Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган, улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Б.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Баярчимэгийн Баянмөнхөд холбогдох эрүүгийн 1721001990118 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 4-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Цагаангууд овогт Баярчимэгийн Баянмөнх.  /РД:ЖЯ 92040736/,   

Шүүгдэгч Б.Баянмөнх нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 6-р эгнээд 2017 оны 09 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Х.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар цохиж “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/   

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч Баярчимэгийн Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хорооныхоо ахынд 2 найзтайгаа очоод шөнийн 12 цаг хүртэл хамт байсан. Манай найзын эхнэр гэрлүүгээ явна гэхээр нь таксинд суулгаж өгөх гээд  Бат-эрдэнийн хашааны ард зогсож байхад Бат-Эрдэнэ гарч ирээд намайг зайл гэхээр нь маргалдсан. Хохирогч Бат-эрдэнэ миний цамцны захаас барьж баруун тийш яваад намайг  цохихоор нь зөрүүлээд нэг цохьсон  гэжээ.

Хохирогч Хоролдоржийн Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 сарын 25-ны шөнө 01 цагийн орчимд манай хашааны хойд талд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо чанга чанга яриад манай хүүхдүүд сэрээд байхаар нь би гэрээсээ гартал тэр хоёр хүн барьцалдчихсан байсан. Та хоёр болио, хүүхдүүд унтаж байна гэхэд эрэгтэй нь би одоо явлаа гэхээр нь гэртээ буцаад орсон. Удалгүй тэр хоёр хоорондоо зодолдож байгаа юм шиг пижигнээд байхаар нь гэрээсээ дахин гараад хүүхдүүд унтаж байна, болиоч гэхэд тэр эрэгтэй би бас хоёр хүүхэдтэй, чамаар яахаа заалгахгүй, цохьвол цохь гээд тулж ирээд байсан. Тэр залуутай хэсэг барьцалдаж муудалцаж байгаад түлхэхэд миний нүүр лүү гараараа цохьсон. Тэр залууг би зүс танина. Тэр залуу багаасаа манай хороололд байсан, Баянаа гэдэг. Бүтэн нэрийг нь мэдэхгүй” гэжээ. /хх-ийн 9-10/     

Гэрч Хүрэлбаатарын Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд манай гэрийн хойд талд согтуу эмэгтэй хүн бахираад байхаар нь би нөхөр Бат-Эрдэнэд чи гараад хашаанаас холдуулчих, хүүхэд уйлаад байна гэсэн. Тэгэхэд манай нөхөр гараад хэлчихлээ гээд орж ирсэн...дахиад гэрийн хойно бахираад байхаар нь нөхрийгөө дахиад гар гэж хэлэхэд манай нөхөр гарсан. 5-10 минутын дараа эрэгтэй хүн маргалдаж байгаа дуу сонсогдохоор нь би гэрээсээ гарахад нэг согтуу эмэгтэй зүүн тийшийгээ явж байсан. Харин манай нөхөр нэг залуутай барьцалдчихсан, маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь цагдаа дуудаад тэр хоёрыг салгахад нөгөө залуу зугтаад явчихсан. Манай нөхрийн зүүн талын нүд битүү хавдсан байсан” гэжээ. /хх-ийн 17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 568 тоот дүгнэлтэд

1. Х.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

2 Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх шинэ гэмтэл болно.

3. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ /хх-ийн 22/

Урьд нь ял шийтгээгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Б.Баянмөнхийн талаархи тодорхойлолт / хх-ийн 36/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.  

 Шүүгдэгч Б.Баянмөнхийг хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:        

Шүүгдэгч Баярчимэгийн Баянмөнх нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 6-р эгнээд 2017 оны 09 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Х.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар цохиж “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн “Би хорооныхоо ахынд 2 найзтайгаа очоод шөнийн 12 цаг хүртэл хамт байсан. Манай найзын эхнэр гэрлүүгээ явна гэхээр нь таксинд суулгаж өгөх гээд  Бат-эрдэнийн хашааны ард зогсож байхад Бат-Эрдэнэ гарч ирээд намайг зайл гэхээр нь маргалдсан. Хохирогч Бат-эрдэнэ миний цамцны захаас барьж баруун тийш яваад намайг  цохихоор нь зөрүүлээд нэг цохьсон” гэх  мэдүүлэг /хх-ийн 30/, түүний мэдүүлгийг давхар нотолсон хохирогч  Х.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 09 сарын 25-ны шөнө 01 цагийн орчимд манай хашааны хойд талд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо чанга чанга яриад манай хүүхдүүд сэрээд байхаар нь би гэрээсээ гартал тэр хоёр хүн барьцалдчихсан байсан. Та хоёр болио, хүүхдүүд унтаж байна гэхэд эрэгтэй нь би одоо явлаа гэхээр нь гэртээ буцаад орсон. Удалгүй тэр хоёр хоорондоо зодолдож байгаа юм шиг пижигнээд байхаар нь гэрээсээ дахин гараад хүүхдүүд унтаж байна, болиоч гэхэд тэр эрэгтэй би бас хоёр хүүхэдтэй, чамаар яахаа заалгахгүй, цохьвол цохь гээд тулж ирээд байсан. Тэр залуутай хэсэг барьцалдаж муудалцаж байгаад түлхэхэд миний нүүр лүү гараараа цохьсон. Тэр залууг би зүс танина. Тэр залуу багаасаа манай хороололд байсан, Баянаа гэдэг. Бүтэн нэрийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, гэрч Х.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 09 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд манай гэрийн хойд талд согтуу эмэгтэй хүн бахираад байхаар нь би нөхөр Бат-Эрдэнэд чи гараад хашаанаас холдуулчих, хүүхэд уйлаад байна гэсэн. Тэгэхэд манай нөхөр гараад хэлчихлээ гээд орж ирсэн...дахиад гэрийн хойно бахираад байхаар нь нөхрийгөө дахиад гар гэж хэлэхэд манай нөхөр гарсан. 5-10 минутын дараа эрэгтэй хүн маргалдаж байгаа дуу сонсогдохоор нь би гэрээсээ гарахад нэг согтуу эмэгтэй зүүн тийшийгээ явж байсан. Харин манай нөхөр нэг залуутай барьцалдчихсан, маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь цагдаа дуудаад тэр хоёрыг салгахад нөгөө залуу зугтаад явчихсан. Манай нөхрийн зүүн талын нүд битүү хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 568 тоот дүгнэлтэд: "…. Х.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх шинэ гэмтэл болно. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  ” /хх-ийн 16/ гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Шүүгдэгч Б.Баянмөнхөд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.  

 Шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзсэн тул шүүгдэгч Б.Баянмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:     

Шүүгдэгч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 568 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баянмөнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.Баянмөнх нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ  гэм бурууг  хүлээн зөвшөөрч, Дорнод аймгийн Прокурорын газраас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг  Прокурорын газраас шүүгдэгч Б.Баянмөнхөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Баянмөнх нь  “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө  өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч нь өөрөө, өөрийгөө өмгөөлөх талаар зохицуулсан тул өмгөөлөгчгүй оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Баянмөнх нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүсэлт гаргасаныг хүлээн авч шүүгдэгчийн  орлогын боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв.   

 Хохирогч Х.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Баянмөнхөөс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЯ92040736 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.    

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Баярчимэгийн Баянмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баярчимэгийн Баянмөнхийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Баянмөнхийн  орлогын боломжийг харгалзан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Б.Баянмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн ЖЯ92040736 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай.      

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баянмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Прокурор, даад шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ