| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00454/И |
| Дугаар | 131/ШШ2024/00423 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2024/00423
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******, ******* оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга: Миний бие 1983 оноос мал аж ахуйн салбарт илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Хөдөлмөрийн дэвтэр нэр, овог засвартай учир арилгуулах шаардлагатай. Тухайн үед эх Г.******* нь 5 хүүхдийн хамт амьдардаг байсан.
Тухайн үеийн ажилтан эхийн нэрээр овог бичиж мөн миний нэрийг ******* гэдгийг ******* болгон бичсэн байсан. Иймд 1980 оны ногоон өнгөтэй Хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү.
2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн агуулга: Миний бие хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох шаардлагагүй болсон тул хүсэлтээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Л.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул Л.******* хүсэлттэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан Л.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан Л.*******т олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ