| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/04023/И |
| Дугаар | 101/ШШ2024/02484 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2024/02484
| 2024 05 07 | /ШШ2024/02484 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** оршин суух ******* овогт *******гийн /рд:/-д холбогдох гэм хорын хохиролд 7,332,803.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч С.Одгарийг, хариуцагч Н., өмгөөлөгч , гэрч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *** тоот хаягт байрлах манай гэрийн дээд давхрын *** тоот айлаас ус алдахад бид орон сууцны конторт дуудлага өгсөн. Ингээд тус байгууллагын сантехникийн засварчин ирж шалгахад хариуцагчийн эзэмшлийн *** тоот хаягт байрлах орон сууцны тогооны паарны шугам цоорсны улмаас ус алдаж байгааг тогтоож 1 метр шугам сольж усны алдагдлыг зогсоосон юм. Тэр үед хариуцагч *** тоот айл нь сантехникийн тоноглол, шугам сүлжээгээ шинэчлүүлж, засвар хийж байсан.
Ус алдсаны улмаас манай гэрийн бүх өрөөний таазны эмульс, шохой, ханын обой нурж хуурсан, паркетан шал, хивс, ханын шкаб норж, цахилгааны монтаж гэмтсэн. Бид гэмтсэн зүйлүүдийг хөрөнгийн үнэлгээний -иар үнэлүүлэхэд 7,332,803.00 төгрөгийн хохирол учирсан гэсэн. Урьд өмнө тус *** тоот айлаас хэд, хэдэн удаа ус алдаж байсан бөгөөд энэхүү өмчлөгч хариуцагч Н. ирж үзэж байсан.
Тухайн ус алдах өдрөөс өмнөх өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд энэ айлаас гэнэт ус алдсан нь үнэн, гэхдээ тийм ч их ус алдаагүй, намайг шөнө гэрт нь ороод танайх ус алдаад байна гэсэн чинь сангийн холболтолоо янзалж байтал ус алдчихлаа гэсэн. Гэтэл маргааш нь дахиад ус алдаад бөөн юм болсон.
Би, тэгээд дээд айлын буюу хариуцагч Н.гийн эхнэр рүү залгаж хэлэхэд өө ус алдаад байгаа юм уу, дуудлага өгчих, очих боломжгүй байна гэж хэлсэн. Үүний дараа дахиад хэд, хэдэн удаа залгахад тэр хүн утсаа аваагүй, сүүлийн ус алдалт болоход ирж уулзаагүй байж 2,000,000.00 төгрөг өгье гэж манай нөхөртэй ярьсан байсан. Тус *** тоот айлаас сүүлийн 2 удаагийн ус алдалтаар маш их хэмжээний ус 5 давхар хүртэл орсон. Миний нэхэмжилж байгаа 7,332,803.00 төгрөгт хана, тааз, шал, хаалганы гажсан нугас, хаалганы хүрээ гээд бүгд норж эвдэрсэн зүйлүүд орсон. Мөн манай гэр давхар таазтай болохоор олон удаа ус алдсантай холбоотойгоор мөөгөнцөр үүссэн байх магадлалтай.
Бид гэрчээр оролцож байгаа хүнийг мэдэхгүй, нэхэмжлэгчтэй холбоотой хүн байх. Гэхдээ энэ хүн чухам ямар үйл баримтыг гэрчлэх гэж байгаа нь тодорхойгүйгэс гадна нэхэмжлэгч талаас гэрч оролцуулах хүсэлтэд тайлбар хэлэх боломж олгосонгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг сангийн шугамыг засварлуулахдаа хэнээр засварлуулсан болон халуун, хүйтэн усны шугамыг хэний зөвшөөрөлтэй хаалгасан гэдгийг мэдэхгүй.
Хавтаст хэрэгт авагдсан ОНӨААТҮГазрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн актад 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тоот айлын гал тогооны паар цуурсан гэсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь тухайн өдөр ус алдсантай холбоотой учирсан хохиролд 7,332,803.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би тоот хаягт байрлах орон сууцыг өмчилдөг нь үнэн бөгөөд их засвар хийх зорилгоор сангийн шугамыг солихоор гэрч тай тохирч сангийн засварын ажил хийж байсан юм.
Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ОНӨААТҮГазрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн эрх бүхий этгээдээс халуун, хүйтэн усны босоо шугамыг орцоор нь хаах зөвшөөрлийг аваад ажиллаж байтал оройн 22:00 цагийн үед гэнэт даралттай ус ирж маш их хэмжээний ус алдсан.
Тэгээд юу болов, яагаад ус гэнэт ирэв гэдгийг асуухаар холбогдох хүмүүс рүү ярьсан боловч чадаагүй, ингээд тухайн орон сууцны доод хонгилын давхар руу орсон чинь тус байгууллагын ажилтан бидэнд мэдэгдэхгүйгээр усыг нээчихсэн сууж байсан. Би, тэр хүнд чи яагаад ус нээж байгаа юм, зөвшөөрөл аваад орцоор нь хаагаад сангийн холболто засаж байхад даралттай ус ирээд их хэмжээний ус алдаж байна гэж хэлэхэд өө та нар дуусаагүй байсан юм уу гэсэн.
Би, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ус алдсан үйл баримтын талаар маргахгүй, гэхдээ тэр өдөр тийм их хэмжээний ус алдаагүй, харин 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ус алдсан тухайд бол миний буруугаас болоогүй, хэргэлэгчдэд үйлчлэх төвийн ажилтны буруутай үйлдлийн улмаас ус алдсан. Миний бие үүнийг нотлох зорилгоор засвар хийж байсан ыг гэрчээр оролцуулсан, түүнчлэн халуун, хүйтэн усыг хаалгахад төлсөн төлбөрийн баримт болон нэхэмжлэх, хэрэглэгчийн дуудлагын хуудас зэргийг өгсөн.
Энэ хэргийн нэхэмжлэгч нь С.******* гэж хүн байхад хэрэгт авагдсан -ийн хөрөнгийн үнэлгээний тайланг гийн хүсэлтийг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийсэн байна. Гэтэл түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон байх тул тухайн хохирлын үнэлгээний тайланг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар итгэмжлэлийг олгосон өдрөөс хэргийн оролцогчийг төлөөлөх эрх үүсэх тул хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэхгүй. Иймд, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ус алдсан үйл баримтад хариуцагч нь гэм буруугүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 132,275.00 төгрөг төлсөн баримт,
2. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. ОНӨААТҮГ-ын хэрэгчлэгчдэд үйлчлэх төв 4-ийн ус алдсан тухай тодорхойлолт,
6. -ийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
7. Ус алдсан гэх орон сууцны зургууд,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар,
2. Хариу тайлбар,
3. ОНӨААТҮГ-ын нэхэмжлэх, дуудлагаар төлбөртэй үйлчлэх хуудас,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:
1. Гэрчийн мэдүүлэг,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******ээс хариуцагч Н.д холбогдуулан гэм хорын хохиролд 7,332,803.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүссэн байна. Шүүх, зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар *** тоот хаягт байрлах орон сууцны харалдаа дээд давхрын айл болох тоот орон сууцнаас 2023 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд ус алдсан гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч С.*******ийн өмчлөлийн тоот хаягт байрлах *** м.кв талбайтай орон сууцанд хариуцагч Н.гийн өмчилдөг тоот хаягт байрлах орон сууцнаас ус алдаж, хохирол учирсан бөгөөд зохигчид эдгээр орон сууцны өмчлөгчид ажээ /х.х-ийн 6 хуудас/.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдыг ус алдсан гэх үйл баримтын тухай маргаагүй гэж үзнэ.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Гэтэл хариуцагч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн өмчлөлийн орон сууцанд их засвар хийхдээ мэргэжлийн сантехникч гэж хүнээр сангийн холболт хийлгэхээр ОНӨААТҮГазрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн эрх бүхий этгээдээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ус хаах зөвшөөрөл аваад сангийн ажил хийж байтал тус байгууллагын ажилтан бидэнд урьдчилан мэдэгдэхгүйгээр хаасан усыг гэнэт нээснээс болж их хэмжээний ус алдсан тул миний бие гэм буруугүй гэж маргасан.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заажээ.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар *** тоот хаягт байрлах айлын захиалгаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус орон сууцны орцны халуун, хүйтэн усыг 4 цагийн хугацаанд хаасан тухай захиалгын болон төлбөр төлсөн баримт авагдсан ба хариуцагч нь эдгээр баримтаар ус алдсан шалтгааныг ОНӨААТҮГазрын ажилтны буруугаас болсон гэдгийг нотолно гэсэн /х.х-ийн 78-81 хуудас /.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний орой 22:00 цагийн үед хаасан байсан халуун, хүйтэн усыг гэнэт нээснээс ус алдсан гэж мэдүүлснийг нэхэмжлэгч С.*******ын зүгээс үгүйсгээгүй боловч халуун, хүйтэн усыг чухам хэн хааж, хожим хэн нээснийг мэдэхгүй, би 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ус алдсанаас учирсан хохирлоо нэхэмжилж байна гэж маргасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний орой халуун, хүйтэн усны босоо шугамаас ус алдсан үйл баримтад өөрийгөө буруугүй гэж мэтгэлцсэн бол нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийн өмчлөлийн орон сууцны гал тогооны паарны шугам цоорсноос ус алдаж хохирол учирсан гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ОНӨААТҮГазрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолтод дурдсанаар *** тоот хаягт байрлах айлын дээд давхраас ус алдсан дуудлагын дагуу очиж шалгахад тоот айлын гал тогооны паарны PVC шугам цоорсон байсныг өөрт нь халаалт хааж 1 метр шугам сольж ус алдаж байсныг зогсоосон гэсэн байна /х.х-ий 7 хуудас/.
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй гээд 15.1.8-д өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н. нь хэрэглэгч болон орон сууцны өмчлөгч этгээдийн хувьд нийтийн буюу дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй өөрийн өмчлөлд хамаарах шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засварлах үүрэгтэй юм.
Ингээд зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Н.гийн өмчлөлийн орон сууцны гал тогооны паар цоорсноос ус алдсан байх тул түүнийг гэм буруугүй гэж шууд дүгнэх боломжгүй, тэрээр өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах, эдгээрт гарсан гэмтэл болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй ба болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан хариуцлагыг хүлээнэ.
5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Иймд, хариуцагч Н. нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч С.*******ийн эд хөрөнгөд нь учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан байдаг.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн -ийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч С.*******ийн өмчлөлийн орон сууцанд 7,332,803.00 төгрөгийн хохирол учирсан байна. Хариуцагчийн зүгээс хохирлын үнэлгээний энэхүү тайланг нэхэмжлэгч С.*******т бус, харин гэж хүний захиалгаар хийсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан /х.х-ийн 8-23 хуудас/.
Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Захиалагч гэж энэ хууль болон гэрээнд заасан тохиолдолд өөрийн болон бусдын өмнөөс хөрөнгө үнэлүүлэх захиалга өгсөн этгээдийг хэлнэ гэж, 3.1.9-д Үнэлгээний тайлан гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг хэлнэ гэж тус тус заажээ.
Тодруулбал, үнэлгээний тайланг тухайн этгээд, аль эсхүл түүний өмнөөс зөвшөөрсөн бусад этгээд хийлгэх эрхтэй бөгөөд хэдийгээр -ийн хохирлын үнэлгэний тайланг шүүхийн журмаар бүрдүүлээгүй боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор өгсөн баримт юм.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.
Иймд, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн -ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хуурамч, аль эсхүл хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 7,332,803.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,275.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 132,275.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.гаас 7,332,803.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,275.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 132,275.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД