| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00428/И |
| Дугаар | 131/ШШ2024/00416 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 131/ШШ2024/00416
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, *******, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сум, ******* оршин суух, ******* овгийн ******* холбогдох
Гар утасны үнийн үлдэгдэл 480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Ж.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А30 маркийн гар утсыг 650,000 төгрөгөөр худалдаж авч, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 250,000 төгрөг тус тус төлсөн. Үлдэгдэл 300,000 төгрөг, хүү 180,000 төгрөг, нийт 480,000 төгрөгийг гаргуулж, өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Ж.******* миний бие Д. нэхэмжилсэн 480,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч Д. нэхэмжилсэн гар утасны үнийн үлдэгдэл 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Д. нэхэмжлэлтэй Ж.*******ад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 7,525 төгрөгийг, улсын орлогоос 7,525 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д. олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч Д. гар утасны үнийн үлдэгдэл 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 7,525 төгрөгийг, улсын орлогоос 7,525 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д. олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ