| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0485/З |
| Дугаар | 128/ШШ2017/0728 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2017/0728
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис, нэхэмжлэгч Л.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* нарыг оролцуулан, иргэн Л.Б*******гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б******* шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 810 дугаар бүхий захирамжаар үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн захирамж хүчин төгөлдөр байна. Дээрх шүүхийн шийдвэртэй холбоотой захиргааны хэрэгт миний шинээр гаргасан нэхэмжлэлтэй хамаарахгүй байгаа тул бүртгэлийг хууль бусаар бүртгэсэн болохыг тогтоож, бүртгэл олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Татгалзлыг шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б******* нь шүүх хуралдааны явцад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д “ нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “ Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Б******* нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө ******* дүгээр байр, ******* тоот оффис, үйлчилгээний зориулалттай “С*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан Худалдаа үйлчилгээний захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэж эрхийн улсын бүртгэлийн Ү-2202******* дугаарыг олгосон 0003******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгуулах, хууль бус бүртгэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б*******гаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө ******* дүгээр байр, ******* тоот оффис, үйлчилгээний зориулалттай “С*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан Худалдаа үйлчилгээний захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэж эрхийн улсын бүртгэлийн Ү-2202******* дугаарыг олгосон 0003******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгуулах, хууль бус бүртгэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН