Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2024/00422

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, ******* сум, *******, оршин суух, ******* овгийн Төмөрийн д холбогдох

Зээл 399,999.85 төгрөг, хүү 176,284.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,256.98 төгрөг, шимтгэл 22,800 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 642,341.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Т. нь *******-тай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлсэн.

Зээлдэгчтэй байгуулсан цахим зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул Зээл 399,999.85 төгрөг, хүү 176,284.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,256.98 төгрөг, шимтгэл 22,800 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 642,341.69 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Т. нь нэхэмжилсэн төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Т. нь зээл 399,999.85 төгрөг, хүү 176,284.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,256.98 төгрөг, шимтгэл 22,800 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 642,341.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Т.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,960.5 төгрөгийг хариуцагч Т.гаас 9,960.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т. нь зээл 399,999.85 төгрөг, хүү 176,284.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,256.98 төгрөг, шимтгэл 22,800 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 642,341.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,960.5 төгрөгийг хариуцагч Т.гаас 9,960.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      Б.МӨНХБАТ