Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2018/00104

 

208 0 30 38/ШШ208/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ажилгүй, ************** регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 208 оны 0 сарын 02-ныы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 975 оны 6 сард Дорнод аймгийн ******* сумын дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд 977 оны 6 сард хугацаат цэргийн албанд татагдах хүртлээ тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Цэргээс 980 оны 6 сарын 02-нд халагдаж ирээд тус сумын ******* нэгдэлд хоньчноор ажиллаж эхлэсэн. Ажиллаж байх хугацаандаа сум, нэгдлийн тэргүүний малчин, 5 жилийн гавшгайч, аймгийн сайн малчин зэрэг шагнал, урамшуулал цол тэмдгээр шагнагдаж хөдөлмөрөө үнэлүүлж байсан. Сумын архив шатснаас болж миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Цэргийн албанаас халагдаж ирээд 980 оны 6 сарын 0-наас 99 оны 2 сарын 2-нийг хүртэл ******* сумын ******* нэгдлийн -р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь 98 оны 6 сарын 0-ны өдрөөс эхлэн 99 оны 2 сарын 3-нийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн -р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, тухайн үед шагнагдаж байсан шагналуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ыг 98 оны 6 сарын 0-ны өдрөөс эхлэн 99 оны 2 сарын 3-нийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн -р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг 98 оны 6 сарын 0-ны өдрөөс 99 оны 2 сарын 3-нийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн -р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 9.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА