Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 183/шш2024/01892

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр  Дугаар 183/ШШ2024/01892 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  хороолол, Жалханц хутагт дамдинжав гудамж,  байр 1 тоот хаягт байрлах хөбыч нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Дээдсийн Өргөө хотхон,  давхар байрлах, аз холбогдох,

 

Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,119,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Болорцэцэг, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 1. азнь Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Дээдсийн өргөө хотхоны 1С блок 15 давхар, В типд байрлах (орон сууцны байршлын зургийг хавсаргасан), 56.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2024-07-31-ний өдрийн дотор өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрч, 2. Хариуцагч азнь 19,119,000 төгрөгийг 2024-05-10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч тц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аз-иас 960 170 төгрөг гаргуулж нэхэмжлэгч тц-д олгосугай.

 

 4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ