| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 020/2014/0486/З |
| Дугаар | 128/ШШ2016/0116 |
| Огноо | 2016-02-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2016/0116
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Мөнх-Эвсэг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 262 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгуулж, шинэ Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг даалгаж, Барилгын хөгжлийн төвийн захирлын баталсан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 882/2013 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хороо Гэрлэх ёслолын ордны хойд талд "Мөнх-Эвсэг" ХХК-ийн 16 давхар барилгын чанх урд нүүрэн талд баригдаж буй иргэн Ж.Шуумаржавын "А"блок бүхий , иргэн Ж.Шуумаржав, "Мон-Аз" ХХК, нарын "Б" блок бүхий 9 давхар оффисын зориулалттай барилгад гаргасан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталсан 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн № 262 дугаартай /38,0 х 15,0/ м,/Э,0 х 18,0/м хэмжээтэй 732 м.кв суурьтай 9 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн № 262 дугаартай /38,0 х 12,0/ м,/9,0 х 16,0/м хэмжээтэй 600 м.кв суурьтай 9 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № СБД11/295/16 дугаартай 38,0 х 15,0 м хэмжээтэй 16 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн № 2013/262 дугаартай 10,5 х 18,5 м хэмжээтэй 9 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн Барилгын хөгжлийн төвийн захирлын баталсан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 882/2013 дугаартай Магадлалын өрөнхий дүгнэлт зэргийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мөнх-Эвсэг ХХК нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хороо Гэрлэх ёслолын ордны хойд талд "Мөнх-Эвсэг" ХХК-ийн 16 давхар барилгын чанх урд нүүрэн талд баригдаж буй иргэн Ж.Шуумаржавын "А"блок бүхий , иргэн Ж.Шуумаржав, "Мон-Аз" ХХК, нарын "Б" блок бүхий 9 давхар оффисын зориулалттай барилгад гаргасан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталсан 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн № 262 дугаартай /38,0 х 15,0/ м,/Э,0 х 18,0/м хэмжээтэй 732 м.кв суурьтай 9 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн № 262 дугаартай /38,0 х 12,0/ м,/9,0 х 16,0/м хэмжээтэй 600 м.кв суурьтай 9 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № СБД11/295/16 дугаартай 38,0 х 15,0 м хэмжээтэй 16 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн № 2013/262 дугаартай 10,5 х 18,5 м хэмжээтэй 9 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн Барилгын хөгжлийн төвийн захирлын баталсан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 882/2013 дугаартай Магадлалын өрөнхий дүгнэлт зэргийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэлийг Мөнх-Эвсэг ХХК-ийн захирал Р.Энхтайван өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Мөнх-Эвсэг ХХК нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мөнх-Эвсэг ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд холбогдох "Мөнх-Эвсэг" ХХК-ийн 16 давхар барилгын чанх урд нүүрэн талд баригдаж буй иргэн Ж.Шуумаржавын "А"блок бүхий , иргэн Ж.Шуумаржав, "Мон-Аз" ХХК, "Эн Ар Си" ХХК нарын "Б" блок бүхий 9 давхар оффисын зориулалттай барилгад гаргасан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталсан 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн № 262 дугаартай /38,0 х 15,0/ м,/Э,0 х 18,0/м хэмжээтэй 732 м.кв суурьтай 9 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн № 262 дугаартай /38,0 х 12,0/ м,/9,0 х 16,0/м хэмжээтэй 600 м.кв суурьтай 9 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № СБД11/295/16 дугаартай 38,0 х 15,0 м хэмжээтэй 16 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн № 2013/262 дугаартай 10,5 х 18,5 м хэмжээтэй 9 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн Барилгын хөгжлийн төвийн захирлын баталсан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 882/2013 дугаартай Магадлалын өрөнхий дүгнэлт зэргийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН