Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган, улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгч Ж.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт Жүгдэрийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1721001520063   дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1971 оны 10  сарын 29-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 7б-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  бие эрүүл, Цахар овогт Жүгдэрийн Мөнхбаяр.   /РД:ЖЙ71102976/,   

 

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр нь 2017 оны 08 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 7б-2 тоотод хохирогч Т.Гэрэлдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч Жүгдэрийн Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний төлбөрийг нь өгсөн. Дахин ийм хэрэг хийхгүй” гэжээ.

Хохирогч Төмөрбаатарын Гэрэлдорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 28-ны өдөр Шүр захаар явж ганц нэг таньдаг хүмүүстэйгээ таараад архи  ууж байгаад нэлээд согтоод өөрийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 7б-2 тоотод байх гэртээ ирэхэд манай хашаан дотор Мөнхбаяр, Цолмон нар нь юм янзлаад байж байсан. Би тухайн үед согтуу болохоороо манай хүүгийнх манай хашаанд буух гэж байгаа новшоо ав гэж хөөж тууснаас болж Мөнхбаяртай маргах болсон....ямар ч байсан Мөнхбаяр миний зүүн гуя руу өшиглөхөд л би газар ойчсоноо мэдэж байгаа юм. Өглөө нь сэрээд босох гэхэд хөл янгинаж өвдөөд зүүн гуя хавдчихсан дотуураа их хөндүүр болчихсон босож чадахгүй болохоор нь зүүн гуяндаа хавдрыг нь буулгахад адууны мах болон уушиг тавиад гэртээ бараг 7 хоносон юм. Тэгээд зүүн гуяндаа хагалгаа хийлгэсэн. Эмчилгээний зардлыг надад гаргаад өгчихвөл гаргах гомдол санал байхгүй” гэжээ. /хх-ийн 7-8/      

Гэрч Жанцангийн Ганганцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Мөнхбаяр нь уурлаад шууд Гэрэлдоржийн хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд дарамталж байгаад гараад явчихсан юм билээ. Түүний дараа манай нөхөр надруу залгаад гэртээ ороод ирээ тэр хоёр явчихлаа гэхэд нь би гэртээ ороход Гэрэлдорж газарт хэвтэж байсан. Мөнхбаяр хөл рүү “..өшиглөөд” гээд болсон асуудлыг надад ярьсан. Маргааш өглөө нь манай нөхөр босож чадахгүй хэвтээд байхаар нь асуухад хөл рүү өшиглөсөн бүр гишгэж чадахгүй байна гээд өшиглөсөн газар нь бүр хөхөрсөн байсан” гэжээ. /хх-ийн 14-15/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 532 тоот дүгнэлтэд

1. Т.Гэрэлдоржийн биед зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, буглаа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 26/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Ж.Мөнхбаярын талаархи тодорхойлолт / хх-ийн 34/

Урьд нь ял шийтгээгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.  

 Шүүгдэгч Ж.Мөнхбаярыг хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:       

Шүүгдэгч Жүгдэрийн Мөнхбаяр нь 2017 оны 08 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 7б-2 тоотод хохирогч Т.Гэрэлдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ж.Мөнхбаярын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “..Т.Гэрэлдорж агсаад байсан ба миний эд зүйлийг хог новшоо ав гэж загнаж байснаа над руу алх далайсан. Тэгэхдээ намайг цохиж чадаагүй. Би өөрийг нь түлхэж унагаад 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, түүний мэдүүлгийг давхар нотолсон хохирогч  Т.Гэрэлдоржийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 08 сарын 28-ны өдөр Шүр захаар явж ганц нэг таньдаг хүмүүстэйгээ таараад архи  ууж байгаад нэлээд согтоод өөрийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 7б-2 тоотод байх гэртээ ирэхэд манай хашаан дотор Мөнхбаяр, Цолмон нар нь юм янзлаад байж байсан. Би тухайн үед согтуу болохоороо манай хүүгийнх манай хашаанд буух гэж байгаа новшоо ав гэж хөөж тууснаас болж Мөнхбаяртай маргах болсон....ямар ч байсан Мөнхбаяр миний зүүн гуя руу өшиглөхөд л би газар ойчсоноо мэдэж байгаа юм. Өглөө нь сэрээд босох гэхэд хөл янгинаж өвдөөд зүүн гуя хавдчихсан дотуураа их хөндүүр болчихсон босож чадахгүй болохоор нь зүүн гуяндаа хавдрыг нь буулгахад адууны мах болон уушиг тавиад гэртээ бараг 7 хоносон юм. Тэгээд зүүн гуяндаа хагалгаа хийлгэсэн. Эмчилгээний зардлыг надад гаргаад өгчихвөл гаргах гомдол санал байхгүй” гэжээ. /хх-ийн 7-8/, гэрч Ж.Ганганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Мөнхбаяр нь уурлаад шууд Гэрэлдоржийн хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд дарамталж байгаад гараад явчихсан юм билээ. Түүний дараа манай нөхөр надруу залгаад гэртээ ороод ирээ тэр хоёр явчихлаа гэхэд нь би гэртээ ороход Гэрэлдорж газарт хэвтэж байсан. Мөнхбаяр хөл рүү “..өшиглөөд” гээд болсон асуудлыг надад ярьсан. Маргааш өглөө нь манай нөхөр босож чадахгүй хэвтээд байхаар нь асуухад хөл рүү өшиглөсөн бүр гишгэж чадахгүй байна гээд өшиглөсөн газар нь бүр хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 532 тоот дүгнэлтэд: "….Т.Гэрэлдоржийн биед зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, буглаа гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй” /хх-ийн 15/ гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ж.Мөнхбаярт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 Шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгч Ж.Мөнхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:     

Шүүгдэгч Ж.Мөнхбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 532 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Мөнхбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Мөн шүүгдэгч Ж.Мөнхбаяр нь  “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө  өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч нь өөрөө, өөрийгөө өмгөөлөх талаар зохицуулсан тул өмгөөлөгчгүй оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүсэлт гаргасаныг хүлээн авч шүүгдэгчийн  орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв.   

 Хохирогч Т.Гэрэлдорж нь шүүгдэгч Ж.Мөнхбаяраас эмчилгээний зардалд 200000 төгрөгийг авсан, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЙ71102976 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.    

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Цахар овогт Жүгдэрийн Мөнхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жүгдэрийн Мөнхбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбаярын орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Мөнхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЙ71102976 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.      

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Прокурор, даад шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ