| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/03193/И |
| Дугаар | 183/ШШ2024/02159 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/02159
2024 оны 05 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/02159 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ......... байрлах, П ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ......... тоотод оршин суух, Ба-ын Ц /РД:........./-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2.384.495,38 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь 2024 оны 05 сарын 15-ны өдөр зээлээ бүрэн төлж хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.384.495,38 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.384.495,38 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53.102 төгрөгөөс 26.551 төгрөгийг улсын орлогод хэвээр ХХК-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО