Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/шш2024/01858

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр  Дугаар 183/ШШ2024/01858 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн,  дугаар хороо, Арцат виллаж тоот хаягт оршин суух, хачри-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт ухаа спорт цогцолборын баруун талд төв зам дагуу Сод Монгол ШТС-ын чанх урд байрлалтай 16 давхар орон сууцны байр, 3 давхарт байрлах,мц-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,911,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Батхуягийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,911,460 төгрөгөөс 4,719,549 төгрөгийг хариуцагч мц төлөхийг хүлээн зөвшөөрч, 4,719,549 төгрөгийг нэхэмжлэгчид 2024 оны 05 сарын 01-нд нэхэмжлэгчийн данс руу төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Батхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,533 төгрөгөөс 54,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 54.766 төгрөгийг, хариуцагч мциас 54,767 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч абый олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ