Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/02438

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03

101/ШШ2024/02438

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** байр хаягт байрлах ******* /рд:*******/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,966,353.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай банк хариуцагч У.*******тэй 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9,000,000.00 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай олгосон. Гэтэл гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар 15-ны өдөр дууссан боловч хариуцагч тал гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Ингээд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

Олгосон/Бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Зээл

9,000,000.00

3,159,376.92

5,840,623.08

Хүү

5,191,006.16

1,161,383.10

4,029,623.06

Нэмэгдүүлсэн хүү

609,896.80

6,651.50

603,245.30

НИЙТ

14,800,902.96

4,327,411.52

10,473,491.44

 

Мөн хариуцагч У.******* үүнээс өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500,000.00 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42.0 хувь, бэлэн бус 24.0 хувь хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 2.0 хувь, эрх хэтрүүлсэн бол 24.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлийн эрх нээлгэсэн. Гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дууссан бөгөөд хариуцагч нь төлбөрийг төлөлгүй, картын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

Олгосон/Бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Үндсэн төлбөр

1,001 370.00

494,237.27

507,132.73

Бэлэн гүйлгээний хүү

1,006,309.07

78,882.86

1,069,061.73

Бэлэн бус гүйлгээний хүү

141,635.53

Хугацаа хэтрүүлсний хүү

700,323.02

880.40

699,442.62

Эрх хэтрүүлсний хүү

185,724.79

3,699.47

182,025.32

Шимтгэл

70,600.00

35,400.00

35,200.00

Нийт

3,105,962.40

613,100.00

2,492,862.40

 

Иимд, хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,473,491.44 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,492,862.40 төгрөг, нийт 12,966,353.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 222,412.00 төгрөг төлсөн баримт,

2.     Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

3.     Эрх олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

4.     Итгэмжлэл,

5.     Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

6.     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

7.     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

8.     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

9.     Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

10.  Зээл болон барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

11.  Зээл эргэн төлөлтийн хуваарийг нотариатаар гэрчлүүлсэн хувь,

12.  Хүү тооцооллын хүснэгт нотариатаар гэрчлүүлсэн хувь,

13.  Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

 

Хариуцагчийн шүүхэд өгсөн болон нотлох баримт:

 

1.     Иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-иас хариуцагч У.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,966,353.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Шүүх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тоот шийдвэрийн дагуу олж тогтоосон *** тоот хаягаар хариуцагчийг тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тоот захирамжаар албадан ирүүлж, түүнд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардуулсан байна /х.х-ийн 7-10, 29-34 хуудас/.

 

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр товлож, энэ талаар хариуцагчид мэдэгдэхэд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ................нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэж заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.            Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа .............. гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 4 хуудас/.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ........ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна. 

3.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч У.*******тэй зээлийн гэрээ байгуулж 9,000,000.00 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 16, 17 хуудас/.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан 1905122659 тоот дансанд суурилсан зээл, зээлийн хүүгийн тооцооллоос үзвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч У.*******д 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 9,000,000.00 төгрөгийг олгосон нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж зээл олгоно гэсэнтэй нийцсэн байна /х.х-ийн 18-20 хуудас/.

4.            Ингээд нэхэмжлэгч *******-иас хариуцагч У.*******д холбогдуулан хариуцагчийг өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 3,159,376.92 төгрөг, зээлийн хүүнд 1,161,383.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,651.50 төгрөгийг тус тус төлсөн боловч зээлийн үлдэгдэл 5,840,623.08 төгрөг, зээлийн хүү 4,029,623.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 603,245.30 төгрөг, нийт 10,473,491.44 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Тодруулбал, энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд 2018 оны 05 дугаар сарын 15-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 10,473,491.44 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

5.            Харин дээр дурдсан хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөөгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох боловч хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэнэ.

6.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч У.*******тэй кредит карт эзэмших тухай гэрээ байгуулж 500,000.00 төгрөгийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд жилийн 42 хувь, сарын 3.5 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол жилийн 24 хувь, сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 14, 15 хуудас/.

Тодруулбал, хариуцагч нь 500,000.00 төгрөгийн зээлийн эрх хэмжээтэй кредит картыг төлбөр тооцоонд ашиглахдаа тухайн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хэдэн ч удаа авч, буцаан төлсөн тохиолдолд төлөгдсөн дүнгээр дахин зээлийн эрх үүсэх ажээ.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23-т төлбөрийн хэрэгсэл гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг хэлнэ гэж, мөн 5.1.26-т төлбөр тооцоо гэж хоёр ба түүнээс дээш талын хооронд хийгдсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаасны төлбөрийг дансанд тусгах ажиллагааг хэлнэ гэж тус тус заасан.

7.            Гэтэл энэхүү зээл нь худалдан авалт буюу бодит хэрэглээгээр тодорхойлогддог онцлог төрлийн зээл байхад нэхэмжлэгч ******* нь хариуцагч У.Бат-Эрдэнийг өнгөрсөн хугацаанд 1,001,370.00 төгрөгийг авч ашигласан талаарх зээлийн дансны хуулга болон зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэргийг хэрэгт өгөөгүй байх тул кредит картын зээлийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын хувьд зохигчид өөрт ашигтай тайлбар нотлох ёстой байтал нэхэмжлэгч нь хариуцагчийг кредит карт ашиглаж 1,001,370.00 төгрөгийн худалдан авалт хийсэн гэдгийг баримтаар нотлохгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 10,473,491.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,492,862.40 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч У.*******эс 10,473,491.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,492,862.40 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,412.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182,526.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ