Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2024/00412

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* оршин байрлах, Х*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, *******, *******, ******* оршин суух, ******* овгийн холбогдох

Зээл 1,545,499.14 төгрөг, хүү 640,766.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,435.52 төгрөг, нийт 2,280,701.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Б. нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,899,900 төгрөгийг сарын 2.79 хувийн хүүтэйгээр, 15 сарын хугацаатай зурагт худалдан авах зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөн. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тооцсон зээл 1,545,499.14 төгрөг, хүү 640,766.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,435.52 төгрөг, нийт 2,280,701.13 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч Х******* болон хариуцагч Б. бид нэхэмжлэлийн хүрээнд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

2.1. Хариуцагч Б. нь Х*******-ийн нэхэмжилж буй 2,280,701.13 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Хариуцагч Б. нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны дотор 570,200 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570,200 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570,200 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570,200 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х*******-д төлж барагдуулна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б. нь зээл 1,545,499.14 төгрөг, хүү 640,766.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,435.52 төгрөг, нийт 2,280,701.13 төгрөгөөс 570,200 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 570,200 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 570,200 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 570,200 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Х*******-д төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Х*******-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 51,442 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,721 төгрөгийг, хариуцагчаас 25,721 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. нь зээл 1,545,499.14 төгрөг, хүү 640,766.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,435.52 төгрөг, нийт 2,280,701.13 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны дотор 570,200 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570,200 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570,200 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 570,200 төгрөг гэсэн хуваариар нэхэмжлэгч Х*******-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,442 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,721 төгрөгийг, хариуцагч Б. 51,442 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х*******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХБАТ