Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2018/00057/И |
Дугаар | 138/ШШ2018/00103 |
Огноо | 2018-01-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 138/ШШ2018/00103
2018 01 29 138/ШШ2018/00103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн *******-******* сумын *******-р баг Билчирт гэх газарт оршин суух, ажилгүй, ************** регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй 1986 оны ******* сарын 01-ний өдөр, 1992 оны 1 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүд, 1983 оны 7 сарын 27-ны өдрийн 1*******2 тоот, 198******* оны 12 сарын 08-ны 39******* тоот, 1985 оны ******* сарын 27-ны өдрийн 97 тоот, 1987 оны 7 сарын 20-ны өдрийн 133, 1992 оны 2 сарын 02-ны 3 тоот тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр, мөн улсад ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацаанд гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр иргэний үнэмлэхийн овгоос өөрөөр овоглогдсон учир шүүхээр шийдвэрлүүлэх болоод байна. Би өөрийн төрсөн эцэг *******аар овогтой юм. Миний аав, ээж хоёр намайг бага байхад салсан. Түүнээс хойш би ээжтэйгээ байдаг учир ээж Ширнэнгээр дуудагддаг байсан. Иймээс 1986 оны ******* сарын 01-ний өдөр, 1992 оны 1 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1983 оны 7 сарын 27-ны өдрийн 1*******2 тоот, 198******* оны 12 сарын 08-ны 39******* тоот, 1985 оны ******* сарын 27-ны өдрийн 97 тоот, 1987 оны 7 сарын 20-ны өдрийн 133, 1992 оны 2 сарын 02-ны 3 тоот тушаалуудад миний овгийг ээж Ширнэнгээр овоглосон байдаг. Би өөрийн төрсөн эцэг *******аараа овогтой учир дээрх тушаалууд, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож 1983 оны 7 сарын 27-ны өдрөөс эхлэн 1986 оны 2 сарын 29-ныг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга тресстэд засал чимэглэлчин, 1986 оны 3 сарын 01-ны өдрөөс эхлэн 1992 оны 1 сарын 02-ныг дуустал Дорнод аймгийн *******-******* сумын нэгдлийн *******-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******ын ******* нь 1986 оны ******* сарын 01-ний өдөр, 1992 оны 01 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүд, 1983 оны 7 сарын 27-ны өдрийн 1*******2 тоот, 198******* оны 12 сарын 08-ны 39******* тоот, 1985 оны ******* сарын 27-ны өдрийн 97 тоот, 1987 оны 07 сарын 20-ны өдрийн 133 тоот, 1992 оны 2 сарын 02-ны өдрийн 3 тоот тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр, мөн улсад ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч Б.*******г Дорнод аймгийн *******-******* сумын нэгдлийн 1986 оны 0******* сарын 01-ний өдөр, 1992 оны 01 сарын 10-ны өдөр тус тус нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдэд, 1983 оны 07 сарын 27-ны өдрийн 1*******2 тоот Ажилд томилох тухай, 198******* оны 12 сарын 08-ны 39******* тоот Хоцрогсодын кассаар цалинжуулах тухай, 1985 оны 0******* сарын 27-ны өдрийн 97 тоот Шагнах тухай, 1987 оны 07 сарын 20-ны өдрийн 133 тоот Нярай хүүхэд төрүүлсэн малчин, саальчин эхчүүдэд тэтгэмж олгох тухай, 1992 оны 02 сарын 02-ны өдрийн 03 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудад нэхэмжлэгч Б.*******гийн овгийг Ширнэн гэж түүний эхийнх нь нэрээр овоглон овгийг буруу бичсэн байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж цуглуулсан гэрчүүдийн мэдүүлэг, 61 тоот төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг үндэслэн Дорнод аймгийн *******-******* сумын нэгдлийн 1986 оны ******* сарын 01-ний өдөр, 1992 оны 01 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдэд, 1983 оны 7 сарын 27-ны өдрийн 1*******2 тоот Ажилд томилох тухай, 198******* оны 12 сарын 08-ны 39******* тоот Хоцрогсодын кассаар цалинжуулах тухай, 1985 оны ******* сарын 27-ны өдрийн 97 тоот Шагнах тухай, 1987 оны 7 сарын 20-ны өдрийн 133 тоот Нярай хүүхэд төрүүлсэн малчин, саальчин эхчүүдэд тэтгэмж олгох тухай, 1992 оны 2 сарын 02-ны өдрийн 3 тоот Ажлаас чөлөөлөх тухайтушаалуудын жихэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч Б.******* нь 1983 оны 07 сарын 27-ны өдрөөс эхлэн 1986 оны 02 сарын 29-ныг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга тресстэд засал чимэглэлчнээр, 1986 оны 03 сарын 01-ны өдрөөс эхлэн 1992 оны 01 сарын 02-ныг дуустал Дорнод аймгийн *******-******* сумын нэгдлийн *******-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******г 1983 оны 07 сарын 27-ны өдрөөс эхлэн 1986 оны 02 сарын 29-ныг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга тресстэд засал чимэглэлчнээр, 1986 оны 03 сарын 01-ны өдрөөс 1992 оны 01 сарын 02-ныг дуустал Дорнод аймгийн *******-******* сумын нэгдлийн *******-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоох зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар нэхэмжлэгч *******ын *******г Дорнод аймгийн *******-******* сумын нэгдлийн 1986 оны 0******* сарын 01-ний өдөр, 1992 оны 01 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүд, 1983 оны 07 сарын 27-ны өдрийн 1*******2 тоот Ажилд томилох тухай, 198******* оны 12 сарын 08-ны 39******* тоот Хоцрогсодын кассаар цалинжуулах тухай, 1985 оны 0******* сарын 27-ны өдрийн 97 тоот Шагнах тухай, 1987 оны 07 сарын 20-ны өдрийн 133 тоот Нярай хүүхэд төрүүлсэн малчин, саальчин эхчүүдэд тэтгэмж олгох тухай, 1992 оны 02 сарын 02-ны өдрийн 03 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******г 1983 оны 07 сарын 27-ны өдрөөс 1986 оны 02 сарын 29-ныг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга тресстэд засал чимэглэлчнээр, 1986 оны 03 сарын 01-ны өдрөөс 1992 оны 01 сарын 02-ныг дуустал Дорнод аймгийн *******-******* сумын нэгдлийн *******-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА