг, нотариатын зардал 18,000 төгрөг нийт 3,159,451.31 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э.Зулцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Э.Зулцэцэг нь .................. ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа нэхэмжлэлийн шаардлага болох 3,159,451.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

............. итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүхэд ирүүлсэн тайлбартай:

................... ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Зулцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,141,451.31 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 18,000 төгрөг, нийт 3,159,451.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч .................. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тайлбарыг шүүхэд бичгээр гаргажээ.

Иймд хариуцагчийн зөвшөөрлий баталж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 .................. ХК-нь иргэн .................. зээлийн гэрээний үүрэгт 3,159,451.31 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .................. нь .................... ХК-ний нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 3,159,451.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 30,36-р хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ................... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ...................... төлөх улсын тэмдэгтийн хураамж 65600 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар .................. ХК-ний нэхэмжлэлтэй ............... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,159,451.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ................... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч .................... улсын тэмдэгтийн хураамжид 32800 төгрөг, төрийн сангаас 32800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА