| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2016/01410/И |
| Дугаар | 138/ШШ2018/00109 |
| Огноо | 2018-02-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2018/00109
0*******8 0 0******* *******38/ШШ0*******8/00*******09
Зохигчдын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* хорооллын *******-******* тоотод оршин суух, *******8608*******379 регистрийн дугаартай,******* ******* овогт ийн ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын дугаар багт оршин суух, *******7505097 регистрийн дугаартай, овогт ийн холбогдох,
Гэм хорын хохиролд *******6930000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 0*******6 оны ************** сарын **************-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 0*******3 оны *******0 сарын 07-ны өдөр эхнэр Бямбажаргалтай айл гэр болж, хуримаа хийсэн. Биднийг айл болж байгаа учир манай аав, ээж хоёр бидэнд 6х8 хэмжээтэй дүнзэн байшин бэлэглэж, гал голомт тасалж өгсөн. Мөн эхнэр бид хоёрыг хуримаа хийх үед хоёр талын ах дүү, хамаатан садангууд нийлж хуримын бэлгэнд айл гэрт байж болох бүх л тавилга, цахилгаан хэрэгслүүд бэлэглэж байсан юм. Бид хоёр хүүхдүүдтэйгээ *******-үүлээ амьдардаг. Эхнэр маань бие давхар болж, 0************** оны *******0 сард нярайлсан. 0************** оны 7 сарын сүүлээр намайг гэртээ байж байхад нутгийн танил ах Т.Баттөмөр ирээд Ах нь танай хойно газар авсан. Одоо нүүж ирнэ. Танайхаас гэрэл авах гэсэн юм гэж гуйсан. Би өөрөө цахилгааны мэргэжилтэй тул Та хүчтэй зүйл залгахгүй биз дээ. Хүчдэл дийлэхгүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд нь Ах нь зөвхөн зурагт, чийдэн л асаана гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. цахилгаан залгаж өгснөөс хойш 3 хоногийн дараа би компанид ажил руугаа явсан. Энэ үед эхнэр маань аймгийн төв рүү жирэмсэн эхийн үзлэгт орох гээд бага охинтойгоо явсан байсан. Гэрт маань миний эмээ, том хүү нар үлдсэн. 0************** оны 07 сарын 3*******-ний өдөр намайг ажил дээрээ байхад манай ажлын ажилтан над дээр ирээд ахын дүү гэр рүүгээ явахгүй бол болохгүй болсон байна. Танай гэр шатсан байна гэж надад хэлсэн. Тэгээд манай компанийн удирдлагаас надад чөлөө өгсөн. Намайг гэртээ ирэхэд гэр маань юу ч үгүй шатаж, үнс болсон байсан. Юу болсон талаар албаны хүмүүсээс асууж тодруулахад нь манай гэрийн пускателийг сольж өөр пускатель дур мэдэн солиулсан байсан. Биөөс яагаад пускатель сольж байгаа юм бэ гэхэд цахилгаан хөрөө, цахилгаан таслагч, цахилгаан дрилл гэх мэт цахилгаан багажнууд ажиллуулахад танай пускатель байн байн буугаад байсан. Тэгэхээр нь өндөр чадалтай пускатель тавьсан гэж байсан. Ер нь гэр ахуйн зориулалттай пускатель нь өчүүхэн бага масс үүсэхэд цахилгааныг автоматаар салгаж, цахилгааны утсанд халалт үүсч гал гарах аюулаас сэргийлдэг учиртай юм. Харин өндөр чадалтай пускатель нь масс үүсэхэд цахилгааныг салгадаггүй юм. Тиймээс өндөр хүчин чадал даах зориулалтын бус ахуйн зориулалтын цахилгаан утас нь массыг нь дийлэхгүй гал гарсан байсан. Ийнхүү гал гарсны улмаас манай байшин бүрэн шатаж, байшин дотор байсан гэрийн бүх тавилга, бидний хувцас, бичиг баримт гэх мэт хэрэгцээт бүхий л зүйлс шалд өртөлгүй эсэн мэнд гарсан байсан. Тус галын улмаас манайд учирсан хохирлыг цагдаагийн байгууллага дээр шалгах явцад нийт *******6930000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байсан. Хэрвээ нь манай гэрийн пускателийг дур мэдэн сольж өөр өндөр хүчин чадалтай пускатель тавиагүй байсан бол манай гэрийн цахилгааны утсанд масс халалт үүсэж гал гарахгүй байсан юм. Байшин бүх юмаа шатаалгаснаас болж бид маш их сэтгэлийн дарамтанд орсон бөгөөд 0************** оны *******0 сарын сүүлээр нярайлах байсан манай эхнэр төрөх хугацаанаасаа ******* сарын өмнө гэнэт өвдөж төрсөн боловч хүүхэд маань хүн болж чадалгүй эндсэн юм. Яагаад хугацаанаасаа өмнө төрсөн талаар асууж тодруулахад эмч Сэтгэл санааны цочролоос болж хугацаанаасаа өмнө төрөлт явагдсан гэж хэлж байсан. нь бидэнд тусална гэж хэлдэг боловч ганц ч төгрөгийн тусламж үзүүлээгүй өдийг хүрсэн. Эхнэр, хүүхдүүд бид одоо болтол өөрийн гэсэн орон гэртэй болж чадаагүй бөгөөд айл айлын тогоо өнгийн амьдарч байна. Иймд ийнөөс *******6930000 /арван зургаан сая есөн зуун гучин мянган/ төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас ийн , нөгөө талаас хариуцагч ийн бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар тохиролцон эвлэрлийн гэрээг байгуулж байна. *******. Нэхэмжлэгч М. нь хариуцагч Т.Баттөмөрөөс гэм хорын хохиролд нийт *******6.930.000 төгрөг нэхэмжилсэн. . Нэхэмжлэгч М. нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс **************.930.000 төгрөгөөс татгалзан, хариуцагч Т.Баттөмөрөөс .000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Т.Баттөмөр нь нэхэмжлэгч М.т .000.000 төгрөг төлөхөөр, сайн дураар эвлэрч байна. 3. Хариуцагч Т.Баттөмөр нь нэхэмжлэгч М.т төлөх .000.000 төгрөг /хоёр сая/-ийг 0*******8 оны 09 дүгээр сарын 0*******-ний дотор төлөхөөр тус тус тохиролцон энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М. нь хариуцагч Т. холбогдуулан гэм хорын хохиролд *******6.930.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М., хариуцагч Т.Баттөмөр нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч М. нь *******6.930.000 төгрөг нэхэмжилснээс **************.930.000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Т.Баттөмөр нь үлдэх хэсэг болох .000.000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, *******3 дугаар зүйлийн *******3.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч ийн нь нэхэмжлэлийн шаардлага *******6.930.000 төгрөгөөс **************.930.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, үлдэх хэсэг болох .000.000 төгрөгийг хариуцагч ийн төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч М.ыг улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих *******600 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Баттөмөрөөс *******6950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Мөн хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Баттөмөр сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА