Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Мөнхбат |
Хэргийн индекс | 131/2024/00072/И |
Дугаар | 131/ШШ2024/00403 |
Огноо | 2024-05-08 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2024/00403
Монгол улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, шүүгч Г.Батзаяа, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, *******, 1*******, ******* оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймаг, ******* сум, 3 дугаар багт оршин суух, ******* ******* овгийн хол*******ох гэм хорын хохиролд 20,132,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар танхимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. цахимаар тус тус оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага/тодруулсан/: Эмчилгээний зардал 19,730,000 төгрөг, эмийн зардал 253,540 төгрөг, тээврийн зардал 148,800 төгрөг, нийт 20,132,340 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.ыг хохирогч Г.ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.******* цаашид гарах эмчилгээний зардлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж, дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан.
Уг гэмт хэргийн улмаас Б. нь зүү нүд хараагүй болсон тул эмчийн хяналтад орж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сайн мэлмий нүдний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нүдний хагалгаанд орсон.
Хагалгаанд орохын тулд 2023 оны 05 дугаар сард Сайн мэлмий нүдний эмнэлэгт очиж үзүүлэн хяналтад орж, улмаар донор эвэрлэгийг Царам тэнгэр ХХК- иар дамжуулан 11,000,000 төгрөгөөр Америкийн нэгдсэн улсаас захиалан авчруулсан.
3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримт:
- Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийтгэх тогтоол
- Сайн мэлмий ХХК, Царам тэнгэр ХХК, Цолмон фарм ХХК, Ашид тун ХХК, Траст фарм групп ХХК зэрэг хуулийн этгээдийн е-баримт, бэлэн мөнгөний орлогын баримт
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зорчих тасалбар
- Хохирлын тооцоо, е-баримт
- Эвлэрлийн гэрээ,
- Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч, хохирогч нарын хүсэлт
- Баянхонгор аймгийн прокурорын газар-ын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол
- Амбулаторийн карт/Б./
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
5. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
6. Хариу тайлбарын үндэслэл: Г. миний бие гэмт хэрэгт хол*******сон үедээ Б.од 10,000,000 гаруй төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн. Ойролцоогоор 12-15 сая төгрөгийг баримттай болон баримтгүйгээр нэхэмжилсэн хэмжээгээр нь төлж, барагдуулсан.
7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримт: Үгүй.
8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
9. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хариуцагчийн нэхэмжилсэн мөнгийг нэхэмжлэгчид өгөх нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г. хол*******уулан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсан үндэслэлээр эмчилгээний зардал 19,730,000 төгрөг, эмийн зардал 253,540 төгрөг, тээврийн зардал 148,800 төгрөг, нийт 20,132,340 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Баатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн байхад давхардуулан нэхэмжилсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
3. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.ыг 2022 оны 07 дугаар сарын 12-ны 16-17 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын төвд байрлах Д.ийн хашаанд Б.той үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр рүү өшиглөж, эрүүл мэндэд нь эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар хохирогч Б.оос цаашид гарах эмчилгээний зардлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж, дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд хол*******олтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолын хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй тул уг шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хариуцагч Г. нь нэхэмжлэгч Б.******* эрүүл мэндэд гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлохгүй.
Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт уг үйл баримтыг 2022 онд болсон хэмээн бодит байдлаас зөрүүтэй бичсэн техник шинжтэй алдааг энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвтгөн ойлгох боломжтой гэж үзлээ.
Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан хохирогч Б., гэрч Э.*******хуяаг, Д. Н. нарын мэдүүлэгт хариуцагч Г. нь нэхэмжлэгч Б.******* эрүүл мэндэд гэм хор учруулсан үйл баримт 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр болсон хэмээн мэдүүлжээ.
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэс-ийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 267 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.******* биед хүнд зэргийн гэмтэл учирсан байгаа нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгажээ.
Нэхэмжлэгч Б.******* амбулаторийн картын үзлэгийн хэсэгт гэмтэл учирсан огноог 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэж тэмдэглэжээ.
Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд хариуцагч Г. нь нэхэмжлэгч Б.******* эрүүл мэндэд гэм хор учруулсан нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр болсон үйл баримт байна.
4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай хол*******он гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгч Б.******* хариуцагч Г.аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэхдээ тухайн зардал зайлшгүй шаардлагаар бий болсон байх хуулийн дээрх зохицуулалтад дурдсан нөхцөл хангагдаж буй эсэхийг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийж, хол*******ох тооцоог гарган нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, дор дурдсан байдлаар хянан шийдвэрлэсэн болно. Үүнд:
4.1. Иргэний хэрэгт авагдсан эмчилгээ/үзлэг, оношилгоо, шинжилгээ, мэс засал/-ний гэх бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Б.******* эмчилгээний зардлын тооцоог хүснэгтээр үзүүлбэл:
Эмчилгээний зардал | |||||
№ | Баримт | Огноо | Харилцагч | Утга | Дүн |
1 | Е-баримт | 2023.05.29 | Сайн мэлмий ХХК | Үзлэг | 45,000 |
2 | Е-баримт | 2023.05.29 | Сайн мэлмий ХХК | Шинжилгээ | 120,000 |
3 | Е-баримт | 2023.09.18 | Сайн мэлмий ХХК | Үзлэг | 45,000 |
4 | Е-баримт | 2023.09.27 | Преципаб | Үзлэг, шинжилгээ | 20,000 |
5 | Е-баримт | 2023.11.13 | Сайн мэлмий ХХК | /Торлог мэс засал, дотор эвэрлэг, шилэнцэрийн тариа/ | 8,500,000 |
6 | Е-баримт | 2023.11.23 | Царам тэнгэр ХХК | Цус, цусан бүтээгдэхүүн, эрхтэн | 11,000,000 |
7 | Бэлэн мөнгөний орлогын баримт | 2023.11.23 | Царам тэнгэр ХХК | Донор эвэрлэгийн үнэ | |
Дүн | 19,730,000 |
Хариуцагч Г.ын үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Б.******* биед зүүн нүдний алимын салст, эвэрлэг бүрхүүл, болорын няцрал, зүүн нүдний эвэрлэг, склера салстын урагдал, шилэнцэрийн бүдэгшил, цус хуралт, зүүн хүүхэн хараа ба болоргүйдэл, зүүн нүд хараагүйдэл бүхий гэмтэл учирсан.
Уг гэмтлийн улмаас нэхэмжлэгч Б. нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд үзлэг, шинжилгээ хийлгэсэн, эмчилгээний зориулалтаар хэрэглэх донор эвэрлэг худалдан авсан, нүдэндээ мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас 19,730,000 төгрөгийн зардал гаргасан нь хариуцагч Г.ын гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд хариуцагч Г.аас эмчилгээний зардал 19,730,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.од олгох эрх зүйн үндэслэлтэй.
4.2. Нэхэмжлэлд хавсаргасан эм, тариа худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад түүвэр хийж, нэхэмжлэгч Б.******* эмийн зардлыг хүснэгтээр үзүүлбэл:
эмийн зардал | |||||
№ | Баримт | Огноо | Харилцагч | Утга | Дүн |
1 | Е-баримт | 2023.05.29 | Цолмон фарм ХХК | Aurotim 0,5:-5, Just liquigel 1 | 40,000 |
2 | Е-баримт | 2023.09.18 | Цолмон фарм ХХК | Гатсун форте, Aurotim 0,5:-5, Just liquigel 1 | 48,300 |
3 | Е-баримт | 2023.09.27 | Цолмон фарм ХХК | Just liquigel 1, Occumox-p | 37,000 |
4 | Е-баримт | 2023.09.29 | Цолмон фарм ХХК | Ибу-денк 600 | 7,950 |
5 | Е-баримт | 2023.11.13 | Цолмон фарм ХХК | Гатсун форте, Aurofort, Just liquigel 1 | 42,000 |
6 | Е-баримт | 2023.11.13 | Ашид тун ХХК | Диклоденк | 5,800 |
7 | Е-баримт | 2023.11.14 | Траст фарм групп ХХК | Ципринол, флукона денк | 38,680 |
8 | Е-баримт | 2023.11.15 | Цолмон фарм ХХК | Гентамицин, лидокайн, шприц, дексаметазон | 11,310 |
9 | Е-баримт | 2023.11.27 | Цолмон фарм ХХК | Hyvet 0.185-5 | 22,500 |
Дүн | 253,540 |
Дээрх эмийг худалдан авсан хугацааг амбулаторийн карт, эмчилгээ/үзлэг, оношилгоо, шинжилгээ, мэс засал/ хийлгэсэн баримт зэрэгт тусгагдсан хугацаатай харьцуулан тохирч байгаа эсэх, эдгээр бичмэл нотлох баримт нь харилцан бие биенээ нотлон дэмжиж байгаа эсэх талаас нь үнэлж, дээрх зардлыг хариуцагч Г.аас гаргуулан нэхэмжлэгч Б.од олгох эрх зүйн үндэслэлтэй.
Учир нь нэг талаас хариуцагч Ц.Төмөрхуяг нь нэхэмжлэгч Д.Гэрэлт-Одын биед гэмтэл учруулсантай хол*******он зайлшгүй гарах зардлыг хариуцан төлөх үүрэгтэй. Нөгөө талаас нэхэмжлэгч нь өөрөөс гаргасан зайлшгүй зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй.
4.3. Нэхэмжлэлд хавсаргасан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын нийтийн тээврийн хэрэгслээр хот хооронд зорчих тасалбараас үзэхэд нэхэмжлэгч Б., түүний эхнэр н. унааны зардлыг хүснэгтээр үзүүлбэл:
Унааны зардал | ||||||
№ | Баримт нэр | Зорчигч нэр | Зорчсон огноо | Чиглэл | Тээврийн хэрэгсэл | Тийз үнэ |
1 | Зорчих тасалбар | Б. | 2023.05.28
| Баянхонгор, Баянхонгор Улаанбаатар Сонгинохайрхан | 44-88 БНА | 49,600 |
2 | Зорчих тасалбар | Б. | 2023.09.16
| Баянхонгор, Баянхонгор Улаанбаатар Сонгинохайрхан | 03-44 УБС | 49,600 |
3 | Зорчих тасалбар | н.Сувдмаа | 2023.11.09
| Баянхонгор, Баянхонгор Улаанбаатар Сонгинохайрхан | 03-44 УБС | 49,600 |
Дүн | 148,800 |
Дээрх зорчих тасалбараар нэхэмжлэгч Б., түүний эхнэр н. нарын 2023 оны 05 дугаар сарын 28, 2023 оны 09 дүгээр сарын 16, 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрүүдэд хот хооронд нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон хугацааг эмчилгээ/үзлэг, оношилгоо, шинжилгээ/ хийлгэсэн баримт зэрэгт тусгагдсан хугацаатай тохирч байгаа эсэх, эдгээр бичмэл нотлох баримт нь харилцан бие биенээ нотлон дэмжиж байгаа эсэх талаас нь үнэлж, дээрх унааны зардлыг хариуцагч Г.аас гаргуулах эрх зүйн үндэслэлтэй.
Иймд хариуцагч Г.аас эмчилгээний зардал 19,730,000 төгрөг, эмийн зардал 253,540 төгрөг, тээврийн зардал 148,800 төгрөг, нийт 20,132,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.од олгох эрх зүйн үндэслэлтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр Хариуцагчийн нэхэмжилсэн мөнгийг нэхэмжлэгчид өгөх нь зүйтэй гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.
4. Баянхонгор аймгийн прокурорын газар-ын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоолоор яллагдагч Г. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоожээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Шүүх Г. хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу 10,000,000 төгрөг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон гэжээ.
Дээрх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд нэхэмжлэгч Б.******* нэхэмжилсэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хоорондох хугацааны гэм хорын хохирлыг хариуцагч Г. нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б. нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны 34 ширхэг, нийт 11,243,905 төгрөгийн хохирлын баримтыг буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн прокурорын газар-ын хяналтын прокурорын ад гарган өгчээ.
Яллагдагч Г. нь Баянхонгор аймгийн прокурорын газар-ын хяналтын прокурорын ад хандаж, Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Б.од эмчилгээний зардалд 9,150,000 төгрөг төлсөн, цаашид гарах хохирлыг төлж барагдуулна гэж эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Хохирогч Б. болон яллагдагч Г. нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд Б.******* эмчилгээний зардал 11,243,905 төгрөгөөс Г. нь мэс засалд орох үед нь 10,000,000 төгрөг өгсөн, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр 1,000,000 төгрөгийг өгсөн, үлдэх 243,905 төгрөгийг Б. нь татгалзсан. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө гарсан зардлыг төлсөн, харин цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр эвлэрсэн гэжээ.
Үүнээс үзэхэд хариуцагч Г. нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны гэм хорын хохиролд 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.од төлжээ.
Харин энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г.аас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хоорондох хугацааны гэм хорын хохирол 20,132,340 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын утга нь адилхан боловч хохирсон гэх цаг хугацааны хувьд ялгаатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн байхад давхардуулан нэхэмжилсэн гэсэн агуулга бүхий хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах боломжгүй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, уг хэсгийн 41.1.7 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г. хол*******уулан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангасан нэхэмжлэлийн үнийн дүн 20,132,340 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 258,611 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулан улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г.аас эмчилгээний зардал 19,730,000 төгрөг, эмийн зардал 253,540 төгрөг, тээврийн зардал 148,800 төгрөг, нийт 20,132,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.од олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г. хол*******уулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан хариуцагч Г.аас 258,611 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Г.БАТЗАЯА
Н.ОЮУНБИЛЭГ