| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00486/И |
| Дугаар | 131/ШШ2024/00413 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 131/ШШ2024/00413
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* холбогдох
Зээл 100,000 төгрөг, хүү 66,956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,700 төгрөг, нийт 179,656 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Р. нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулж, 100,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэйгээр 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлөхөөр байсан.
Иймд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тооцосон зээл 100,000 төгрөг, хүү 66,956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,700 төгрөг, нийт 179,656 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Хариуцагч Р. нь 179,656 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Р. нь Зээл 100,000 төгрөг, хүү 66,956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,700 төгрөг, нийт 179,656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь хариуцагч Р. холбогдох 179,656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Р.т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,020 төгрөгийг хариуцагч Р.ээс 3,020 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р. нь зээл 100,000 төгрөг, хүү 66,956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,700 төгрөг, нийт 179,656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,020 төгрөгийг хариуцагч Р.ээс 3,020 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ