| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03086/И |
| Дугаар | 184/ШШ2024/02123 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/02123
| 2*******4 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 184/ШШ2*******4/*******123 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /******* дүүргийн 6 дугаар хороо, ХМК-д оршин байх, РД 6108466/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт *******ын ******* /РД *******/-д холбогдох,
882,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Х.******* нь 2018 онд 1,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж, шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна.
Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 874,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Мөн нотариатын зардал 8,500 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х.******* нь ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн 882,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч,
2*******4 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Х.*******т холбогдуулан 882,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 882,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* нь хүлээн зөвшөөрч,
2*******4 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат, хариуцагч Х.******* нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 882,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* нь хүлээн зөвшөөрч,
2*******4 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 147,000 төгрөг,
2*******4 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 147,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 12,865 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ