Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган, улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Аюурзанын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1721001620113 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1975 оны 10  сарын 25-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Уурхайчин 1-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэл: Дорнод аймгийн сум дундын 1997 оны 03 сарын 12-ны өдрийн 23 дугаар шийтгэл тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,бие эрүүл Боржигон овогт Аюурзанын Бат-Эрдэнэ.   /РД:ЖЕ 75102071/,   

 

Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь Дорнод аймаг Хэрлэн сумын 10-р баг Уурхайчны 1-08 тоотод байх өөрийн гэртээ 2017 оны 09 сарын 01-ний өдөр эхнэр Б.Оюунцэцэгийг зодож “баруун, зүүн хацар, хөл, баруун сарвууны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч Аюурзанын Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...манай эхнэр өмнөх өдөр нь найзынхаа гэрт хоносон бөгөөд би согтуурхаад чи гэртээ хонохгүй гадуур хонолоо гээд маргаан үүссэн. Манай эхнэр өөдөөс маргахаар нь би эхнэртээ уурлаад нүд болон нүүр лүү нь цохиод мөн хөл рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Би 2017 оны 09 сарын 02-ны өдөр Баян-Уул суманд 10 хоноод тэндээсээ Хэнтий аймгийн Норовлин суманд байж байгаад Улаанбаатар хот руу очиход манай эгч Баярмаа надад 80218112 гэсэн дугаар авч өгсөн. Улаанбаатар хотод 10 орчим хоног байж байгаад буцаад Норовлин сум явсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хохирогч Батзоригийн Оюунцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Бат-Эрдэнэ орой 20 цагийн орчимд архи уусан байдалтай орж ирээд чи хаагуур яваад байгаа юм гээд хэрүүл хийж эхэлсэн. 2017 оны 08 сарын 30-ны өдөр найз маань гэртээ ганцаараа байна, хань болоод хоночих гэхээр нь би очиж хоносон. Тэгтэл тэрийг яриад гэртээ хонохгүй гадуур хэсэж явлаа гээд уурлаад өмнө болоод өнгөрсөн зүйлсийг ярьж, хэрүүл хийгээд байсан. Маргалдаж байгаад миний зүүн талын нүд рүү мөргөхөөр нь би тонгойход баруун талын хацар орчимд өшиглөсөн. Мөн хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд удаагүй байтал манай ээж Сувдаа утсаар залгаад ирсэн бөгөөд ээжийг ирэхээс өмнө Бат-Эрдэнэ гэрээс гараад явчихсан” гэжээ. /хх-ийн 8-9/      

Гэрч Самбуугийн Сувдаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 сарын 01-ний өдөр би бага хүргэнийхээ гэрт байсан. Орой 23 цагийн үед зээ охин “аав, ээжийг зодоод байна” гэж мессеж бичсэн байхаар нь Уурхайн 1-08 тоотод гэртээ очиход охин Оюунцэцэг, охиныхоо хамт байсан. Юу болсон талаар асуухад Бат-Эрдэнэ намайг найзынхаа гэрт хонолоо, гадуур хэслээ гээд уурлаад нүүр ам руу өшиглөж зодсон гэсэн. Тухайн үед манай охины нүд хавдаж хөхөрсөн, хацар нь бас хавдсан байсан” гэжээ. /хх-ийн 14/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 523 тоот дүгнэлтэд

1. Б.Оюунцэцэгийн биед зүүн хацар, хөл, баруун сарвууны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 16/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч А.Бат-Эрдэнийн талаархи тодорхойлолт / хх-ийн 25/

Урьд нь ял шийтгээгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.  

 Шүүгдэгч А.Бат-Эрдэнийг хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:       

Шүүгдэгч Аюурзанын Бат-Эрдэнэ нь Дорнод аймаг Хэрлэн сумын 10-р баг Уурхайчны 1-08 тоотод байх өөрийн гэртээ 2017 оны 09 сарын 01-ний өдөр эхнэр Б.Оюунцэцэгийг зодож “баруун, зүүн хацар, хөл, баруун сарвууны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “.. манай эхнэр өмнөх өдөр нь найзынхаа гэрт хоносон бөгөөд би согтуурхаад чи гэртээ хонохгүй гадуур хонолоо гээд маргаан үүссэн. Манай эхнэр өөдөөс маргахаар нь би эхнэртээ уурлаад нүд болон нүүр лүү нь цохиод мөн хөл рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Би 2017 оны 09 сарын 02-ны өдөр Баян-Уул суманд 10 хоноод тэндээсээ Хэнтий аймгийн Норовлин суманд байж байгаад Улаанбаатар хот руу очиход манай эгч Баярмаа надад 80218112 гэсэн дугаар авч өгсөн. Улаанбаатар хотод 10 орчим хоног байж байгаад буцаад Норовлин сум явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, түүний мэдүүлгийг давхар нотолсон хохирогч  Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бат-Эрдэнэ орой 20 цагийн орчимд архи уусан байдалтай орж ирээд чи хаагуур яваад байгаа юм гээд хэрүүл хийж эхэлсэн. 2017 оны 08 сарын 30-ны өдөр найз маань гэртээ ганцаараа байна, хань болоод хоночих гэхээр нь би очиж хоносон. Тэгтэл тэрийг яриад гэртээ хонохгүй гадуур хэсэж явлаа гээд уурлаад өмнө болоод өнгөрсөн зүйлсийг ярьж, хэрүүл хийгээд байсан. Маргалдаж байгаад миний зүүн талын нүд рүү мөргөхөөр нь би тонгойход баруун талын хацар орчимд өшиглөсөн. Мөн хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд удаагүй байтал манай ээж Сувдаа утсаар залгаад ирсэн бөгөөд ээжийг ирэхээс өмнө Бат-Эрдэнэ гэрээс гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, гэрч С.Сувдаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 09 сарын 01-ний өдөр би бага хүргэнийхээ гэрт байсан. Орой 23 цагийн үед зээ охин “аав, ээжийг зодоод байна” гэж мессеж бичсэн байхаар нь Уурхайн 1-08 тоотод гэртээ очиход охин Оюунцэцэг, охиныхоо хамт байсан. Юу болсон талаар асуухад Бат-Эрдэнэ намайг найзынхаа гэрт хонолоо, гадуур хэслээ гээд уурлаад нүүр ам руу өшиглөж зодсон гэсэн. Тухайн үед манай охины нүд хавдаж хөхөрсөн, хацар нь бас хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 523 тоот дүгнэлтэд: "….Б.Оюунцэцэгийн биед зүүн хацар, хөл, баруун сарвууны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хоншоорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй” /хх-ийн 15/ гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч А.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 Шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгч А.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.    

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:     

Шүүгдэгч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 523 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ  гэм бурууг  хүлээн зөвшөөрч, Дорнод аймгийн Прокурорын газраас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг  Прокурорын газраас шүүгдэгч А.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь  “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө  өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч нь өөрөө, өөрийгөө өмгөөлөх талаар зохицуулсан тул өмгөөлөгчгүй оролцуулах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч, торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүсэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгчийн  орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв.   

 Хохирогч Б.Оюунцэцэг нь шүүгдэгч А.Бат-Эрдэнээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЕ75102071 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.    

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Аюурзанын Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аюурзанын Бат-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч А.Бат-Эрдэнийн орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЕ75102071 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.      

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Прокурор, даад шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ