Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Төрболд |
Хэргийн индекс | 183/2023/05279/И |
Дугаар | 183/ШШ2024/01810 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/01810
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, * хэсэг, ******, Зайсангийн тойруу гудамж, *** дүгээр байр, ***** тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* (РД:ВЗ68121615)-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ***************, өөрийн байранд байрлах ***************** ***** холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Гэрч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Ч******* нь Н*******т холбогдуулан “М*******” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Ногоон нуур гудамж, *а байр, үйлчилгээний хэсэгтэй өргөтгөл тоот хаягт байрлах *** м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ч.А*******гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол, Н*******ж, *а байр, *** тоот хаягт байрлах ** м.кв талбайтай * өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ж.Ч*******, Б.С*******, Ч.А******* нараас ******** төгрөг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зээлийн болон барьцааны гэрээнд тусгагдаагүй хөрөнгийг дур мэдэн үнэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3030-2018/15 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд Ү-2203037780 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг л барьцаалж зээл авсан.
1.2.Н******* үнэлгээ хийх тогтоолыг танилцуулаагүй, “М*******” ХХК-ийн нэр дээрх бүх хөрөнгийг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шинжээчийн гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
2.Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ж.Ч*******, Б.С*******, Ч.А******* нараас 375,090,37 төгрөг гаргуулж, “Капитрон банк” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.С*******, Ж.Ч******* нартай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албаны дугаараас холбогдож ирж уулзахыг мэдэгдэн тэмдэглэл хөтлөн баталгаажуулж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг оршин суух хаягт шуудангаар хүргүүлсэн.
2.2.Төлбөр төлөгч нар дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 7а байр, үйлчилгээний хэсэгтэй өргөтгөл тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037780 дугаарт бүртгэлтэй 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, тус байрны 1 болон 2 дугаар давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018767 дугаарт бүртгэлтэй 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 380 м.кв талбайтай 8 ширхэг автозогсоол, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037781 дугаартай бүртгэлтэй 57 м.кв талбайтай орон сууц, ** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033997 дугаарт бүртгэлтэй .8 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033996 дугаарт бүртгэлтэй ** м.кв талбайтай орон сууц, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороонд байрлах нэгж талбарын дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай 2,205 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2310063/02, 03, 0, 05, 06, 07, 08 дугаар тогтоолоор тус тус хурааж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн -97/16997 дугаар албан бичгээр 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн.
2.3.Заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч талаас шинжээч томилж үнэлүүлэх хүсэлт гаргасан тул 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч *******ыг томилсон. Шинжээч ,,, төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны -97/18730 дугаар албан бичиг, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны -97/20635 дугаар албан бичиг, “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ***** дугаар тогтоол,
Хариуцагч талаас хариу тайлбар, “Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг *****” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/2095 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2310063 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаах тухай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 97/01 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 97/02 дугаар зарлан дуудах мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрийн огноо бүхий Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн огноо бүхий шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эд хөрөнгө хураах тухай 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2310063/02, 2310063/03, 2310063/0, 2310063/05, 2310063/06, 2310063/07 дугаар тогтоолуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн огноо бүхий шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үнийн санал ирүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн -97/16997 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Капитрон банкны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хүсэлт гаргах тухай ГЗ/810 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шинжээч томилох тухай 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шинжээчид хууль танилцуулсан тухай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Сэлэнэ эстимэйт” ХХК-аас ирүүлсэн үнэлгээний тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн -97/18730 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 03, 0-ний өдрүүдийн огноо бүхий шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн -97/18731, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн -97/20635 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээч *******ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авч, тэмдэглэлд тусгасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Ч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н*******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ тус үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, мөн барьцааны гэрээнд тусгагдаагүй хөрөнгийг үнэлсэн гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ төлбөр төлөгч нарт төлбөрөө төлөхийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирэхийг тус тус мэдэгдсэн боловч дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, улмаар хурааж, үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч нар заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулж, үнэлүүлэх хүсэлт гаргасан тул шинжээч томилж, шинжээч дүгнэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлаж байна.
.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сд 202 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг түүний 9500386 дугаар утсаар холбогдож мэдэгдсэн, мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдаанд ирж байгаа талаар түүний ******** дугаар утас руу залгаж тодруулахад “хурлын цагийг 10 цаг гэж ойлгоод, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн байна, одоо гарлаа” гэх хариуг өгсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 202 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ж.Ч******* нараас зээлийн гэрээний үүрэгт 373,067,151 төгрөг гаргуулж, “Капитрон банк” ХХК-д олгож, хариуцагч нар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол /1181/, *а байр үйлчилгээний хэсэгтэй өргөтгөл тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо НТД13051/0113, , 000321931 худалдаа, үйлчилгээний зориулалттай 2,205 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол /1181/, 7а байр 1 болон 2 дугаар давхар 780 м.кв Ү-2203018767, 000583307, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол /1181/, 7а байр зоорийн давхар 8 ширхэг авто зогсоол 380 м.кв, , 000792, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол /1181/, 7а байр тоот, 57 м.кв орон сууц Ү-2203037781, 000626388, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол /1181/, 7а байр 30 тоот .8 м.кв оффисын зориулалттай Ү-2203033997, 000791, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, * дугаар хороолол /1181/, 7а байр тоот м.кв орон сууц, Ү-2203033996, 000790-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн -6, 79-81 дэх тал)
5.2.Шинжээч томилох тухай 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тогтоолоор дээр дурдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор *******ыг шинжээчээр томилсон. (хавтаст хэргийн 99-100 дахь тал)
5.3.Шинжээч нь дээр дурдсан 2023 оны дугаар тогтоолд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнийг тодорхойлсон. (хавтаст хэргийн 103 дахь тал)
5..Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тодорхойлохдоо зах зээлийн хандлагын аргаар үнэлж, өртгийн хандлагын аргаар шалгасан. (хавтаст хэргийн 16, 107 дахь тал)
5.5.Талууд үнэлгээчний үнэлгээ хийх эрхтэй этгээд эсэх талаар маргаангүй.
6.Шийдвэр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад дурдсан эд хөрөнгүүдийн дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно”, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцэж байна. Иймд “…үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Ү-2203037780 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байхад тус гэрээнд заагдаагүй хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, тайлбар гаргах” гэж зааснаар төлбөр төлөгч Ж.Ч******* нь шинжээч томилсон тогтоолтой танилцах эрхтэй боловч шийдвэр гүйцэтгэгчийн хувьд уг тогтоолыг танилцуулах үүрэггүй юм. Иймд “…үнэлгээ хийх тогтоолыг танилцуулаагүй…” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
8.Хөрөнгийн үнэлгээнй тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн .5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно”, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна”, 8.2.1-д “хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх”, 8.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” гэж тус тус заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
9.Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тодорхойлсон үнэлгээний аргын талаар маргаагүй буюу үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг зөрчсөн эсэх талаар мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нийт хөрөнгүүдийг ,,, төгрөг гэж үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байна.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээчнийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа бол энэ тухай баримтыг, үнэлгээчин үнэлгээг тодорхойлохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ талаарх баримтыг тус тус шүүхэд гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.
11.“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин ******* нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн хандлагын аргаар үнэлж, өртгийн хандлагын аргаар тооцооллыг шалгаж, бодит үнэлгээг гаргасан гэж дүгнэсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
12.Иймд Н*******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Ч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н*******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД