| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 131/2017/00483/И |
| Дугаар | 131/ШШ2017/00624 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2017/00624
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянцагаан сум 2 дугаар*******т оршин суух,******* регистрийн дугаартай, Совд овогт Цэнхэрийн*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1957 оны 05 дугаар сарын 27-нд төрсөн. Өндөр насны тэтгвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь 1983 оны 06 дугаар сарын 17-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн *******ын улсын фондод эрхлэгчээр ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтооож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Архивын тасгаас баримт бичиг хараахан гараагүй байсан учраас өмнөх шүүх хуралдаан хойшилсон. Түүнээс хойш нэмэлт нотлох баримт гарсан.******* нь 1983 оны 06 дугаар сарын 17-ноос 1994 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын Худалдаа бэлтгэл ангид няраваар, Баянхонгор аймаг дахь аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын *******ын салбарт нярав, эрхлэгчээр ажиллаж байсан. Мөн түүний 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлгийн баримт, итгэмжлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 тоот лавлагаа, Баянхонгор аймгийн Аюулаас хамгаалах улсын тэжээлийн төв фондын даргын 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар тушаал, хавсралт, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаал, хавсралт, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар тушаалууд, Баянхонгор аймаг дахь аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын конторын даргын 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар, хавсралт, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар, 1993 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдааны танхимд нэг бүрчлэн дэлгэцээр харуулан шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Нацагдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.
Шүүх хуралдаанд******* овогт Цэнхэрийн*******ийн 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа нэмэгдүүлсэн, мөн хүсэлтийн шаардлагаа тодруулж 1983 оны 06 дугаар сарын 17-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн *******ын Худалдаа бэлтгэл ангид няраваар, Баянхонгор аймаг дахь аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын *******ын салбарт нярав, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан тухай тайлбар гаргасан.
Ц.Нацагдорж нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1983 оны 06 дугаар сарын 17-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн *******ын Худалдаа бэлтгэл ангид няраваар, Баянхонгор аймаг дахь аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын *******ын салбарт нярав, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 455 тоот лавлагаа, Баянхонгор аймгийн Аюулаас хамгаалах улсын тэжээлийн төв фондын даргын 1986 оны 12 сарын 31-ний өдрийн 16 дугаар, 1987 оны 12 сарын 28-ны өдрийн 12 дугаар, 1988 оны 12 сарын 27-ны өдрийн 18 дугаар тушаал, хавсралт, 1989 оны 01 сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаал, хавсралт, 1990 оны 01 сарын 10-ны өдрийн 01 дугаар тушаалууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Харин хүсэлт гаргагч нь 1994 онд ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан******* овогт Цэнхэрийн*******ийн 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1983 оны 06 дугаар сарын 17-ноос 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн *******ын Худалдаа бэлтгэл ангид няраваар, Баянхонгор аймаг дахь аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын *******ын салбарт нярав, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
Совд овогт Цэнхэрийн*******ийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА