Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2024/00424

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* холбогдох

Зээл 1,756,649 төгрөг, хүү 923,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188,374 төгрөг, нийт 2,868,496 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Б. нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/13107 тоот зээлийн гэрээ байгуулж, малын ашиг шимийн орлогоос төлөх нөхцөлтэйгөөр 3,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 90 толгой мал барьцаалсан.

Зээлдэгч Б. нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээл 1,243,351 төгрөг, хүү 1,280,201 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,239 төгрөгийг тус тус төлсөн.

Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл авсан цагаасаа хойш зээл, хүүг төлөхгүйгээр 454 хоног хэтэрсэн тул 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээл 1,756,649 төгрөг, хүү 923,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188,374 төгрөг, нийт 2,868,496 төгрөг төлөгдөөгүй байна.

2. Хариу тайлбарын агуулга: Б. миний бие *******-ийн нэхэмжилсэн 2,868,496 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б. нь нэхэмжлэгч *******-ийн зээл 1,756,649 төгрөг, хүү 923,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188,374 төгрөг, нийт 2,868,496 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул *******-ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 30,423 төгрөгийг, улсын орлогоос 30,423 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. нь нэхэмжлэгч *******-ийн зээл 1,756,649 төгрөг, хүү 923,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188,374 төгрөг, нийт 2,868,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 30,423 төгрөгийг, улсын орлогоос 30,423 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Б.МӨНХБАТ