Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2024/00417

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын *******, *******, оршин суух, овгийн холбогдох

Зээл 349,998.21 төгрөг, хүү 194,925.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,690.50 төгрөг, шимтгэл 13,900 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 607,513.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч С. нь *******-тай 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тоот цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.

С. нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 596,513.75 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2. Хариу тайлбарын агуулга: С. миний бие ******* нэхэмжилсэн 607,513.75 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч С. нь нэхэмжлэгч *******-ийн зээл 1349,998.21 төгрөг, хүү 194,925.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,690.50 төгрөг, шимтгэл 13,900 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 607,513.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй С.т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ээс 9,438 төгрөгийг, улсын орлогоос 9,438 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С. нь нэхэмжлэгч *******-ийн зээл 1349,998.21 төгрөг, хүү 194,925.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,690.50 төгрөг, шимтгэл 13,900 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 607,513.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ээс 9,438 төгрөгийг, улсын орлогоос 9,438 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Б.МӨНХБАТ