Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0738/З |
Дугаар | 128/ШШ2020/0523 |
Огноо | 2020-08-24 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2020/0523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгч Ц.Лхагва-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сентриал Азиан Петролиум Корпорейшн Лимитед Кайманы арлууд дахь компани,
Хариуцагч: Үндэсний аудитын газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн 2015, 2016 оны нийт 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөгдөх зардлаас хассан хэсгийг хүчингүй болгуулах, 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан хэмжээгээр нийт 14,636,177 ам.доллараар бүхэлд нь баталгаажуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ганчөдөр, Э.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, Б.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компани нь Үндэсний аудитын газрын 2018 оны 6 сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийг 2018 оны 7 сарын 5-ны өдөр гардаж аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу 2018 оны 8 сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
"Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компани болон Ашигт малтмал, газрын тосны газар нь 1991 оны 01 сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу 2009 оны 7 сарын 29-ний өдөр Богд-IV болон Онги-V (хамтдаа Гэрээт талбай) талбайд тус тус Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулж, гэрээлэгч тал болсон.
Гэрээлэгчийн хувьд тухайн жилийн газрын тосны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарах зардлууд, үүн дундаа өртөг нөхөгдөх зардлаа төсөвлөж, тайлангаа Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлэх үүрэгтэй байдаг. Улмаар тус байгууллагаас баталгаажуулснаар хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлуудаа өртөг нөхөхөөр буцаан авах эрхтэй болдог. Компанийн зүгээс Гэрээт талбайд 2015, 2016 онд үйл ажиллагаа явуулахад зарцуулсан зардлуудаас өртөг нөхөгдөх зардлын тайланг Газрын тосны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт зэрэгт нийцүүлэн үйлдэж, Ашигт малтмал, газрын тосны газарт тайлагнасан болно.
Гэвч Үндэсний аудитын газраас дээрх тайланг хянаж үзээд 2018 оны 6 сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтүүдээр компанийн өртөг нөхөгдөх зардлын хэмжээг дараах байдлаар хасаж тооцсон байна:
Он | Тайлагнасан өртөг нөхөгдөх зардлын хэмжээ /ам.доллар/ | Дүгнэлтээр өртөг нөхөгдөх зардлаас хасагдсан хэмжээ /ам.доллар/ | Дүгнэлтээр баталгаажуулсан өртөг нөхөгдөх зардлын хэмжээ /ам.доллар/ |
2015 | 7,283,836 | 2,159,967 | 5,123,869 |
2016 | 2,759,881 | 671,938 | 2,087,943 |
Он | Тайлагнасан өртөг нөхөгдөх зардлын хэмжээ /ам.доллар/ | Дүгнэлтээр өртөг нөхөгдөх зардлаас хасагдсан хэмжээ /ам.доллар/ | Дүгнэлтээр баталгаажуулсан өртөг нөхөгдөх зардлын хэмжээ /ам.доллар/ |
2015 | 1,584,882 | 605,068 | 979,814 |
2016 | 3,007,578 | 443,481 | 2,564,097 |
Үндэсний аудитын газрын 01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтэд Компанийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардлаас зарим зардлыг хасаж, тэдгээрийг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй байх үндэслэлээ Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана гэж заасны дагуу Компанийн толгой компани болох Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн зардлыг хасаж тооцов гэж тайлбарлажээ. Энэхүү дүгнэлт нь бодит байдлаас зөрүүтэй. Дээрх дүгнэлтүүдийн улмаас Компани нь холбогдох хууль тогтоомж болоод БХГ-д заасны дагуу хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гаргасан зардлаа нөхөн авах боломжгүй болоход хүрээд байна.
01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтүүдээс харахад Үндэсний аудитын газар нь хууль тогтоомж, БХГ-ний агуулгыг буруу тайлбарлан хэрэгжүүлж Компанийн өртөг нөхөгдөх зардлыг хассан байдаг юм. Тодруулбал:
1. "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компаниас шууд шилжүүлсэн зардал нь хууль тогтоомж болон БХГ-ээр тогтоосон өртөг нөхөгдөх зардлаас хасагдаж тооцогдох үндэслэлгүй тухайд: Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-т өртөг нөхөгдөх зардал гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг хэлнэ гэж заасан. Улмаар хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлыг тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-4.1.30 дахь заалтуудад тодорхойлсон байдаг бөгөөд БХГ-ний 2.1 дэх хэсэгт ямар зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцох талаар нарийвчлан заасан байдаг.
Гэтэл Үндэсний аудитын газрын дүгнэлтүүдэд дараах зардлуудыг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй гэж үзсэн. Үүнд:
Талбай | Он | Өртөг нөхөгдөх зардлаас хасагдсан зардал | Хасагдсан дүн /ам.доллар/ | ||
Богд-IV |
2015
| 1 | Бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгааны ажлын зардал | 1,857,492 | |
2 | 2 хэмжээст чичирхийллийн мэдээлэл боловсруулах ажлын зардал | 168,287 | |||
3 | Олон улсын нислэгийн зочид буудлын төлбөр | 31,333 | |||
4 | Нөхөгдөх зардлын 5 хувь | 102,855 | |||
2016 | 1 | 2 хэмжээст чичирхийллийн мэдээлэл боловсруулах ажлын зардал | 293,651 | ||
2 | Үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал | 346,290 | |||
3 | Нөхөгдөх зардлын 5 хувь | 31,997 | |||
Бүгд | 2,831,905 | ||||
Онги-V
|
2015 | 1 | Бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгааны ажлын зардал | 560,589 | |
2 | Гадаад, дотоод томилолтын зардал | 15,667 | |||
3 | Нөхөгдөх зардлын 5 хувь | 28,812 | |||
2016 | 1 | 2 хэмжээст чичирхийллийн мэдээлэл боловсруулах ажлын зардал | 91,504 | ||
2 | Геологи, геохимийн ажлын зардал | 17,745 | |||
3 | Үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал | 313,114 | |||
4 | Нөхөгдөх зардлын 5 хувь | 21,118 | |||
Бүгд | 1,048,549 | ||||
Нийт | 3,880,454 | ||||
Дээрх хүснэгтэд харуулсан зардлууд нь бүгд хууль тогтоомж, БХГ-ний 2.1 дэх хэсэгт заасан өртөг нөхөгдөх зардалд хамаарч байна. Харин өртөг нөхөгдөх зардал хамаарахгүй байх үндэслэлийг зөвхөн Газрын тосны тухайн хуулийн 32.7 болон БХГ-ний Хавсралт Г-ийн 2.5 дахь хэсэгт заасан. Үндэсний аудитын газраас гагцхүү энэ 2 үндэслэлээр компанийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардлыг хасах боломжтой байдаг. Гэвч Үндэсний аудитын газраас хасаж тооцсон зардлууд нь Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 болон БХГ-ний Хавсралт Г-ийн 2.5 дахь хэсэгт тодорхойлсон өртөг нөхөн төлөгдөхгүй зардлуудад хамаарахгүй байна. Иймд өртөг нөхөгдөх зардлыг хасаж тооцох хууль болон гэрээний үндэслэл байхгүй тул Үндэсний аудитын газрын дүгнэлт хууль бус болсон байна.
Компанийг Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан зөрчсөн гэж үзсэн тухайд:
Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлд компанийн хүлээх эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд 11.2.6-д хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах үүрэгтэй байхаар заасан байна. Үүний дагуу Компани нь нэгдүгээрт хөрөнгө оруулалт, хоёрдугаарт борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах үүрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зэргээс харахад хөрөнгө оруулалт гэж Монгол улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан биет болон биет бус хөрөнгө байх бол борлуулалтын орлого гэж аливаа бараа, ажил үйлчилгээг бусдад төлбөртэйгөөр шилжүүлсний хариуд оруулсан хөрөнгө гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл дээрх Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан хязгаарлалт нь Компанийн хувьд зөвхөн орж ирэх (мөнгөн) урсгалд хамааралтай. Гэтэл Үндэсний аудитын газрын зүгээс Компанийн зардлын гүйлгээг энэ хязгаарлалтад хамааруулан дүгнэсэн нь хууль тогтоогчийн үзэл баримтлалыг гуйвуулан тайлбарлаж, хуулиас давсан шаардлага тавьсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн компани нь БХГ-ний 17 дугаар зүйлийн 17.2-т заасны хилийн чанадад гадаадын банкуудад валютын данс нээлгэж, гүйлгээ хийх эрхтэй ба энэ эрхийнхээ хүрээнд хуулиар хориглоогүй гүйлгээ (зардлын гүйлгээ)-г гадаадын банкаар дамжуулан гүйцэтгэснийг Үндэсний аудитын газраас хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого хийсэн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай.
Иймд компанийг Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасныг зөрчсөн гэж үзэн, энэ шалгуураар Компанийн өртөг нөхөгдөх зардлыг хассан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хэрэв Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж холбогдох захиргааны байгууллагаас дүгнэсэн тохиолдолд тус зөрчилд оногдуулах хуулийн хариуцлага нь зөвхөн Газрын тосны тухай хуулийн 44.1.10 (энэ заалт нь Зөрчлийн хууль батлагдсанаар өөрчлөгдсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 7.13 дугаар зүйлийн 7.13.9.2)-т заасан торгох арга хэмжээ байна. Харин тус үүргээ зөрчсөн нь өртөг нөхөгдөх зардлыг хасаж тооцох, түүнийг нөхөн олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм.
Компанийг хөрөнгө оруулалтын гүйлгээгээ санхүүгийн тайланд ил тод, нээлттэй тусгаагүй гэж үзсэн тухайд:
Компанийн толгой компани болох Петро Матад Лимитед компани нь хөрөнгийн биржид бүртгэлтэй (нээлттэй) компани болохын хувьд хөрөнгийн зах зээлийн нийтлэг зарчим, биржийн ил тод, нээлттэй байх шаардлагын хүрээнд санхүүгийн тайлангаа санхүүгийн тайлангийн олон улсын стандартад нийцүүлэн тогтмол тайлагнаж, олон нийтэд нээлттэй байршуулдаг. Өөрөөр хэлбэл, компанийн 2015, 2016 онд гадаадын банкаар гүйцэтгэсэн бүх гүйлгээ компанийн санхүүгийн тайланд бүрэн тусч баталгаажин олон нийтэд нээлттэй болсон. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиас гадна санхүүгийн тайлангийн олон улсын стандарт 10-т заасны дагуу компани нь өөрийн санхүүгийн тайлангаа дотооддоо болон толгой компанийн санхүүгийн тайлантай нэгтгэсэн хэлбэрээр гаргадаг. Харин Үндэсний аудитын газраас дүгнэж байгаачлан "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компани болон толгой компанийн санхүүгийн тайланг түүний Монгол улс дахь охин компанийн санхүүгийн тайланд тусгах шаардлага Монгол улсын хууль тогтоомжоор ч, санхүүгийн тайлангийн олон улсын стандартаар ч тавигдаагүй билээ.
Гэвч Үндэсний аудитын газраас "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компанийн санхүүгийн тайланг авч үзээгүй (зөвхөн охин компанийн санхүүгийн тайлан болон өртөг нөхөгдөх зардлын тайланг авч үзсэн) атлаа санхүүгийн тайлан ил тод, нээлттэй тусгаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр, компанийн 2015, 2016 онд гадаадын банкаар дамжуулан гүйцэтгэсэн хайгуулын зардалтай холбоотой гүйлгээнүүд нь Монгол улсын хууль тогтоомж болоод нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад заасны дагуу компанид оруулсан хөрөнгө оруулалт биш. Иймд компанийн зарлагатай холбоотой гүйлгээг хөрөнгө оруулалтын гүйлгээ болгон санхүүгийн тайланд тусгах боломжгүй ба Үндэсний аудитын газраас ийм шаардлага тавих нь хуульд үл нийцнэ.
Үндэсний аудитын газраас компанийн өртөг нөхөгдөх зардлыг дангаар хасаж дүгнэх эрх хэмжээтэй эсэх тухайд:
Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21 болон Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дугаар зүйлд зааснаар компанийн өртөг нөхөгдөх зардлын тайланг хянан шалгаж, баталгаажуулах эрхтэй. Гэвч өртөг нөхөгдөх зардлын тайланг хянан шалгаж, баталгаажуулах үйл ажиллагааг Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ёстой. Харин Үндэсний аудитын газрын 2018 оны 7 сарын 5-ны өдөр компанид ирүүлсэн 01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтүүдээс харахад тус дүгнэлтүүдийг гаргахдаа Ашигт малтмал, газрын тосны газрын оролцоог хангаагүй гэж үзэх боломжтой байна.
Иймд Үндэсний аудитын газрын зүгээс компанийг Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, 36.2-д заасныг зөрчсөн гэж дүгнэж, компанийн өртөг нөхөгдөх зардлыг хассан байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй хууль бус байна. Тиймээс компанийн эрх ашгийг ноцтойгоор хохироож байгаа Үндэсний аудитын газрын дүгнэлтүүдийн холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагатай байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасны дагуу Үндэсний аудитын газрын 2018 оны 6 сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компанийн өртөг нөхөгдөх зардлыг хассан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлэхдээ: уг хэргийг өмнө нь шүүх шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, гэтэл давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага дутуу буюу нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг бүрэн сэргээх үр дагавар бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь зүйтэй гэж үзээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр, нэмэлт нотлох баримт цуглуулахаар буцаасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн 2015, 2016 оны нийт 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөгдөх зардлаас хассан хэсгийг хүчингүй болгуулах, 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан хэмжээгээр нийт 14,636,177 ам.доллараар бүхэлд нь баталгаажуулахыг даалгах гэж тодруулан нэмэгдүүлж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компани Онги-5, Богд-4 гэсэн 2 талбай дээр газрын тосны чиглэлээр хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа зөвхөн маргаан бүхий актын алдаатай хэсгийг биш, бүхэлд нь хүчингүй болгуулж, анх гаргаж өгсөн баримтын хүрээнд шийдүүлэхээр тодруулсан. Өртөг нөхөгдөх зардал, бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбогддог. Нэхэмжлэгчийн зүгээс 2009 оны 07 сарын 29-ний өдөр Монгол улсын Засгийн газартай Онги-5, Богд-4 гэдэг талбай дээр бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж, газрын тосны хайгуулын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлж байгаа.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь онцлогтой гэрээ гэдэг нь зардал дээр харагддаг. Өөрөөр хэлбэл хайгуулын үйл ажиллагааны хүрээнд газрын тосыг олоход зориулсан геологийн ажил, судалгааны ажил гэх мэт маш их хэмжээний ажил явагддаг. Эдгээр ажлуудад гарах зардлыг бүхэлд нь гэрээлэгч тал хариуцахаар тохирсон. Монгол улсын Засгийн газраас нэг ч төгрөг гараагүй, зөвхөн гэрээлэгч тал буюу Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компани нь дангаараа бүх зардлыг хариуцан хайгуулын үйл ажиллагааг явуулж байгаа. Гэвч одоогийн байдлаар тос олдоогүй, хэрвээ тос олдохын бол олсон тосны тодорхой хувийг гаргасан зардлаа нөхөж аваад, үлдсэн тосыг Засгийн газартай хувааж авахаар тохирсон. Хэрвээ тос олдохгүй бол гэрээлэгч тал алдагдалд орох эрсдэлээ өөрөө хүлээнэ.
Жил болгон гарах зардлуудыг тухай бүрт нь хамтрагч тал болох Монгол улсын Засгийн газарт тайлагнаж явдаг. Үүнийг Монгол улсын Засгийн газрын зүгээс Ашигт малтмал, газрын тосны газар хянаж үзээд, Үндэсний аудитын газар баталгаажуулдаг. Эдгээр зардлуудыг гаргахдаа нарийн процессын дагуу гаргадаг, өөрсдийн сайн дураар гаргадаггүй, хамтрагч талаасаа асууж зөвшөөрөл авсны үндсэн дээр зардлыг гаргадаг. 2014 оны 07 сарын 01-ний өдөр Газрын тосны шинэ хууль батлагдаж, энэ шинэ хуулийн дагуу Үндэсний аудитын газар 2 дахь удаагийн аудиторын ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд 1477, 1478 акт гарсан. Бидний хувьд баримтаар нотлогдсон хайгуулын ажлыг хийж, нийт 14,6 сая долларын зардал гаргасан. Гэвч Үндэсний аудитын газар нь 10 сая долларыг л баталгаажуулсан, харин 3,8 сая долларыг өртөг нөхөгдөх зардалд оруулахгүй гээд хассан. Үндэсний аудитын газраас үүнийг тайлбарлахдаа Газрын тосны тухай хуулийн 11.2.6, 36.2 ыг тус тус зөрчиж, Петроматад инвест лимитед компаниас гарсан зардал байна, Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компаниас гарсан зардал биш байна гэж тайлбарладаг. Үндэсний аудитын газар нь Газрын тосны хуулийн дагуу өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулаагүй, эрх мэдлээ хэтрүүлэн өртөг нөхөгдөх зардлыг хууль бусаар хассан. Энэ зардлууд нь хайгуулын өртөг нөхөгдөх зардал юм.
Мөн тухайн маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж гаргасан акт. Тухайн актуудыг харахад Газрын тосны тухай хуулийн 37.1, 37.2 дахь заалтыг баримталж өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулсан. Мөн Үндэсний аудитын газар нь төлөвлөгөөг батлахдаа аудитын бүрэлдэхүүнд Ашигт малтмал, газрын тосны газрын нэр бүхий албан тушаалтнуудыг оруулна гэж заасан. 2018 оны 06 сарын 28-ны өдөр зөвхөн Үндэсний аудитын газрын даргын үсэгтэй, хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газартай хамтарч хийх заалтыг зөрчсөн акт гарсан. 2016 онд 2014 оны өртөг нөхөх зардлыг баталгаажуулахдаа Ашигт малтмал, газрын тосны газартай хамтарч хийсэн байдаг. Ашигт малтмал, газрын тосны газар нь хууль зүйн үндэслэлгүйгээр өртөг нөхөх зардлаас хассан байна, 3,8 сая доллараас хассан нь буруу байх тул баталгаажуулалтын тайланг зөвшөөрөх боломжгүй гэдгээ маш тодорхой бичсэн байдаг. 3,8 сая долларыг өртөг нөхөх зардал мөн гэдэгт талууд маргадаггүй, гэрчийн мэдүүлэг буюу тухайн үед аудит хийж байсан Л.Нямтөмөр, Д.Дорждулам нар аль аль нь өртөг нөхөх зардал мөн, үүнд маргаангүй гэдгээ илэрхийлсэн. Газрын тосны тухай хуулийн 1991 оны хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Газрын тосны тухай хуулийн 2014 оны хуулиудыг харахад Газрын тосны хайгуулын ажилтай холбоотой зардлуудыг өртөг нөхөх зардал мөн гэж тодорхойлсон байдаг. Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компанийн 3,8 сая долларын зардлууд нь бүгд хайгуулын зардалдаа ордог, энэ зардалгүйгээр хайгуулын ажил явах боломжгүй. Харин Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ямар зардлыг өртөг нөхөх зардалд оруулахгүй вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Хариуцагч тал Газрын тосны тухай хуулийн 11.2.6-д хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах гэж заасныг баримтлан тус актыг гаргасан байдаг. Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компанийн зүгээс зөвхөн зардлуудыг гадаадын банкаар гүйлгээ хийсэн, ямар нэгэн орлогын гүйлгээ хийгээгүй. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.1-д Хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ гэж заасан. Мөн борлуулалтын орлого гэдэг нь бараа, ажил, үйлчилгээ үзүүлснийхээ үндсэн дээр буцааж хариу төлбөрт орж ирсэн мөнгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл энэ 2 мөнгөн урсгал нь тухайн компанид орж ирж байгаа мөнгөн урсгалыг зохицуулж байгаа хуулийн заалт юм.
Мөн Газрын тосны тухай хуулийн 36.2 дах заалтыг зөрчиж нягтлан бодох бүртгэлийн дагуу бүртгэж тайлагнаагүй гэж тайлбарладаг. Бид хэрэгт санхүүгийн баримтууд, энэ баримтуудаа үндэслэж журналын бичилт, санхүүгийн тайлан зэргийг өгсөн. Энэ бүхэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зааснаар олон улсын стандартын дагуу бүртгэж тайлагнаж байсан. Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компани нь охин компани, толгой компани нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцааг гаргадаг Петроматад инвест Лимитед компани байгаа. Петроматад инвест Лимитед компани нь доороо 5 охин компанитай, эдгээр 5 компанийхаа санхүүгийн тайланг нэгтгэж Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа эзэмшигчдэд нээлттэй санхүүгийн тайлангаа тайлагнадаг. Энэ тайланд 3,8 сая долларын зардал бүртгэгдэж, тайлагнасан тул тайлагнаагүй гэдэг нь үндэслэлгүй юм.
Гэрээлэгч компани нь Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компани, энэ компанийхаа дор Капкорп монголиа ХХК гэж Монгол улсын аж ахуйн нэгжийг байгуулсан. Капкорп монголиа ХХК нь оператар компани Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж учраас Монгол улсад тайлангаа гаргадаг, тайлагнаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна Петроматад инвест Лимитед компаниас гарсан зардал байна, танайхаас гарсан зардал биш гэж тайлбарладаг. Гэвч нотлох баримтаас харахад Петроматад инвест Лимитед компаниас гарсан зардал огт байхгүй, гэрээлэгч компани буюу Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компаниас гарсан зардал байгаа. Хэрвээ Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компани нь Газрын тосны тухай хууль зөрчсөн бол энэ нь Газрын тосны тухай хуулийн дагуу өртөг нөхөх зардлыг хасах үндэслэл болохгүй. Иймд эдгээр үндэслэлүүдийн хүрээнд Үндэсний аудитын газрын гаргасан 1477, 1478 дугаартай дүгнэлтүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, нийт гаргасан зардлын дагуу 14,636,177 ам долларын хүрээнд баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Учир нь гэрээлэгч нь гадаадын компани, түүний оператор компани монгол компани байгаа. Хуулиараа гадны компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан тохиолдолд монгол оператортой байж болно гэж заасан байдаг. Нэгэнт гаднын компанитай гэрээ байгуулсан бол гадаадын банканд данстай байж болно гэж заасан. Мөн газрын тосоо борлуулж орлого олохын бол монголын арилжааны банкаар дамжуулж авна, мөн хөрөнгө оруулалт орж ирэхийн бол монголын арилжааны банкаар дамжуулан авах зохицуулалттай. Гэтэл өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахдаа гаднын арилжааны банкаар гүйлгээ хийсэн гэдэг үндэслэлээр өртөг нөхөх зардлаас нийт 3,880,000 долларыг хассан.
Аудитын газар ажлаа явуулах төлөвлөгөөгөө батлахдаа хамтран ажиллах газрыг Ашигт малтмал, газрын тосны газрыг сонгоод нэр бүхий 15 хүний нэрсийг жагсаасан байсан. Үүнийг заавал дагаж ажиллах ёстой байсан боловч Ашигт малтмал, газрын тосны газраас өртөг нөхөх зардлыг хасах нь буруу байна гэсэн шийдвэр гаргачихаар Ашигт малтмал, газрын тосны газрыг оролцуулахгүйгээр дангаараа дүгнэлт гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн зарчмыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компани нь 11 жил орчим дангаараа хөрөнгө оруулалтаа зохицуулж, Монголоос зардал гаргахгүй газрын тос хайж байгаа цорын ганц компани юм. Хариуцагч байгууллага нь эрх хэмжээгээ хэтрүүлж, хуулийг буруу тайлбарласнаас гадна өртөг нөхөгдөх зардлыг хасаж тооцож бичихдээ хэд хэдэн ноцтой алдааг гаргасан. Манай компаниас нэмж баримт авах ёстой байсан боловч аваагүй, манайхыг баримтаа гаргаж өгөөгүй гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Манайхаас С.Энхбаатар дарга болон аудитор Д.Доржханд нартай очиж уулзаж, шаардлагатай бол нотлох баримт болон тайлбар гаргаж өгье гэсэн боловч аваагүй. Мөн өмнөх жил нь баталгаажуулсан гаднын банкаар хийсэн зардлын гүйлгээг дараа жил нь том үнийн дүнтэй буюу 14 сая долларын үнийн дүнтэй болохоор баталгаажуулахгүй гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Мөн гарсан зардлыг орж байгаа хөрөнгө оруулалт мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм. Нягтлан бодох бүртгэлийн тайлан нь Монгол улсын хуульд заасны дагуу олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт нь Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компанийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Үндэсний аудитын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хариу тайлбарыг хүргүүлж байна. Үндэсний аудитын газраас Газрын тосны өртөг нөхөгдөх зардлын баталгаажуулалт-ын аудитыг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21-д тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу хийж гүйцэтгэсэн.
Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн 2015, 2016 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнасныг шалган баталгаажуулж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээллэхэд аудитын зорилт чиглэсэн бөгөөд энэхүү зорилтыг хангахын тулд Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч 2015, 2016 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийг бодитой төлөвлөж, хууль журмын дагуу гүйцэтгэж, хийсэн ажлын хөрөнгө оруулалт өртөг нөхөгдөх зардлыг үнэн зөв бүртгэж тайлагнасан эсэхэд аудит хийсэн.
Аудитаар газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчдийн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахаар бэлтгэсэн тайлан нь алдаагүй илэрхийлэгдсэн талаарх үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд Газрын тосны газраар /хуучнаар/ баталгаажуулсан тухайн жилийн хайгуулын ажлын хөтөлбөр, төсөв, гүйцэтгэсэн ажлын тайланг ажил гүйлгээ тус бүрээр нь анхан шатны баримттай тулган баталгаажуулах, давтан тооцоолох зэргээр аудитыг хэрэгжүүлсэн.
Аудитын явцад "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компани нь Петроматад Инвест Лимитед компанийн бусдад шилжүүлсэн зардлыг өртөг нөхөн зардалд хамааруулсан нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул гэрээлэгчийн Онги-V болон Богд-IV талбайн хайгуулын ажлын өртөг нөхөгдөх зардлаас Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн 2015 онд Онги-V талбайн 605,068 ам.доллар, Богд-IV талбайн 2,159,967 ам.долларыг, 2016 онд Онги-V талбайн 443,481 ам.доллар, Богд-IV талбайн 671,938 ам.доллар нийт 3,880,454 ам.долларыг тус тус өртөг нөхөх зардлаас хассан.
Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй. гэсэн зохицуулалт, бусад холбогдох зохицуулалтыг зөрчсөн тул өртөг нөхөгдөх зардлаас дээрх зардлыг хасаж баталгаажуулсан болно.
Иймд "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компанийн гаргасан нэхэмжлэлийн тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хариу тайлбарыг хүргүүлж байна.
1. Үндэсний аудитын газрын 2018 оны 6 сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хууль, Газрын тосны тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд холбогдох бусад стандарт, дүрэм, журмын дагуу Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч 2015, 2016 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийг бодитой төлөвлөж, хууль журмын дагуу гүйцэтгэж, хийсэн ажлын хөрөнгө оруулалт өртөг нөхөгдөх зардлыг үнэн зөв бүртгэж тайлагнасан эсэхэд аудит хийсэн.
Аудитаар гэрээлэгчийн хууль тогтоомж, гэрээ хэлцэлд нийцээгүй Онги V болон Богд IV талбайн хайгуулын ажлын өртөг нөхөгдөх зардлаас 2015 онд Онги V талбайд 605,068 ам.доллар, болон Богд IV талбайд 2,159,967 ам.долларыг, 2016 онд Онги V талбайн 443,481 ам.доллар, Богд IV талбайн 671,938 ам.доллар нийт 3,880,454 ам.долларыг тус тус өртөг нөхөгдөх зардлаас хассан. Аудитаар хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлтүүд нь зохих хууль журмын дагуу гарсан тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
2. 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан хэмжээгээр буюу нийт 14,636,177 ам.доллароор бүхэлд нь баталгаажуулахыг даалгах. нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нягтлан бодох бүртгэлийн тухайд хуульд зааснаар анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болдог бөгөөд нэхэмжлэгч нь аудитын явцад холбогдох анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй, гаргасан зардлууд нь нотлогдохгүй байсан талаар өмнө нь шүүхэд тайлбарласан.
Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй. гэсэн зохицуулалт, бусад холбогдох зохицуулалтыг зөрчсөн тул өртөг нөхөгдөх зардлаас дээрх зардлыг хасаж баталгаажуулсан болно. Иймд "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний аудитын газраас Газрын тосны өртөг нөхөгдөх зардлын баталгаажуулалт-ыг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21-д тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу хийж гүйцэтгэсэн. Газрын тосны салбарт Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн 2015, 2016 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнасныг шалган баталгаажуулж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилт чиглэгдсэн бөгөөд энэхүү зорилтыг хангахын тулд Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч 2015, 2016 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийг бодитой төлөвлөж, хууль журмын дагуу гүйцэтгэж, хийсэн ажлаа хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлыг үнэн зөв бүртгэж тайлагнасан эсэхэд аудит хийсэн. Аудитаар газрын тосны салбарт Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчдийн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахаар бэлтгэсэн тайлан нь алдаагүй илэрхийлэгдсэн талаарх үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд Газрын тосны газраар баталгаажуулсан тухайн жилийн хайгуулын ажлын хөтөлбөр, төсөв, гүйцэтгэсэн ажлын тайланг ажил гүйлгээ тус бүрээр нь анхан шатны баримттай тулган баталгаажуулах, давтан тооцоолох зэргээр аудитыг хэрэгжүүлсэн.
Аудитын явцад Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компани нь Петроматад инвест Лимитед компанийн бусдад шилжүүлсэн зардлыг өртөг нөхөх зардалд хамруулсан нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д Хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул гэрээлэгчийн Онги 5 болон Богд 4 талбайн хайгуулын ажлын өртөг нөхөгдөх зардлаас Петроматад инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн 2015 онд Онги-5 талбайд 605,068 ам доллар, Богд-4 талбайд 2,159,697 ам долларыг, 2016 онд Онги-5 талбайн 443,481 ам доллар, Богд-4 талбайн 671,938 ам доллар нийт 3,880,454 ам долларыг тус тус өртөг нөхөгдөх зардлаас хассан. Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй гэсэн зохицуулалт, бусад холбогдох зохицуулалтыг зөрчсөн тул өртөг нөхөгдөх зардлаас дээрх зардлыг хасаж баталгаажуулсан болно. Иймд Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар: Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэн батлагдаж, Төрийн аудитын байгууллага өртөг нөхөх зардлыг баталгаажуулах чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед ХХК-ийн хувьд 2 талбайтай. Гэрээлэгчийн оператор компани Капкорп монголиа ХХК нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. Оператор компани гэдэг нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар гэрээлэгчийн нийтлэг эрх үүргийг эдэлж хариуцлага хүлээдэг. Капкорп монголиа ХХК-иар дамжуулж гэрээлэгч нь Монгол улсад татвар, төлбөр хураамж төлдөг, хөрөнгө оруулалт болон орж ирсэн төлбөр хураамжийг Капкорп монголиа ХХК-ийн бүртгэл тайланд тусгагдаж, өртөг нөхөх зардлыг хуваарилах зохицуулалттай. Өртөг нөхөх зардлын тухайд оруулж байгаа 14,5 сая доллар нь зардал юм, хөрөнгө оруулалт биш гэж нэхэмжлэгч тайлбарладаг.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т Хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ гэж заасан байдаг. Хөрөнгө оруулалт нь концесс, бүтээгдэхүүн хуваах, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах замаар хөрөнгө оруулалт хийж болно гэж заасан. Энэ 14,5 сая доллар нь бүхэлдээ хөрөнгө оруулалт мөн гэж үзэж байна. Эдгээр орж ирсэн хөрөнгө оруулалт буюу борлуулалтын орлого, зарлагатай холбоотой асуудал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжоороо тухайн компанийн дотоод асуудал учраас Компанийн тухай хуулиараа шийдэгдэх асуудал юм. Монгол улсын байгалийн баялгийг ашигласныхаа төлөө улсад татвар, төлбөр хураамжаа төлнө, оруулалт байгаа хөрөнгө оруулалт нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалт мөн гэж үзэх үндэслэлтэй. Өртөг нөхөх зардлыг баталгаажуулах чиг үүргийн тухайд Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө төсвийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон хөрөнгө оруулалт, санхүүгийн тайланд жил бүр хяналт шалгалт хийнэ, 37.3-т холбогдох байгууллага гэдэг нь хараат бус мэргэжлийн хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон шалгаруулж, 37.1-д зааснаар санхүүгийн хяналт шалгалтын ажлыг гүйцэтгүүлж болно гэж заасан. Тиймээс холбогдох байгууллагатай хамтарна гэдгийг заавал Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран ажиллана гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм.
Аудитын явцад Ашигт малтмал, газрын тосны газраас үйл ажиллагааны тайланг шаардахад ирүүлдэггүй, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ямар төрлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, гэрээнд хяналт тавьсан гэдэгт ямар нэгэн баримт байхгүй, тайлбар ирүүлдэггүй зэрэг байдал гарч байсан. Иймд Төрийн аудитын байгууллага хөндлөнгийн аудитын байгууллагынхаа чиг үүргийн хүрээнд дүгнэлт гаргаж, тайланг гаргасан. Өмнө нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед ХХК-ийг шалгасан аудиторууд тодорхой тайлбаруудыг хэлсэн. Энэ үед Капкорп монголиа ХХК Монгол улсад тайлангаа тавьдаг, гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар өртөг нөхөх зардлыг хуваах болохоороо толгой компанийнхаа зардлыг оператор компанийнхаа зардалтай нэгтгэж тайлагнадаг, мөн журналын бичилттэй танилцаад журналын бичилтээс аудитор өөрөө англи хэлнээс орчуулж баталгаажуулалтын дүгнэлтийн хавсралтаар баталгаажуулж гаргасан. Анхан шатны баримтуудыг тухайн үед шаардахад гаргаж өгөөгүй гэж гэрчүүд мэдүүлсэн байдаг.
3,8 сая доллар нь зөвхөн Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компаниас гарч байгаа гадаад банкаар дамжиж хийгдсэн гүйлгээ. Толгой компани гэдэг нь Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компанийг хэлж байгаа. Капкорп монголиа ХХК нь монгол хэл дээр татвар тайлангаа гаргадаг, Капкорп монголиа ХХК-ийн гаргаж байгаа санхүүгийн тайлан болон журналын бичилтэнд байхгүй гэсэн утгатай. Петроматад инвест Лимитед компанийн гадаад банкаар дамжуулж гаргасан зардал мөнгөн дүнгүүд энэ маргаанд хамаарахгүй, тусдаа талбайтай.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Үндэсний аудитын газрын 2018 оны 2 дүгнэлтийг хүчингүй болгуулж, 14,5 сая долларыг өртөг нөхөх зардлаар тооцож баталгаажуулах. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд авч үзэхэд 3,8 сая доллартай холбоотой асуудал нь 2015, 2016 онд өртөг нөхөх зардлыг баталгаажуулсан. Энэ үед Зөрчлийн тухай хууль батлагдаагүй байсан, тухайн үед Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Үүний дагуу шалгахад анхан шатны баримтгүй, бүртгэл тайланд нь тусгагдаагүй байсан. Монгол улсад бүртгэлтэй оператор компаниар дамжуулж санхүүгийн тайлангаа гаргадаг, мөн Капкорп компани нь Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компанийн хилийн чанадад хийгдсэн гүйлгээг нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны газарт тухайн жилийн үйл ажиллагааны тайланг хүргүүлдэг. Ингээд тухайн жил хийгдэх ёстой ажлын төлөвлөгөө, ажлын гүйцэтгэл 2 нийлж байх ёстой гэсэн зарчимтай. Ашигт малтмал, газрын тосны газраас тус компани нь батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байгаа эсэх, Монгол улсын хууль тогтоомжийг гэрээний үүрэгт хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах ёстой. Үүнд хөндлөнгөөс Төрийн аудитын байгууллага өртөг нөхөх зардлыг нэг талаас гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ёстой Ашигт малтмал, газрын тосны газар хяналтаа хэрхэн хэрэгжүүлж байна, нөгөө талаас аудитын байгууллагаас гарсан зардал нь өртөг нөхөх зардалд хамаарах зардал мөн эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг. 2014 онд хамтарч дүгнэлт гаргасан, 2015 онд хамтарч ажиллах гэсэн боловч аудитад саад учирсан. Манай зүгээс дангаараа баталгаажуулах нь зүйтэй гэж үзсэн, нөгөө талаас Газрын тосны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид төрийн захиргааны байгууллага гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж зааснаар дангаараа баталгаажуулсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн байгууллагад олгогдсон эрх гэж үзэж байна.
Хилийн чанадад хийгдсэн гүйлгээний хувьд тухайн үед Зөрчлийн тухай хууль гараагүй байсан, бид хууль тогтоомжтой уялдуулж дүгнэлт гаргасан. 2017, 2018 оны өртөг нөхөх зардлыг баталгаажуулахдаа Зөрчлийн тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн. Мөн энэ хүрээнд гарсан зардлуудыг нэхэмжлэгчийн хувьд аудитын явцад хангалттай сайн бүрдүүлж өгсөн байсан. Тиймээс 2015 оны аудитын дүгнэлттэй 2017, 2018 оны аудитын дүгнэлтийг харьцуулах боломжгүй юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч нарт гэрээний хэрэгжилтийг хангуулах үүднээс төрийн байгууллагууд ажиллахгүй бол ямар нэгэн эрсдэл гарах магадлалтай учраас манайхаас тухайн үеийн нөхцөл байдалд тохируулж шийдвэрээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай гаргасан дүгнэлтүүдийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компанийн өртөг нөхөх зардлыг баталгаажуулахдаа Үндэсний аудитын газрын аудиторууд нь Сентрал Азиан Петролиум Корпорейшн Лимитед компаниас гаргаж өгсөн нотлох баримтуудыг нарийвчлан хараагүй, ерөнхий харсан. Жишээ нь аудиторын мэдүүлэг зэргээс харагдаж байсан учраас Үндэсний аудитын газрын мэргэжилтнүүд Газрын тосны тухай хуулийг зөрчиж холбогдох байгууллагатай хамтарч ажиллахгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр өртөг нөхөх зардалд 3,8 сая долларыг оруулаагүй нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед нь Монгол улсад хуулийн этгээдээр бүртгэлгүй[1], Кайманы арлуудад бүртгэлтэй[2] компани бөгөөд Газрын тосны газартай 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр газрын тосны хайгуулын Богд-4, Онги-5 талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ[3] тус тус байгуулж, Монгол Улсын Засгийн газраас 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 235 дугаар тогтоолоор гэрээг баталснаар[4] гэрээлэгч болж энэ 2 талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулжээ.
Гэрээлэгчтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тосны тухай хууль /1991 оны/-ийн 11 дүгээр зүйлд зааснаар гэрээлэгч нь газрын тосыг үр ашигтай олборлож эхэлсэн нөхцөлд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулсан зардлаа нөхөж авах эрхтэй, маргаан бүхий дүгнэлтүүд хамаарах 2015, 2016 оны үед, одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тосны тухай /2014 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар газрын тостой холбогдох үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх зардлыг гэрээлэгч хариуцах бөгөөд өртөг нөхөх зардлыг аудитын байгууллагаар баталгаажуулж бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан өртөгт газрын тосны хувиар нөхнө.
Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.21-д 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад аудит хийх бүрэн эрхийг тусгаж өгсөн ч 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар энэ хуулийг хүчингүй болгосон, энэ бүрэн эрхийн хүрээнд Үндэсний аудитын газар гэрээлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн Богд-4, Онги-5 талбайн газрын тосны хайгуулын үйл ажиллагааны 2015, 2016 оны өртөг нөхөх зардалд аудит хийж, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 тоот дүгнэлтүүдийг гаргажээ.
Үндэсний аудитын газар гэрээлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн Богд-4, Онги-5 талбайн газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд 2015, 2016 онд зарцуулсан хэмээн 14,636,177 ам.долларын зардал тайлагнасанд аудит хийж, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 тоот дүгнэлтүүдээр 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөх зардлаас хасаж, үлдэх 10,755,723 ам.долларын зардлыг өртөг нөхөхөөр баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч Кайманы арлуудад бүртгэлтэй Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компани нь Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн 2015, 2016 оны нийт 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөгдөх зардлаас хассан хэсгийг хүчингүй болгуулах, 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан хэмжээгээр нийт 14,636,177 ам.доллараар бүхэлд нь баталгаажуулахыг даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй Богд-4, Онги-5 нэртэй талбайн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлын тайлангаас аудитын дүгнэлтээр хасагдсан зардлыг задалж үзүүлбэл,
01/1477 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлтээр Богд-4 талбайн 2015 оны зардлаас:
- Бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгаа 1,854,492 ам.доллар
- 2 хэмжээст чичирхийллийн мэдээлэл боловсруулах 168,287 ам.доллар
- Олон улсын нислэг болон зочид буудлын төлбөрт 31,333 ам.доллар
- Нөхөгдөх зардлын 5 хувь 102,855 ам.доллар, Нийт 2,159,967 ам.доллар;
Богд-4 талбайн 2016 оны зардлаас:
- 2 хэмжээст чичирхийллийн судалгааны болон боловсруулалтын ажлын зардал 293,651 ам.доллар
- Үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал 346,290 ам.доллар
- Нөхөгдөх зардлын 5 хувь 31,997 ам.доллар, Нийт 671,938 ам.доллар;
01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлтээр Онги-5 талбайн 2015 оны зардлаас:
- Бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгааны ажлын зардалд шилжүүлсэн 560,589 ам.доллар
- Гадаад, дотоод томилолтын зардал 15,667 ам.доллар
- Нөхөгдөх зардлын 5 хувь 28,812 ам.доллар, Нийт 605,068 ам.доллар;
Онги-5 талбайн 2016 оны зардлаас:
- 2 хэмжээст чичирхийллийн судалгааны болон боловсруулалтын ажлын зардал 91,504 ам.доллар
- Геологи, геохимийн ажлын зардалд 17,745 ам.доллар
- Үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал 313,114 ам.доллар буюу 01/1477, 01/1478 тоот дүгнэлтээр нийт 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөх зардлаас хассан байна.
Үндэсний аудитын газар 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлтдээ Богд-4, Онги-5 талбайн газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд 2015, 2016 онд зарцуулсан хэмээх 14,636,177 ам.долларын зардлаас 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөх зардлаас хассан үндэслэлээ Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6 хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах, 36 дугаар зүйлийн 36.2 Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнах заалтыг тус тус зөрчсөн тул 32 дугаар зүйлийн 32.7-д Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй. гэж зааснаар Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн ... 3,880,454 ам.долларыг өртөг нөхөх зардлаас хассан гэж заасан, мөн энэ үндэслэлээр шүүхэд тайлбарладаг бол нэхэмжлэгч Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан хязгаарлалт нь компанийн хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогод хамааралтай байхад зардлын гүйлгээг энэ хязгаарлалтад хамааруулсан нь үндэслэлгүй, энэ нь "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компаниас хийгдсэн зардлын гүйлгээ, компани нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хилийн чанадад гадаадын банкуудад валютын данс нээлгэж, гүйлгээ хийх эрхтэй, зардлын гүйлгээг гадаадын банкаар дамжуулан гүйцэтгэснийг 11.2.6-д хамааруулсан нь үндэслэлгүй, компанийн 2015, 2016 онд гадаадын банкаар гүйцэтгэсэн бүх гүйлгээ компанийн санхүүгийн тайланд бүрэн тусч баталгаажин олон нийтэд нээлттэй болсон. "Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" компанийн санхүүгийн тайланг авч үзээгүй, оператор компанийн санхүүгийн тайланд тусгаагүйг нягтлан бодох бүртгэлд тусгаж тайлагнаагүй гэж үзээд өртөг нөхөх зардлаас хассан нь үндэслэлгүй гэж маргажээ.
Аудитын 01/1477 тоот дүгнэлтээр "2015 онд Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн Богд-4 талбайн хайгуулын ажлын зардалд толгой компани болох Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн 1/ бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгаа 1,854,492 ам.доллар, 2/ 2 хэмжээст чичирхийллийн мэдээлэл боловсруулах 168,287 ам.доллар, 3/ олон улсын нислэг болон зочид буудлын төлбөрт 31,333 ам.доллар, 4/ нөхөгдөх зардлын 5 хувь 102,855 ам.доллар, нийт 2,159,967 ам.доллар, 2016 онд толгой компани болох Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн 1/ 2 хэмжээст чичирхийллийн судалгааны болон боловсруулалтын ажлын зардал 293,651 ам.доллар, 2/ үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал 346,290 ам.доллар, 3/ нөхөгдөх зардлын 5 хувь 31,997 ам.доллар, нийт 671,938 ам.долларын зардлыг өртөг нөхөх зардлаас хассан, 01/1478 тоот дүгнэлтээр 2015 онд Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн Онги-5 талбайн хайгуулын ажлын зардалд толгой компани болох Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн 1/ бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгааны ажлын зардалд шилжүүлсэн 560,589 ам.доллар, 2/ гадаад, дотоод томилолтын зардал 15,667 ам.доллар, 3/ нөхөгдөх зардлын 5 хувь 28,812 ам.доллар, нийт 605,068 ам.доллар, 2016 онд толгой компани болох Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн 1/ 2 хэмжээст чичирхийллийн судалгааны болон боловсруулалтын ажлын зардал 91,504 ам.доллар, 2/ геологи, геохимийн ажлын зардалд 17,745 ам.доллар, 3/ үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал 313,114 ам.доллар, нийт 443,481 ам долларын зардлыг өртөг нөхөх зардлаас хассан.
Эндээс үзэхэд аудитын 01/1477, 01/1478 тоот дүгнэлтээр өртөг нөхөх зардлаас хассан Богд-4 талбайн 2015 оны зардал 2,159,967 ам.доллар, 2016 оны зардал 671,938 ам.доллар, Онги-5 талбайн 2015 оны зардал 605,068 ам.доллар, 2016 онд 443,481 ам.доллар, нийт 3,880,454 ам.доллар нь Монгол улсын арилжааны банкаар гүйлгээ хийгээгүй, нягтлан бодох бүртгэлд тайлагнаагүй, санхүүгийн баримтуудаар нотлогдоогүй гэх үндэслэлд энэ дүнгээр бүхэлдээ хамааралтай нь дүгнэлтэд ч тодорхой заасан, мөн хариуцагч энэ үндэслэлээр дүгнэлтээ тайлбарласан, өөрөөр хэлбэл энэ дүнгээс аль хэсэг нь санхүүгийн баримтгүй, аль хэсэг нь Монгол улсын арилжааны банкаар гүйлгээ хийгдээгүй гэх маргаан байхгүй.
Түүнчлэн аудитын дүгнэлтээр хасагдсан дээрх үнийн дүн бүхий ажил, гүйлгээг төрлөөр нь өртөг нөхөх зардалд хамаарах эсэх маргаан талуудад байхгүй, тодруулбал гэрээлэгчийн тайлагнасан зардал нь Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31, 4.1.27 газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажилтай холбоотой гарах хайгуулын ажлын зардал, 11 дүгээр зүйлийн 11.1.6 тухайн жилийн өртөг нөхөх зардлын 5 хүртэл хувиар тооцсон захиргааны зардал-д хамаарах бөгөөд, 32 дугаар зүйлийн 32.6-д заасан өртөг нөхөгдөх зардалд хамаарахгүй гэх, Бүтээгдэхүүн хуваах гэрээний Хавсралт Г бүртгэл тооцооны журмын 2 дугаар зүйлийн 1-д заасан өртөг нөхөгдөх зардалд хамаарахгүй гэх, мөн зүйлийн 5-д заасан нөхөн төлөгдөхгүй зардалд хамаарахгүй гэх маргаан байхгүй, зардлын төрлөөр нь дүгнэлтэд үндэслэл болгож хасаагүй болно.
Аудитын 01/1477, 01/1478 тоот дүгнэлтийн Монгол улсын арилжааны банкаар гүйлгээ хийгээгүй, нягтлан бодох бүртгэлд тайлагнаагүй, санхүүгийн баримтуудаар нотлогдоогүй гэх үндэслэл тус бүрээр дүгнэхэд:
1. Газрын тосны тухай хуулийн 11.2.6-г зөрчиж хайгуулын ажлын зардалд толгой компани болох Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн зардал 3,8 сая долларыг өртөг нөхөх зардлаас хассан үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч бөгөөд гэрээлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн нэрийг англиар Central Asian Petrolium Corporation Limited гэж бичсэний товчлол нь CAPCORP /Кайманы арлуудад бүртгэлтэй компани, бүртгэлийн дугаар нь CR152581/ буюу монголоор товчлол нь Капкорп компани бөгөөд Монгол улсад хуулийн этгээдээр бүртгэлгүй[5], толгой компани гэх Петроматад Инвест Лимитед компани нь мөн л Монгол улсад бүртгэлгүй, газрын тосны хайгуулын Матад ХХ талбайн гэрээлэгч[6], харин бүтээгдэхүүн хуваах гэрээгээр оператор компани Капкорпмонголиа ХХК /РД:5077982/ нь Монгол улсад бүртгэлтэй[7] хуулийн этгээд бөгөөд үүсгэн байгуулагч нь Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компани.
Өртөг нөхөх зардал баталгаажуулах аудитыг биечлэн хийсэн аудитор Д.Дорждулам гэрчээр мэдүүлэхдээ гэрээлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компани, оператор компани Капкорпмонголиа ХХК-ийг нэг регистрийн дугаартай, нэг хуулийн этгээд буюу Капкорп ХХК гэж, 3,8 сая долларыг толгой компаниас гарч байгаа хөрөнгө оруулалт гэж үзээд хассан гэж мэдүүлсэн, дүгнэлтээ Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед ХХК-д гэж хаяглаж гаргасан, дүгнэлт гаргахад хууль зүйн талаас нь оролцсон аудитор Л.Нямтөмөр гэрчээр мэдүүлснээс үзвэл тэрээр Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед ХХК-ийн хайгуулын ажлын зардлыг Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн байсан гэж тайлбарласан ба аудит хийхдээ гэрээлэгчээс биш оператор компани болох Капкорп монголиа ХХК-иас өртөг нөхөх зардалд хамаарах санхүүгийн тайлан, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн хайгуулын ажлын төсөв, зардлын тайлан, зардлын жагсаалт, гэрээнүүд, касс дахь мөнгө, журналууд, банкны дансны хуулгууд, татварын тайлангууд, толгой компаниас шууд шилжүүлсэн төлбөрийн баримтууд зэрэг санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийг аудиторууд гаргуулан авсан[8], аудиторууд эдгээр баримтуудад үндэслэн Богд-4, Онги-5 талбайн 2015, 2016 оны газрын тосны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлын болон өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтыг гүйлгээ хийгдсэн огноо, журналын дугаар, төлбөр хүлээн авагч, гүйлгээний утга, зардлын дүнг төгрөг, ам.доллараар, тайлбартайгаар гаргасан[9] байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан HSBC банкны дансны хуулгаас[10] болон төлбөрийн баримтуудаас үзвэл дүгнэлтэд толгой компани болох Петроматад Инвест Лимитед компаниас шууд шилжүүлсэн гэж тусгагдсан зардлууд Петроматад Инвест Лимитед компаниас биш гэрээлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн тус банк дахь 502-899644-201 дугаартай данснаас хийгдсэн зарлагын гүйлгээ байна, тухайлбал, аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт газрын тосны Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.1.8.1 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 545,147,40 ам.долларын бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгааны зардлын[11] гүйлгээ Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн 502-899644-201 дугаартай данснаас 2015 оны 10 сарын 30-ны өдөр /545,147,40 ам.долларын зарлагын гүйлгээ/ хийгдсэн[12] нь, мөн доор дүгнэгдсэн зардлын гүйлгээнүүд энэ данснаас хийгдсэн нь төлбөрийн баримтууд, дансны хуулгаас тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл өртөг нөхөх зардлаас хассан 3,880,454 ам.долларыг толгой компани болох Петроматад Инвест Лимитед компаниас шилжүүлээгүй, гэрээлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компаниас хийгдсэн гүйлгээ /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн/ байх тул Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6 хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх хуулийн шаардлага энэ зардлын гүйлгээнд хамааралгүй, энэ үндэслэлээр өртөг нөхөх зардлаас хассан нь үндэслэлгүй байна.
Хэрвээ дүгнэлтэд тусгасанчлан гэрээлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн хайгуулын ажлын зардлыг толгой компани Петроматад Инвест Лимитед компаниас гадаадын банкаар төлсөн тохиолдолд үүнийг гэрээлэгчээс гарсан зардал гэж үзэхгүй, өртөг нөхөх зардлаас хасах бөгөөд ийнхүү гэрээлэгчийн хайгуулын ажлын зардлыг толгой компани төлөх тохиолдолд зайлшгүй эхлээд хөрөнгө оруулалтаар Монгол улсын арилжааны банкаар гэрээлэгчид орлогод авсны дараагаар гэрээлэгчээс зардлаа төлөх шаардлагыг хуулиар тавьжээ.
Иймд аудитын 01/1477, 01/1478 тоот дүгнэлтийн Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн хайгуулын ажлын зардлыг толгой компани Петроматад Инвест Лимитед компаниас гадаадын банкаар шууд шилжүүлсэн гэх алдаатай үндэслэл няцаагдаж байна.
2. 3,8 сая долларын зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул өртөг нөхөх зардлаас хассан гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компани шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 23-нд 1 дүгээр хавтас нотлох баримт, 2018 оны 12 дугаар сарын 06-нд 2 дугаар хавтас нотлох баримт, 2020 оны 2 дугаар сарын 5-нд 1, 2, 3 гэж дугаарласан 3 хавтас нотлох баримт ирүүлснийг ирүүлсэн дарааллаар 1-5 гэж дугаарлаж хэрэгт хавсаргаад, шүүх хуралдаанд нотлох баримтын 1-5 дугаар хавтас гэж дугаарлан судалсан.
Аудитын 01/1477, 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт газрын тосны Богд-4, Онги-5 талбайн 2015, 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтад тусгагдсан зардлын дүнг гүйлгээ хийгдсэн огноо, журналын дугаар, гүйлгээний утга, гүйлгээний дүнгээр төлбөр хийгдсэн санхүүгийн анхан шатны баримтуудтай шүүж тулгахад таарч байна. Тухайлбал,
- Аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.1.8.1-д 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 545,147,40 ам.долларын бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгааны зардал Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн 502-899644-201 дугаартай данснаас төлсөн нь дансны хуулгаас[13] 545,147,40 ам.долларын зарлагын гүйлгээ 2015 оны 10 сарын 30-ны өдөр хийгдсэнээр, төлбөрийн баримт нь PVF 15-59 дугаартай маягтаар[14], 2015 оны зардлын журналын хураангуйд бичигдсэнээр[15] тогтоогдож байна.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.2-т 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зочид буудлын төлбөр 469.00 ам.доллар буюу 925,548.05 төгрөгийн зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.2, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зочид буудлын төлбөр 469.00 ам.долларын зардал[16]-ын төлбөрийн баримт нь PVF 15-55 дугаартай маягтаар[17] Блок-4, Блок-5 талбайн зардал тус бүр 469.00 ам.доллар, нийт 938.00 ам.долларын гүйлгээ хийгдэж, 2015 оны зардлын журналын хураангуйд бичигдсэнээр[18] тогтоогдож байна.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.3-т 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 129.44 ам.долларын зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.3 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 129.44 ам.долларын зардал[19]-ын төлбөрийн баримт PVF15-63 маягтаар[20] Блок-4, Блок-5 талбай тус бүрт 129.44 ам доллар, нийт 258.88 ам.долларын гүйлгээ 10 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн, 2015 оны зардлын журналын хураангуйд Блок-4, Блок-5 талбайн тус бүр 129.44 ам.доллар, нийт 258.88 ам.долларын гүйлгээ бичигдсэнээр[21] тогтоогдож байна.
- Аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.18.1-д 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 95.00 ам.долларын зардал[22]-ын төлбөрийн баримт[23] PVF15-62 дугаартай маягтаар Блок-5 талбайн 95.00 ам.долларын гүйлгээ 10 дугаар сарын 30-нд хийгдсэн, 2015 оны зардлын журналын хураангуйд Блок-5 талбайн 95.00 ам долларын зардал бичигдсэнээр[24] тогтоогдож байна.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.1.1.3-т зөвлөх үйлчилгээний төлбөр 12,800.00 ам.долларын зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.1.1.3 зөвлөх үйлчилгээний төлбөр 400.00 ам.долларын зардал[25]-ын төлбөрийн баримт PVF15-61 дугаартай маягтаар[26] Блок-4 талбай дээр 400.00 ам.доллар, Блок-5 талбай дээр 12,800 ам.доллар, нийт 13,200.00 ам.доллар 10 дугаар сарын 30-нд хийгдсэн, 2015 оны зардлын журналын хураангуйд Блок-4 талбайд 12,800.00 ам.доллар, Блок-5 талбайд 400.00 ам доллар нийт 13,200.00 ам.долларын зардал бичигдсэнээр[27] тогтоогдож байна.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А-4-5.б.5, 6 дахь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны 1,397.65 ам.доллар буюу 2,783,550.00 төгрөг, 1,226.26 ам.доллар буюу 2,442,200.00 төгрөгийн зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А-4-5.б.5, 6 дахь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны 1,397.65 ам.доллар буюу 2,783,550.00 төгрөг, 1,226.26 ам.доллар буюу 2,442,200.00 төгрөгийн зардал[28]-ын төлбөрийн баримт PVF15-65 дугаартай маягтаар[29] Блок-4 талбай дээр 2,783,500 төгрөг, 2,442,200 төгрөгөөр, Блок-5 талбай дээр 2,783,500 төгрөг, 2,442,200 төгрөг, нийт 10,451,450.00 төгрөгийн гүйлгээ 11 дүгээр сарын 16-нд хийгдсэн, 2015 оны зардлын журналын хураангуйд Блок-4 талбайд 2,623.91 ам.доллар, Блок-5 талбайд 2,623.91 ам.доллар нийт 5,247.82 ам.долларын зардал бичигдсэнээр[30] тогтоогдож байна.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.1.1.4, журналын PVF15-73 дээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөх үйлчилгээний төлбөр 10,291.67 ам.долларын зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.1.1.4, журналын PVF15-73 дээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөх үйлчилгээний төлбөр 7,041.67 ам.долларын зардал[31]-ын төлбөрийн баримт PVF15-73 дугаартай маягтаар Блок-4 талбайн 9,996.67 ам.дол 325.00 ам.доллар, нийлээд 10,291.67 ам.доллар, Блок-5 талбайн 6,716,67 ам.дол, 325.00 ам.доллар, нийлээд 7,041.67 ам.долларын төлбөр 11 дүгээр сарын 30-нд хийгдсэн, 2015 оны зардлын журналын хураангуйд Блок-4 талбайн 10,291.67 ам.доллар, Блок-5 талбайн 7,041.67 ам.доллар, нийт 17,333.34 ам долларын зардал бичигдсэнээр[32] тогтоогдож байна.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б. 10, 11, 12, 13, журналын PVF15-80 дээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны онгоцны билетийн төлбөр 2,791,265.02 төгрөг, 4,515,765.48 төгрөг, 2,993,309.79 төгрөг, 108,301.58 төгрөгийн зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.10, 11, 12, 13, журналын PVF15-80 дээр 2,791,265.02 төгрөг, 4,515,765.48 төгрөг, 2,993,309.79 төгрөг, 108,301.58 төгрөгийн нийт 22,924,700.00 төгрөгийн зардал[33]-ын төлбөрийн баримт PVF15-80 дугаартай маягтаар[34] 12 дугаар сарын 15-нд гүйлгээ хийгдсэн, 2015 оны зардлын журналын хураангуйд ам.доллараар бичигдсэн[35] байна.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.15, журналын PVF15-87 дээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1,270.13 ам.доллар буюу 2,531,000.00 төгрөгийн зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2015 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.15, журналын PVF15-87 дээр 1,270.13 ам.доллар буюу 2,531,000.00 төгрөгийн зардал[36]-ын төлбөрийн баримт PVF15-87 дугаартай маягтаар[37] Блок-4 талбайд 2,531,000.00 төгрөг, Блок-5 талбайд 2,531,000.00 төгрөг, нийт 5,062,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, 2015 оны зардлын журналын хураангуйд тус бүр 1,270.12 ам.доллар, нийт 2,540.26 ам.долларын дүнгээр бичигдсэнээр[38] тогтоогдож байна.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.2, журналын PVF16-20 дээр 2016 оны 2 дугаар сарын 16-ны 863.37 ам.доллар буюу 1,744,400.00 төгрөгийн зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.2, журналын PVF16-20 дээр 2016 оны 2 дугаар сарын 16-ны 863.37 ам.доллар буюу 1,744,400.00 төгрөгийн зардал[39]-ын төлбөрийн баримт PVF16-20 дугаартай маягтаар[40] 2 дугаар сарын 15-нд нийлээд 3,488,800.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, 2016 оны зардлын журналын хураангуйд Блок-4, Блок-5 талбай тус бүрт 863.37 ам.доллар, нийт 1,726.74 ам.долларын дүнгээр[41] бичигджээ.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.21, журналын PVF16-101 дээр 2016 оны 8 дугаар сарын 31-нд 124.50 ам.доллар буюу 277,875.29 төгрөгийн зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.21, журналын PVF16-101 дээр 2016 оны 8 дугаар сарын 31-нд 124.50 ам.доллар буюу 277,875.29 төгрөгийн зардал[42]-ын төлбөрийн баримт PVF16-101 дугаартай маягтаар[43] 8 дугаар сарын 30-нд Блок-4, Блок-5 талбайд тус бүр 124.50 ам.доллар, нийт 249.00 ам.долларын гүйлгээ хийгдсэн, 2016 оны зардлын журналын хураангуйд Блок-4, Блок-5 талбай тус бүрт 124.50 ам.доллар, нийт 249.00 ам.долларын дүнгээр[44] бичигджээ.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.35, журналын PVF16-156 дээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны 207.38 ам.доллар буюу 516,400.00 төгрөгийн зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.5.б.35, журналын PVF16-156 дээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны 207.38 ам.доллар буюу 516,400.00 төгрөгийн зардал[45]-ын төлбөрийн баримт PVF16-156 дугаартай маягтаар[46] Блок-4, Блок-5 талбайд нийт 1,032,800.00 төгрөгөөр 12 дугаар сарын 15-нд төлөгдсөн, 2016 оны зардлын журналын хураангуйд Блок-4, Блок-5 талбай тус бүрт 207.38 ам.доллар, нийт 414.76 ам.долларын дүнгээр бичигдсэн[47] байна.
- Аудитын 01/1477 тоот дүгнэлтийн хавсралт Богд-4 талбайн 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.3.27, журналын PVF16-158 дээр 2016 оны 12 дугаар сарын 28-нд хуулийн зөвлөх үйлчилгээний 12 дугаар сарын төлбөр 3,233.88 ам.доллар буюу 8,42,594.88 төгрөгийн зардал, аудитын 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт Онги-5 талбайн 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтын А.4.3.25, журналын PVF16-158 дээр 2016 оны 12 дугаар сарын 28-нд хуулийн зөвлөх үйлчилгээний 12 дугаар сарын төлбөр 3,233.88 ам.доллар буюу 8,42,594.88 төгрөгийн зардал[48]-ын төлбөрийн төлбөрийн баримт PVF16-158 дугаартай маягтаар[49] захиргааны зардал 6,467.76 ам.доллар буюу 5,250.00 паундын гүйлгээ 12 дугаар сарын 27-нд хийгдсэн, 2016 оны зардлын журналын хураангуйд Блок-4, Блок-5 талбай тус бүрт 3,233.88 ам.долларын дүнгээр[50] бичигджээ.
Ийнхүү аудитын 01/1477, 01/1478 тоот дүгнэлтийн хавсралт газрын тосны Богд-4, Онги-5 талбайн 2015, 2016 оны хайгуулын ажлын өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтад тусгагдсан зардал тус бүр нь журналын дугаар, төлбөрийн баримт, зардлын журналын хураангуй жагсаалт, дансны хуулгаар буюу санхүүгийн баримтуудаар тогтоогдож байх тул Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй. заалтаар өртөг нөхөх зардлаас хассан үндэслэл мөн няцаагдаж байна.
Өртөг нөхөх зардал баталгаажуулах аудитыг биечлэн хийсэн аудитор Д.Дорждуламын гэрчээр зардлаас хассан 3,8 сая доллартай холбоотой анхан шатны баримтуудыг үзсэн, нэхэмжлэх, гэрээ, ажлын тайлан байсан. Баталгаажуулахаар өгсөн бүх зардлын баримтуудыг өгсөн гэж мэдүүлснээс, мөн бүх баримтуудыг хүлээн авлаа гэх гарын үсэгтэй баримт хүлээлцсэн баримтаас үзвэл шүүх хуралдаанд ийнхүү нэг бүрчлэн дүгнэгдсэн санхүүгийн баримтууд аудит хийх үед үнэлэгдээгүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
3. Газрын тосны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг зөрчиж нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж тайлагнаагүй гэх өртөг нөхөх зардал хассан үндэслэлийн тухайд:
Газрын тосны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлээр хуульчилж өгчээ. Өөрөөр хэлбэл гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнаагүй нь өртөг нөхөх зардлыг хасах үндэслэл болохгүй, харин хуульд хариуцлагын өөр зохицуулалтыг тусгаж өгчээ.
4. Өртөг нөхөх зардлыг төрийн аудитын байгууллага баталгаажуулахдаа Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хяналт шалгалтыг холбогдох байгууллагатай хамтран хийх бөгөөд Ерөнхий аудиторын 2018 оны А/10 дугаар тушаалаар газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй гэрээлэгч 11 компанийн 13 талбайд газрын тосны өртөг нөхөх зардлыг /2015, 2016 оны/ баталгаажуулалт хийх аудитын төлөвлөгөөг баталсан, аудитын багийн бүрэлдэхүүнийг 2 аудитор болон Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэхээр заасан, Ашигт малтмал, газрын тосны газраас аудитад оролцох Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хайгуул судалгааны хэлтэс, Ашиглалт, олборлолтын хэлтсийн 15 мэргэжилтний нэрс батлагдсан байхад тэдгээрийг оролцуулалгүй аудит хийж дүгнэлт гаргасныг Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 төрийн аудитын байгууллага хараат бус мэргэжлийн хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон шалгаруулж санхүүгийн хяналт шалгалт хийлгэж болно гэх заалтаар, хариуцагчийн үүнийг заавал төрийн захиргааны байгууллага гэж ойлгохгүй гэх тайлбараар зөвтгөхгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн өртөг нөхөх зардалд хязгаарлагдмал хүрээнд хийгдэж буй аудитад тухайн салбар хариуцсан агентлагаас холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулахаар баталсан байхад аудитыг батлагдсан бүрэлдэхүүнээр хийгээгүй нь, дүгнэлтийг хамтран гаргаагүй нь дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх бас нэгэн үндэслэл боллоо.
Иймд нэхэмжлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн 2015, 2016 оны нийт 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөгдөх зардлаас хассан хэсгийг хүчингүй болгож, 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан хэмжээгээр нийт 14,636,177 ам.доллараар бүхэлд нь баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Дээр дүгнэгдсэн өртөг нөхөх зардлаас хасагдах зардлын дэлгэрэнгүй жагсаалтад тусгагдсан зарим зардалд 1 мэргэжилтний 1 удаагийн нислэгийн тийзний үнэ, зочид буудлын үнийг 2 талбайд тус бүрт нь давхар тооцож өртөг нөхөх зардлаас хасахаар тайлагнасан байгааг аудит санхүүгийн баримт бүрээр тулгаж тухайн зардлыг талбай тус бүрт хувааж тооцож уу, давхар тооцож уу гэдгээс хамаарч өртөг нөхөх зардлыг тэр үндэслэлээр нь тооцож баталгаажуулахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг тусгах нь зүйтэй. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өртөг нөхөх зардлаас хассан үндэслэлүүдэд тус бүрт нь дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж зардал баталгаажуулах санхүүгийн баримт бүрт өртөг нөхөх зардал мөн эсэхэд, зардлыг баримтаар зөв тооцсон эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.21, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.31, 11 дүгээр зүйлийн 11.2.6, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7, 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн 2015, 2016 оны нийт 3,880,454 ам.долларын зардлыг өртөг нөхөгдөх зардлаас хассан хэсгийг хүчингүй болгож, 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг тайлагнасан хэмжээгээр нийт 14,636,177 ам.доллараар бүхэлд нь баталгаажуулахыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР