Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2024/00415

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, *******, *******, ******* оршин суух, ******* овгийн

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, *******, *******, ******* оршин суух, овгийн нарт холбогдох

Зээл 14,700,000 төгрөг, хүү 1,442,225.70 төгрөг, нийт 16,142,225.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Ц., Г. нар нь *******-ийн Баянхонгор салбарын харьяа Эрдэнэцогт тооцооны төвөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тоот гэрээгээр 16,200,000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч Ц., Г. нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу зээл, хүүг бүрэн төлөөгүй, 107 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тооцсон зээл 14,700,000 төгрөг, хүү 1,442,225.70 төгрөг, нийт 16,142,225.70 төгрөгийг гаргуулж, өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: Миний бие Ц., Г. бид Төрийн банк ХХК-иас нэхэмжилж буй 16,142,225.70 төгрөгийн төлж барагдуулна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Ц., Г. нар нь нэхэмжлэгч *******-ийн зээл 14,700,000 төгрөг, хүү 1,442,225.70 төгрөг, нийт 16,142,225.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Ц., Г. нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц., Г. нараас 119,331 төгрөгийг, улсын орлогоос 119,331 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц., Г. нар нь нэхэмжлэгч *******-ийн зээл 14,700,000 төгрөг, хүү 1,442,225.70 төгрөг, нийт 16,142,225.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц., Г. нараас 119,331 төгрөгийг, улсын орлогоос 119,331 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                  Б.МӨНХБАТ