Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2018/00101

 

 

 

 

 

*******018 оны 01 сарын *******9 өдөр

Дугаар 138/ШШ*******018/00101

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******671*******0968/-ийн Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг *******017 оны 11 сарын *******7-ны өдөр хүлээн авч, мөн оны 1******* сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа

Нэхэмжлэгч Н.******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн. 50 настай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэх нөхцлөөр өндөр насны тэтгэвэртээ гарах болж материалаа бүрдүүлэхэд надад олгосон хөдөлмөрийн дэвтрийн он нь анх ажид орсон тушаалаас хойш олгогдсон, мөн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарч ирээгүй гэдгээр бичиг баримтын зөрчилтэй болсон учраас шүүхэд хандаж ажиллаж байсан хугацаагаа тогтоолгох шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл миний бие 1990 оны 10 сарын 01-ний өдөр ******* сумын *******гийн сангийн аж ахуйн ******* дугаар фермд малчнаар ажилд орсон бөгөөд тус сангийн аж ахуй 199******* онд хувьчлагдан ******* ХК болж өөрчлөгдөхөд тус компанируу шилжиж 199******* оны 8 сарын *******5-ны өдөр хүртэл ажилласан. Гэтэл 1990 онд ажилд орсон байтал надад хөдөлмөрийн дэвтэр олгохдоо 199******* онд олгосон байгааг зөрчилтэй байна гэсэн. Ажилд орсон болон ажлаас чөлөөлж, компанируу шилжүүлсэн тухай тушаалууд аймгийн болон сумын архиваас гарч ирээгүй. Харин энэ хугацаанд сангийн аж ахуйд ажиллаж байхдаа авч байсан цалингийн карт сумын архивт байсныг түүлгэж авсан. ******* ХК нь одоо болтол үйл ажиллагаа нь явагдаж байгаа боловч компанийн архивт баримтууд байдаггүй юм билээ.

Иймд миний бие өндөр насны тэтгэвэртээ гарах шаардлагатай байгаа тул намайг Дорнод аймгийн ******* сумын *******гийн сангийн аж ахуйд 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 199******* оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. ******* ХК нь 199******* оны 4 сарын 01-ний өдрөөс 1994 оны 1******* сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байх үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан учраас энэ хугацаа нь шууд ажилласан жилд тооцогдоно гэсэн тул тус компанид энэ хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох тухай шаардлагаас татгалзаж байна гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* нь Дорнод аймгийн ******* сумын *******гийн сангийн аж ахуйд 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 199******* оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл, ******* ХК-д 199******* оны 4 сарын 01-ний өдрөөс 199******* оны 8 сарын *******5-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад ******* ХК-д 199******* оны 4 сарын 01-ний өдрөөс 199******* оны 8 сарын *******5-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухайгаа шүүхээр заавал тогтоолгох шаардлагагүй гэж үзэн татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6*******-т заасантай нийцэж байна.

Шүүх хуралдаанд Дорнод аймгийн ******* сумын *******гийн сангийн аж ахуйгаас нэхэмжлэгчид 199******* оны 01 сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, нэхэмжлэгчийн тус сангийн аж ахуйгаас 1990 оны 10 сараас 199******* оны 4 сар хүртэлх хугацаанд авч байсан цалингийн түүвэр, нэхэмжлэгчтэй хамт 1990-199******* онуудад тус сангийн аж ахуйд хамт малчнаар ажиллаж байсан тухайгаа мэдүүлсэн гэрч Ч.Амгаланбаатар, Ш.Нинацэцэг нарын мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэхэмжлэгчийн дээрх сангийн аж ахуйд ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалууд Дорнод аймгийн Архивын тасагт хадгалагдаж үлдээгүй болох нь Дорнод аймгийн Архивын тасгийн *******017 оны 11 сарын *******7-ны өдрийн №188 тоот албан бичгээр тогтоогдож байх тул шүүх хуралдаанд шинжлэн судалсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн улсад ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иймд шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Н.******* нь Дорнод аймгийн ******* сумын *******гийн сангийн аж ахуйд 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 199******* оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл, малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******671*******0968/ нь Дорнод аймгийн ******* сумын *******гийн сангийн аж ахуйд 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 199******* оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргаан хүсэлтээс ******* ХК-д 199******* оны 4 сарын 01-ний өдрөөс 199******* оны 8 сарын *******5-ны өдрийг хүртэл малчнаар ажилаж байснаа тогтоолгох тухай хэсгээс татгалзсан болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН