| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2016/0043/З |
| Дугаар | 37 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:114/2016/0043/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 12 дугаар байрны ******* тоотод оршин суух Олонхууд овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгох, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1******* дүгээр тойрогт С.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: С.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Д.Цагаандарь
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттулга,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2012 оны орон нутгийн сонгуулиар Аймгийн Иргэдийн хурлын Төлөөлөгчөөр сонгогдон улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилогдон 2015 оны 0******* дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Дархан-Уул аймгийн Монгол Ардын намын даргын сонгуульт ажилтай.
С.******* миний Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, намайг Сонгуулийн тухай хууль зөрчиж ямар нэг үйлдэл гаргаагүй байхад аймгийн Сонгуулийн хороо албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 13 дугаар тогтоолоор намайг аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна.
Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 13 дугаар тогтоол нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:
гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” гэж хуулинд заасан тул Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчдийн 2012-2016 онд хийсэн ажлын тайланг гаргаж иргэддээ тайлагнасан болно. Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.13 дахь заалт нь төлөөлөгчийн тайлан тавихыг хориглоогүй бөгөөд ажлын тайлан нь суртачилгааны материал биш гэдгийг тодорхой тусгаж өгсөн.
2.Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр дэд бүлэг буюу Зөрчил шийвэрлэх үйл ажиллагаа гэсэн бүлгийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэснийг Сонгуулийн хороо өөрөө зөрчин шийдвэр гаргасан байна.
Мөн тус хуулийн 15******* дүгээр зүйлийн 15*******.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан байгаа. Аймгийн сонгуулийн хороо нь зөрчлийг тогтоох байгууллага биш юм. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн Нэгдүгээр хэсгийн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” гэж заасан байдаг.
3.Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.”, 5 дугаар зүйлийн 5.1.1-т “хууль дээдлэх”, 5.1.3-т “шударга ёсыг сахих” зэрэг үндсэн зарчмуудыг хуульчилсан байдаг.
Гэтэл аймгийн Сонгуулийн хороо дээрх хуулийн заалтуудыг зөрчин Сонгуулийн тухай хуулийн 70.1, 70.5.1, 70.5.2 дахь заалтуудыг үндэслэн С.******* намайг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралын 2016 оны ээлжит сонгуулийн 1******* дүгээр тойрогт нэг дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн ба Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.13 дахь заалттай гаргасан шийдвэр нь зөрчилдөж байна.
Миний бие 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 48-77 тоотод амьдардаг Бадарчийн Түвшин гэдэг айлд байж байхад энэ дүүргээс нэр дэвшиж Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон Лхагвасүрэнгийн Нарантуяа, С.Эрдэнэ нар хийсэн ажын тайлангаа Баянгол дүүргийн айл өрхүүдэд тарааж өгч байсныг би 20 цаг 30 минутад авлаа. Үүнээс үзэхэд С.******* би Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй болох нь үүгээр нотлогдож байна.
Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Дархан-Уул аймгийн орон нутгийн сонгуульд С.******* намайг нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэр дэвшигч С.******* нь хууль бус суртачилгаа хийж хэвлэл сэтгүүл тарааж байна гэсэн гомдол Аймгийн сонгуулийн хороонд ирсэний дагуу Аймгийн сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Г.*******, И.*******, Ч.*******, С.*******, Ю.*******, С.*******, Д., Б. нарын 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан бөгөөд Б.Баттулга чөлөөтэй байсан болно. Хуралдааны гишүүдийн 6 гишүүн нь хасах саналтай 2 гишүүн татгалзсан тул хуралдааны гиүүдийн олонхийн саналаар нэр дэвшигчийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн.
Хуралдаанаар С.*******ын хууль бус суртачилгаа хийсэн талаар 12 иргэнээс гомдол ирсний дагуу шалган хэлэлцэхэд Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 2016 оны сонгуулийн 1******* дүгээр тойрогт Монгол ардын насаас нэр дэвшигч С.******* нь Сонгуулийн тухай хуулийн 70.1, 70.5-д заасан заалтуудыг зөрчин зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн суртачилгаа хийсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 15******* дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан болно.
Иймд иргэн С.*******ыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1******* дугаар тойрогт С.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр “ Нэр дэвшигчдийг бүртгэж үнэмлэх олгох тухай “ тогтоол түүний 02 дугаар хавсралтаар Монгол ардын намаас С. *******ыг 1******* дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.13-т “... орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” гэж заасан байхад Хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12 иргэний өргөдөл, түүнд хавсаргасан Дархан-Уул аймгийн Монгол ардын намаас Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчдийн 2012-2016 онд хийсэн ажлын тайланг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн С.*******ыг зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн гэж шууд дүгнэн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 13 дугаар “ Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” тогтоолоор ...сонгуулийн 1******* дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч ******* овогтой *******ыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассугай гэж шийдвэрлэхдээ Сонгуулийн хороо нь хуралдааны дэг, хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчимаа баримтлаагүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 08 дугаар хуралдааны тэмдэглэл хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар нотлогдож байна.
Мөн дээрх тогтоолд үндэслэсэн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1, 70.5.2 “зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх” дахь заалтууд нь хуулийн 68.1-д заасан хугацааны дотор хориглосон заалт / сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулинд заасан хугацаа болоогүй/ байх төдийгүй энэ хугацааны дотор дээрхи хуулийн үндэслэл тогтоогдвол хуулийн 15*******.2 т заасныг хэрэглэх зохицуулалт байгааг анхаараагүй хууль бус шийдвэр гаргажээ.
Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 13 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн *******, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2-р “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 1******* дугаар тойрогт Монгол ардын намаас С.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлагын тухай :
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 13 дугаар “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” тогтоол хүчингүй болсноор Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр “ Нэр дэвшигчдийг бүртгэж үнэмлэх олгох тухай “ тогтоолын 02 дугаар хавсралтын С.*******ад холбогдох хэсгийн үйлчлэл сэргэж байх тул Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 1******* дугаар тойрогт Монгол ардын намаас С.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.8, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сонгуулийн тухай хуулийн 15******* дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан С.*******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, С.*******ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1******* дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ