| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00415/И |
| Дугаар | 131/ШШ2024/00430 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2024/00430
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* ******* оршин суух, ******* овгийн ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэгдлийн Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие 1969 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, одоо 55 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хөдөлмөрийн дэвтэр/Л.*******/
- Нийгмийн даатгалын дэвтэр/Л.*******/
- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар зөвлөмжийн хуудас
- Баянхонгор аймгийн ******* 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 59 дүгээр албан бичиг
- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 254 дүгээр архивын лавлагаа
- Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9071 дүгээр хугацаат цэргийн алба хаасны лавлагаа
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар архивын лавлагаа
- Баянхонгор аймгийн ******* 8 жилийн сургуулийн 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн төгсөгчид олгосон гэрчилгээний тайлан
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдлээс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр *******од олгосон Хөдөлмөрийн дэвтэр-т 1984-1990 онуудад цалин хөлс олгосон бичилт тусгагджээ.
2.2. Цалин хөлсний лавлагаа:
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 254 дүгээр архивын лавлагаанд ******* нь ******* Чойбалсангийн зам нэгдэлд 1985-1987, 1989-1990 онуудад малчнаар ажилласан жилийн цалин хөлс нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1985, 1990 онуудад цалин гарлаа гэжээ.
2.3. Цэргийн алба хаасан лавлагаа:
Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9071 дүгээр хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 065/253/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 626132 дугаар цэргийн батлахтай халагдсан-ыг тодорхойлжээ.
2.4. Боловсролын лавлагаа:
Баянхонгор аймгийн ******* 8 жилийн сургуулийн 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1985 онд сургуулийг төгсөгчид олгосон гэрчилгээний тайлангийн 53 дахь хэсэгт ******* нь нас: 16 настай, хүйс: эрэгтэй, ажлын хаяг: Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригад малчин гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, боловсролын лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Л.******* нь 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар", 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар" тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Л.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Л.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Харин хүсэлт гаргагч Л.******* нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар", 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар", 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар" тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Учир нь хүсэлт гаргач Л.******* нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* 8 жилийн сургуульд суралцаж байжээ.
Харин 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болон 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хүсэлт гаргагч Л.******* нь Ардын армийн 065/253/ дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
Иймд хүсэлт гаргагч Л.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал-ыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох тухай хүсэлтийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар зөвлөмжийн хуудсаар 1983-1987, 1989-1992 онуудад ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг шүүхээр тогтоолгох-ыг хүсэлт гаргагч Л.*******од зөвлөжээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 254 дүгээр архивын лавлагаанд ******* нь ******* Чойбалсангийн зам нэгдэлд 1985-1987, 1989-1990 онуудад малчнаар ажилласан жилийн цалин хөлс нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1986-1987, 1989 онуудад мэдээлэл гараагүй гэжээ.
Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдлээс хүсэлт гаргагч Л.*******од олгосон Хөдөлмөрийн дэвтэр-т түүний ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт уг хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна.
Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, уг байдал нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажиллаж байсан байдал-аа онцгой ажиллагааны журмаар тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Л.*******од үүссэн байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу Л.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч Оохь овгийн *******ыг 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар", 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар" тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар", 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар", 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар" тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ