Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2018/00097

 

 

2018 01 26 138/ШШ2018/00097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

4 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ажилгүй, ************** регистрийн дугаартай, Хасаг Хамниган овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ******* сумын ******* нэгдлийн даргын 1976 оны 1 сарын 01-ны өдрийн 01 тоот тушаалаар 2-р бригадад буюу багт малчнаар томилогдон 1977 оны 6 сарын 15-ныг хүртэл ажилласан. Улмаар 1977 оны 6 сарын 20-нд цэрэгт татагдан гурван жил цэргийн алба хааж 1980 оны 6 сард халагдаж ирээд 1980 оны 8 сарын 01-ны өдрөөс тус нэгдлийн багт малчнаар 1992 он хүртэл ажилласан юм. Би одоо 59 настай өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор архиваас өөрт холбогдол материалаа гаргаж авсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэн тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай болоод байна. Иймд намайг 1976 оны 01 сарын 01-нээс 1977 оны 6 сарын 15-ныг хүртэл, 1980 оны 8 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 21-ныг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь 1976 оны 01 сарын 01-нээс 1977 оны 6 сарын 15-ны хүртэл, 1980 оны 08 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 21-ныг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрч Д.Дашдаваа, Ц.Уранчимэг нарын мэдүүлэг, ээлжийн амралт авч байсан болон ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар, цалингийн түүвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгч Д.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******г 1976 оны 01 сарын 01-нээс 1977 оны 6 сарын 15-ны хүртэл, 1980 оны 8 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 21-ныг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА