Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна дж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: А******* ******* ******* ******* ХХК /РД: *******/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагч А.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4-т заасныг буруу хэрэглэж 10,000,000 төгрөгийн торгууль тавьсан. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Х Моллд байрлах А******* ******* ******* ******* ХХК-ийн худалдааны төвийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний цехийн үйл ажиллагаа болон худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт, үзлэг хийсний үр дүнд дараах зөрчлийг илрүүлсэн:

Б /8922/ нэрийн буузанд Е-коли зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага зэрэг нэмэгдсэн (2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрүүл ахуйн нян судлалын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн № ЭА 2019,19-2023).

2019.02.29-ний өдөр үйлдвэрлэсэн Б /8922/, Ш /8923/, М /8921/ нэрийн буузны нийт 116,9 кг хэмжээний үлдэгдлийг А******* ******* ******* ******* ХХК-ийн ажилтан 2019.05.20-ны өдөр үйлдвэрлэсэн өдрөөр бус, савласан өдрөөр хаяг шошго нааж буруу шошголсон.

Б /8922/ нэрийн буузанд Е.коли зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага зэрэг нэмэгдсэн талаар:

А******* ******* ******* ******* ХХК-ийн худалдааны төвийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний цехийн ажилчид махан бүтээгдэхүүнийг компанийн гүйцэтгэх захирал болон технологичоор баталсан мах, махан бүтээгдэгдэхүүн тус бүр дээр баталсан технологийн картын дагуу үйлдвэрлэж -18С дээшгүй хэмд хуанлийн 90 хоног хадгалж, худалдааны зааланд борлуулдаг. Дээрх Б /8922/, Ш /8923/, М /8921/ нэрийн буузыг технологийн картанд заасан температурын дагуу үйлдвэрлэсэн өдөр (2019.02.29)-өөс шалгалтын өдөр (2019.05.21) хүртэл хадгалж байсан. 2018-2019 онд А******* ******* ******* ******* ХХК-ийн худалдааны төвийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний цехийн дарга, ажилчид байнга солигдож компанийн Дотоод хяналтын албаны дарга, эрүүл ахуйн эмчийн албан тушаалд туршлагагүй хүнийг авч ажиллуулсны үр дүнд А******* ******* ******* ******* ХХК-ийн Худалдааны төвийн Хагас боловсруулсан цехийн технологийн шаардлага, компанийн дотоод хяналт болон Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг нарийн баримтлаагүй байсан.

Хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх Б /8922/, Шннэхэнские /8923/, М /8921/ хуурамч шошготой 300 кг нэрийн буузыг зарж байсан талаар:

Дээрх буузыг анх А******* ******* ******* ******* ХХК-ийн худалдааны төвийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний цехэд 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр үйлдвэрлэсэн, үүнийг дотоод хяналтын бүртгэлийн тэмдэглэлээр баталж болно. Компанийн гүйцэтгэх захирал, технологичоор махан бүтээгдэхүүн тус бүр дээр баталсан технологийн картын дагуу тус буузны хадгалалтын хугацаа үйлдвэрлэсэн өдрөөс хойш хуанлийн 90 хоног болно. 2019.05.20-ны өдөр А******* ******* ******* ******* ХХК-ийн савлагааны ажилтан дээрх буузны үлдэгдлийг дахиж савлах үед үйлдвэрлэсэн өдрийн оронд савласан өдрийн хаяг шошгыг нааж алдаа гаргасан байна. Тус компанийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний цехэд ажилчид байнга ажлаас гарч, ордог түүнчлэн мэргэжлийн сертификаттай, энэ мэргэжлээр өмнө ажиллаж байсан туршлагатай шаардлага хангасан ажилчдыг олоход хэцүү байгаа учраас сүүлийн үед дээрх шаардлага хангахгүй, орон нутгийн туршлагагүй иргэдийг тус хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний цехэд авч ажиллуулж байна. Түүнчлэн шинээр ажилд орсон компанийн дотоод хяналтын албаны дарга нь дотоод хяналтыг сайн гүйцэтгэж чадаагүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь шаардлага хангаагүй шошготой хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүнсний бүтээгдэхүүнийг зарсан тохиолдолд худалдаанаас буцаан авах тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлагыг анх удаа биелүүлээгүй тохиолдолд 10,000,000 торгууль шийтгэвэр оногдуулахаар хуулинд заасанд байдаг.

Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******гийн хийсэн төлөвлөгөөт бус шалгалт, үзлэгийн үед А******* ******* ******* ******* ХХК-ийн худалдааны төвийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний цех болон худалдааны зааланд шууд орж ирээд, дээрх 3 төрлийн буузны компанийн дотоод хяналтын бүртгэлийг нарийвчлан хянаж, тулгаж үзээгүй, судлахгүйгээр шууд Ntv телевизийн Мэдээ, Шуурхай нэвтрүүлгийн сурвалжлагчид ******* 300 кг хуурамч шошготой бүтээгдэхүүн зарагдаж байсан, би үүнийг илрүүлсэн гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Гэвч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02-17/228 (217010402164) тоот Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан тоот дээр тус тасгийн дарга Б.Болормаа хуурамч шошготой 73,8 кг буузыг илрүүлсэн тухай бичсэн. Харин дээрх албан тоотын хавсралт буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний 06 тоот Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээний авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаварт мал эмнэлгийн хяналтын улсын байцагч А.З******* нь хуурамч шошготой буузны хэмжээг 116,9 кг гэж заасан байдаг.

Иймд Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцагч А.З*******гийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, А******* ******* ******* Кэрри ХХК-ийн дотоод хяналтын дутагдалд тохирсон хариуцлагыг ногдуулах шаардлага гаргаж байна. гэжээ.

 

Гомдол гаргагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын шаардлагаа өөрчилж: 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Үүнд: 1. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Шэнэхэнские нэрийн 18 ширхэг уут, 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр М нэрийн 106 ширхэг уут буузыг тус тус үйлдвэрлэн, савлагааг өөрчлөн томсгосон хэмжээгээр худалдаанд гаргахад тус дэлгүүрийн ажилтны буруутай үйлдлээр үйлдвэрлэсэн огноог 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр хэвлэн наасан байсан. Тухай шалгалт болсон өдөр энэхүү алдаатай хэвлэсэн талаар бид мэдсэн бөгөөд нөхцөл байдлыг тайлбарлаж байсан.

Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-д зааснаар тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага болон аюулгүйн үзүүлэлтийг хангаагүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн болохыг хяналт шалгалтаар тогтоосон тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дараах тохиолдолд хяналтын байгууллагын шийдвэрээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүнсний сүлжээнээс татан авна гэж заасан байна. Түүнчлэн А******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, технологич нарын баталсан мах, махан бүтээгдэхүүний технологи картанд үйлдвэрлэсэн буузыг -18с-ээс дээшгүй хэмд хуанлийн 90 хоног хадгалах нөхцөл заагдсан байгаа бөгөөд тухайн бүтээгдэхүүний технологийн картанд заасан нөхцлийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хадгалсныг хөргөгчний градус, бүртгэлийн журналаар баталгаажиж байдаг. Иймд тус компанийн мах махан бүтээгдэхүүний хугацаа нь дуусаагүй байсан ба Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчөөгүй болно. Гэтэл байцаагч А.З******* нь тухайн нөхцөл байдлыг бүрэн судлахгүйгээр хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх, хуурамч шошго бүхий бүтээгдэхүүнийг санаатайгаар худалдаалсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм.

2. Байцаагч А.З******* нь тухайн шошго буруу тавигдсан бүтээгдэхүүнийг татан авахыг сануулсан шийдвэр гаргаагүй боловч тус компанийн 3 төрлийн буузны дээжийг шинжилгэ******* хамруулсан ба тухайн бүтээгдэхүүнийг лацдан устгалд оруулсан байдаг. Шинжилгэ******* зааснаар нэг төрлийн буузнаас Е-коли буюу савханцрын хэмжээ зөвшөөрөгдсөнөөс их байгаа гэсэн хариу гарсан. Гэтэл Эрүүл м*******ийн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 384 тоот тушаалд заасны дагуу Е-коли илэрсэн бүтээгдэхүүнийг устгалд оруулахгүй байх тухай, MNS 6308:2012 тоот Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ Монгол Улсын стандартад зааснаар Е-коли болон нянгийн үзүүлэлт нь дахин боловсруулалтанд орох бүтээгдэхүүнд хамаарахгүй гэж заасан байна. Тус компанийн бууз нь түүхийгээр хэрэглэгдэхэд зориулагдаагүй, халуун уур болон 60 градусаас дээш хэмд болгож идэхэд зориулагдсан бүтээгдэхүүн бөгөөд энэ тохиолдолд сөргөөр заагдсан нян нь бүрэн устаж үгүй болдог юм. Дээрх хэм хэмжээний актын дагуу үйл ажиллагаа явуулж ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй болно.

Иймд А******* ******* ******* Кэрри ХХК-ийн зүгээс Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа тул хууль бусаар оногдуулсан шийтгэлийг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шалгалтаар Б, Ш, М гэсэн 3 нэр төрлийн буузыг хаяг, шошгыг нь өөрчилж зарсан байна гэж лацдаад шинжилгэ******* өгсөн. Шинжилгээнээс Б нэрийн буузнаас гэдэсний E.coli зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хэмжээгээр гарснаар манай компанид 10 сая төгрөгийн торгууль тавьсан. 1 нэр төрлийн буузан дээр нь торгууль тавьсан. Нөгөө 2 нэрийн буузан дээр дотооддоо устга гэсэн заавар өгөөд манайх дотооддоо татан авч нохойн хоол хийсэн. Б нэрийн 76 кг бууз лацтай хэвээр хадгалагдаж байгаа. Өмнө нь шийтгэлийн хуудсыг зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж маргаж байсан. Одоо шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй байсан гэж хүчингүй болгуулахаар маргаж байгаа.

02 дугаар сард үйлдвэрлэсэн бууз манайд -18 градусын хөлдөөгчинд хадгалагдаж байсан. Энэ бууз бага килограммаар үнэтэй зарагдаж байна, үнийг нь буулгаж зарах хэрэгтэй байна гэсэн. Улаан-Үдэ хотоос үнэ нь 05 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Манай савлагч үйлдвэрлэсэн өдрийнхөө бус савласан өдрийнхөө хугацааг тавьж гаргасан байсан. Энэ талаар бид юу ч мэдээгүй. Тухайн бууз 05 дугаар сарын 20-ны өдөр зааланд гарсан бол бид 2 хоногийн дараа буюу 05 дугаар сарын 22-ны өдөр дотоод хяналтаараа хяналт хийж тухайн буузыг илрүүлээд буулгах байсан. Манайд 05 дугаар сарын 20-ны өдөр бууз савлагдаад, 05 дугаар сарын 21-ний өдөр байцаагч ирсэн. Дотоод хяналтаар орж амжаагүй гэсэн үг. 2 нэр төрлийн буузыг дотоод хяналтдаа татан авч устгаад, 1 нэр төрлийн бууз нь одоо ч лацтай байгаа. Эрүүл ахуйн үзүүлэлт гарсан тохиолдолд лацдаж, хурааж, устгах эрх байцаагчид байхгүй. Өөр үзүүлэлтээр муу гарсан тохиолдолд болно. Зөрчлийн тухай хуулийн заалтаар хүний эрүүл м*******эд сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүнийг худлаа шошголж худалдаалсан гэж шийтгэсэн. Хүний эрүүл м*******эд сөргөөр нөлөөлөх гэдэг бол E.coli-г хэлээд байгаа. Бид хүний эрүүл м*******эд сөргөөр нөлөөлөх E.coli гараагүй гэж үзэж байгаа. Хадгалах хугацаа нь 05 дугаар сарын 25, 26, 27, 29-ний өдрүүдэд дуусах байсан.

Гомдол гаргасан Г.О, Б.Д 2 нь Х моллын салбар дээр ажиллаж байсан. И.С нь Драгоны салбар УБ2 дээр ажиллаж байгаад Х моллын салбар дээр шилжиж ирсэн. Намайг 2019 оны 1 дүгээр сард декритийн хугацаагаа дуусгаад ажилдаа ороход гурвуулаа Х моллын салбарт ажиллаж байсан. гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байцаагчийн ногдуулсан шийтгэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байцаагчийн тавьсан акт Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтаар буруу лац, хүний биед хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн үндэслэлээр тавьсан. Материаллаг эрх зүйн актыг үндэслэсэн боловч Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн заалтаар зөрчил гэж үзэж акт тавьсан. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалт нь хяналтын байгууллагын шийдвэрээр тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авна гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл байцаагчийн шийдвэрээр бид энэхүү бүтээгдэхүүнийг татан авах л үүрэгтэй. Гэтэл энэ заалтыг хэрэглэлгүй зөрчлийн бүрэлдэхүүн үүсээгүй байхад зөрчил гэж үзэж акт тавьсан.

Тухайн өдрөө акт тавьж Б нэрийн буузыг лацдаж явсан. Гэтэл тухайн өдрөө шинжилгэ******* өгөлгүй 05 дугаар сарын 23-ны өдөр шинжилгэ******* өгсөн байдаг. Шинжилгээнээс E.coli буюу хүнсний савханцарын хэмжээ их гэж гарсан. E.coli нь эмгэг төрүүлэгч, эрүүл ахуйн гэсэн 2 төрөл байдаг. Манай компани дээр тавигдсан E.coli эрүүл ахуйн төрлөөр тавигдсан. Эрүүл ахуйгаар тавигдсан тохиолдолд Монгол улсын стандарт MNS 6308:2012 гэсэн стандартаар хурааж авах бус нөхцөл байдлыг сайжруулж үнэлгээ өгөх зохицуулалт байдаг. Мөн материаллаг эрх зүйн зөрчил байхгүй байхад зөрчил үүсгэсэн гэж бид үзэж байгаа.

Хүнсний аюулгүй байдлын талаар гаргасан Эрүүл м*******ийн сайдын 2015 оны 384 дүгээр тушаал дээр E.coli-н төрөл зүйлийг заасан. Заагдсан үндэслэлээр дахин боловсруулагдах бүтээгдэхүүн-д E.coli хамаарахгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл бууз нь жигнэж, болгож боловсруулалт хийгддэг бүтээгдэхүүн. 45-60 градусын хооронд савханцар нь шууд устдаг. Дахин боловсруулалт хийгддэг бүтээгдэхүүнд E.coli-г тооцохгүй гэж үздэг. Тиймээс бид шийтгэлийн акт хууль бус гэж үзэж байгаа. Тухайн 3 нэр төрлийн буузыг 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр үйлдвэрлэсэн. Технологийн картад заагдсанаар тухайн бүтээгдэхүүнийг 3 сар хадгалах хугацаатай. Бид 05 дугаар сарын 20-ны өдөр шошгыг дахин наасан зүйл байдаг. Учир нь тухайн байгууллага хяналтын байгууллагын шийдвэрээр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг татан авах үүрэгтэй. Хугацаа нь дөхсөн бүтээгдэхүүнийг савыг нь томсгоод үнийг нь багасгах замаар худалдан борлуулах ажиллагаа хийгдсэн. Үйлдвэрлэсэн огнооны хувьд алдаа гарсан. Энэ нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар буруу бичигдсэн гэсэн заалтад хамаарч байгаа. Шалгалт орж ирэхэд хадгалах хугацаа 7 хоног дутуу байсан. Тиймээс бид ямар нэгэн зөрчил үүсгээгүй, эрх бүхий этгээдийн шийдвэрээр татан авахад бэлэн байсан. Устгалд оруулахаар хадгалсан Б нэрийн бууз одоо ч лацтай хадгалагдаж байгаа. гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* нь тус хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгавар, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1. /Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл м*******, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ./ заалт, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн талаар хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь/ дагуу эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэснийг үндэслэн иргэн И.Сгээс ирүүлсэн гомдлын дагуу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Х Молл худалдааны төвд байрлах А******* ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаанд, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрсэн. Үүнд:

1. А******* ******* ******* ******* ХХК-ийн худалдааны төвд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тухайн худалдааны төвийн мах, махан бүтээгдэхүүн хагас боловсруулсан цехийн үйл ажиллагаа болон холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийх явцад Б нэрийн буузыг 2019 оны 02 дугаар сарын 26, Шэнэхэнские нэрийн буузыг 2019 оны 02 дугаар сарын 27, М нэрийн буузыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үйлдвэрлэсэн нийт 116,9 кг буузыг битүүмжилсэн. Тухайн 3 нэрийн буузнаас дээж авч МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторит хүргүүлэн

  • эрхтний шинжилгээ
  1.  
  2.  
  3.  
  • гурилын харьцаа гэх 5 үзүүлэлтээр шинжлүүлсэн.

2. А******* ******* ******* ******* ХХК-ийн өмнөөс Монгол улсын бүх төрийн байгууллага, Монгол улсын хяналт шалгалтын байгууллагуудад А******* ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлаар ашиг сонирхлыг төлөөлөх, түүнчлэн Монгол улсын хяналт шалгалтын байгууллагуудын хяналт шалгалтын үйл ажиллагаанд компанийн нэрийн өмнөөс оролцох хууль ёсны төлөөлөгч Р Б Аг оролцу орчуулагч хэлмэрчээр Э.Б*******ийг томилон холбогдогчийн мэдүүлэг авч тухайн төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоогдсон асуудлын хүрэ******* асуумж асууж, мэдүүлэг авахад дээрх 3 нэр төрлийн буузыг Улан-Үдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу шинээр савлан хуурамч шошго нааж худалдаанд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг болон аж ахуйн нэгжийн тамга тэмдгээр баталгаажуулсан болно.

3. А******* ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаандаа гаргасан зөрчил нь санаатайгаар хэрэглэх, хадгалах хугацаа дуусах дөхсөн дээрх 3 нэр төрлийн буузыг худалдаанаас татан аваагүй, дахин савлаж хуурамч шошго нааж худалдаанд гаргасан, шинжилгээний сорилтын дүнгээр хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх бохирдуулагч агуулсан зэрэг нь ард иргэдийг төөрөгдүүлэн хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт /Хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл үзүүлж болзошгүй, хуурамч, эсхүл шаардлага хангаагүй шошго бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ заасны дагуу А******* кеш ******* ******* ХХК /*******/-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл ногду, Зөрчлийн 1910000579 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын ахлах прокурор, хууль цаазын зөвлөх Д.Н******* 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянуулсан болно.

Холбогдогч А******* ******* ******* ******* ХХК /РД:*******/ нь тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх шаардлагатай байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 128/Ш32019/7021 дугаартай шүүгчийн Шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан. гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр А ******* ******* ******* ХХК-д төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар мах болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, хөлдөөгчинд худалдаалагдаж байгаа буузнуудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдөр үйлдвэрлэсэн хаяг шошготой 3 нэр төрлийн буузанд шалгалт хийсэн. Тухайн 3 нэрийн буузыг түр зуур компанийнх нь дотоод хяналтад татан авалт хийлгэсэн. Объект дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа лаборатори хаасны дараа 19 цаг өнгөрч байхад дууссан. Тиймээс 05 дугаар сарын 22-ны өглөө дээжийг нь авахуулсан. 3 нэр төрлийн буузыг мэдрэхүйн эрхтний шинжилгээ, нян судлалын шинжилгэ******* хамруулсан. Мэдрэхүйн эрхтний шинжилгээгээр тухайн буузны гурил нь хатсан, мах нь хуршсан амттай болсон байсан. Нян судлалын шинжилгээгээр E.coli буюу гэдэсний бүлгийн савханцар илэрсэн. Гэдэсний бүлгийн савханцар нь хүүхэд эмэгтэйчүүдэд гэдэсний суулгалт, шээсний замын өвчин үүсгэдэг нян байдаг. Мах, махан бүтээгдэхүүн эрүүл, ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартад хүнсний бүтээгдэхүүн, бичил биетний аюулгүй байдлын эрүүл ахуйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг зааж өгсөн.

Тухайн байгууллага улиралд нэг удаа бүтээгдэхүүнээ шинжлүүлээд шинжилгэ******* хамруулах ёстой байдаг. А ******* ******* ******* ХХК-д шалгалт хийхэд шинжилгэ******* хамруулаагүй, шинжилгээний бичиггүй бууз байсан. Шинжилгээний дүгнэлтээр хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх, үзүүлж болзошгүй гэж гарсан. Бүртгэлийн дэвтрээс харахад 02 дугаар сарын 25, 26, 27, 29-ний өдөр тухайн буузыг үйлдвэрлээд дотооддоо буцаан татан авалт хийсэн, энэхүү хугацаа нь дуусах дөхсөн буузаа дахин шинэ шошго наагаад худалдаанд гаргасан нь гэрчийн мэдүүлэг, шалгалтаар нотлогдож байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 6.15.6 дэх заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулин дээр байцаагчийн шийдвэрээр буцаан татан авалт хийнэ гэж заасан байдаг. Дээрх үндэслэлийг лабораторийн шинжилгээгээр тогтоосон учраас 2 нэр төрлийн буузыг нь дотооддоо татан авалт хийгээд малын тэжээл юм уу, нохойн хоол болгож худалдан борлуулж болно гэж зөвлөмж өгөөд буцаан татан авалт хийлгэсэн.

Хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх бүхий л бүтээгдэхүүн Монгол улсын хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний 2 стандартад заасныг зөрчих тохиолдолд дүүргийн Засаг даргын орон тооны бус зөвлөлд хурааж устгуулахаар албан бичиг хүргүүлдэг. Дүүргийн Засаг даргын орон тооны бус зөвлөлд албан бичиг өгсөн ч энэхүү маргаан шүүхээр явсан учир устгуулалгүй хадгалсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4-т Хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх, хуурамч шошго бүхий бүтээгдэхүүнийг хурааж, торгоно гэж заасан байгаа. Хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх нь лабораторийн шинжилгээгээр нотолсон, бас хугацаа нь дуусаж буй бүтээгдэхүүнээ татан авалгүй хуурамч шошго нааж дахин савлаж худалдаанд гаргасан. Хугацаа нь дөхсөн 3 нэр төрлийн буузаа татан авсан. Татан авангуутаа сав, баглаа боодлыг нь задлаад дахин савлаж шинэ үйлдвэрлэсэн огноо тавиад худалдаанд гаргасан. Тиймээс Зөрчлийн тухай хуулинд заагдсаны дагуу торгуулийн хэмжээг тавьсан. Мэдрэхүйн эрхтний шинжилгээгээр бууз нь хатаад, хагарчихсан байсан. Үүнийг фото зургаар баримтжуулсан. Лабораторийн шинжилгээгээр хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх нь нотлогдсон.

Шинжилгээний хариу гартал өөрсдийнх нь дотоод хяналтад хадгалуулаад, шинжилгээний хариугаар мах нь хуршсан амттай гарсан 2 нэрийн буузыг дотоод хяналтдаа устга гэж үүрэг өгсөн. Буцаан татан авах журмын дагуу малын тэжээл, нохойн хоол байдлаар худалдаалж болно гэдгийг нь хэлсэн. Эдний компани татан авалт хийсэн буузаа машиндаад малын тэжээл, нохойн хоол болгосон талаар манайд тайлангаа ирүүлсэн. Хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэхээр эерэг дүнтэй гарсан бүтээгдэхүүнийг Засаг даргын дэргэдэх зөвлөлөөр устгуулахаар лацадсан байдалтай дотоод хяналтад нь байгаа. Шүүхэд маргасан тул устгалд оруулахыг хүлээж байна.

Миний хувьд Хөдөө аж ахуйн их сургуулийг малын их эмч мэргэжлээр 5 жил суралцаж төгссөн. 2010 онд төрийн албаны шалгалт өгч Мэргэжлийн хяналтын байгууллагад орсноос хойш 11 дэх жилдээ ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдлыг малаас эхлүүлээд хоол болох хүртэл шалгадаг. Үйлдвэрлэгч компаниуд Монгол улсын стандартыг баримталж ажиллах ёстой. Хүнсний аюулгүй байдал дотроо эрүүл ахуйн аюулгүй байдал нь хамаардаг.

2001 оны стандартыг үндэслэж 2012 оны стандарт гарсан. Энэ төрлөөр хүснэгтийн 5 дахь хэсэгт заасан. Тайлбар дээр нь эдгээр үзүүлэлтүүдийг улиралд нэг удаа шинжлүүлнэ гэсэн байгаа. Стандартын 8.2.5 шинжилгээний дүнг үндэслэж байж худалдаанд гаргана гэсэн үг. 2012:6308 стандартын 1.1.4 дэх заалт. Татсан мах E.coli 5*102 илрэхгүй байх ёстой. 4 хөндлөнгийн лабораторид 3 нэр төрлийн буузны шинжилгээг хийлгэсэн эсэхийг лавласан, хийгдээгүй. Улиралд нэг удаа шинжилгэ******* хамруулна гэдгийг хангаагүй гэдгийг нотлохын тулд эдгээр баримтыг гаргаж өгсөн. гэв.

 

Гэрчээр зөрчлийн талаар гомдол гаргасан И.С мэдүүлэхдээ: А ******* ******* ******* ХХК-д 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд ажилласан. Ажилчдын хоолны тогооч байсан. Дараа нь махан цехед технологич, жор баригч /бэлтгэгч/ байсан. Технологийн картад заагдсаны дагуу бүтээгдэхүүнд орц нормыг нь хийдэг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн махан цех дээр бэлтгэгч хийсэн. Миний ажил үүргийн хуваарьт мах шулах, шанз зуурах үүрэг байдаг. Хэрэгцээ гарвал котлет, бууз баншаа хийнэ. Яг оноогдсон ажил байхгүй.

Миний хувьд мэргэжлийн хяналтын байгууллагад 10 үндэслэл бүхий гомдол гаргасан. Би ажиллаж байх үедээ технологийн горим, хүнсний горим алдагдаад, эрүүл ахуйд нийцэхгүй байна гэж удирдлагадаа хэлж байсан. Орон нутгийн янз бүрийн гахай авчирна, нуун далдлаад буцаагаад авчирна. Гахайн мялзан өвчний үеэр 1 тонн хэртэй гахайн мах авчраад худалдаж байсан. худалдан авагч гэртээ аваачаад үзэхэд нөгөө гахайн мах нь өмхий байсан гэж гомдол гаргаад 500,000 төгрөг өгч лаа гэж хэлж байсан. Хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдах гээд байсан. Энэ талаар би хэлж, Г.О энэ өргөдөл хүртэл өгч үзсэн.

Өнөөдөр би тогоочийн цагаан халаад, сертификатаа авчирсан. Энэ сертификат, халаад 2-ыг ард түм******* эрүүл хүнсээр хангаж, аюулгүй байдлыг нь хангаж ажилла гэж өгсөн болов уу гэж бодож байна. Энэ зураг дээр байгаа махан дотор хулгана үүрлэчихсэн, хулганы баасаар дүүрчихсэн байсан. Иймэрхүү баримтуудыг хамаатуулж мэргэжлийн хяналтын байгууллагад үндэслэлүүдээ гаргаж өргөдөл өгсөн. Энэ баримтуудыг үзүүлэхэд хүний нөөцийн мэргэжилтэн Э.Б*******, Х гэдэг эрүүл ахуйн байцаагчийн дэргэд та нар угаагаад хэрэглэдэг биз дээ гэсэн. Эрүүл ахуйн байцаагч дуудна гэсэн ч т*******ээ намжаагаад өнгөрсөн. Фотошоп хийгээд сурчихсан гээд буузнуудын шошгон дээр фотошоп хийгээд буузнуудыг зардаг. Шошгонуудыг үйлдвэртээ хийдэг учраас хэзээ ч солих боломжтой. Энэ буузнуудад ямар бодис агуулагддагийг мэдэх хүн бараг байхгүй. Мах орлуулдаг бодисыг ашигладаг.

Миний хувьд Мэргэжлийн хяналтын байгууллагыг дутуу шалгасан гэж боддог. Ийм олон үндэслэлүүдээр гомдол гаргасан байхад нэг зөрчилд нь л шийтгэл оногдуулсан. Төлөвлөгдөөгүй шалгалт орох ёстой байхад төлөвлөгдсөн шалгалт шиг бэлдээд байж байсан. Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан, гэтэл дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийсэн. Гэтэл гомдол гаргах үндэслэл болсон баримтууд нь алга болчихсон, зөвхөн бууз нь үлдсэн байсан.

Хугацаа дууссан бүтээгдэхүүнээ буцаан татан авалт хийчихээд устгах тохиолдол байдаг. Племоперц гэдэг бодис байдаг. Энэ бодис удаад ирэхээрээ өнгө нь хатаад, хагаралтууд үүсгэдэг. Иймээс устгал хийж байгаа буузнууд тун цөөхөн байдаг. Энэ буузнуудын зуурмагийг би хамгийн сүүлд 2018 оны 12 билүү 2019 оны 01 дүгээр сард зуурсан байдаг. Зуурмагийг нь би тааруулсан. Нөгөө зөрчил илэрсэн 3 буузны хувьд гахайн мах их хэмжээгээр агуулагддаг учраас хурдан муудах магадлал өндөр байдаг, удаан зарагддаг.

2 тонн хэртэй мах хадгалж байсан. Энэ махыг гадна талыг нь хөрөөдөөд дотор талыг нь буузанд хий гэсэн. Шалгалт орохоос өмнө бүх дэлгүүрүүдээ цэвэрлэчихсэн, хаячихсан байсан. Энэ шалгалтын талаарх мэдээлэл хаана задарсан гэдэг нь сонин. Шалгалт орохоос өмнө иймэрхүү зөрчлүүд удаа дараа гарч байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагад өмнө нь Г.Отай хамт нэг удаа хандаж байсан. А ******* ******* ******* ХХК-ийн талаар анхааруулж фэйсбүүк дээрээ бичиж байсан. Удалгүй би ажлаас гарсан.

2017 оны 12 дугаар сард 4 дүгээр салбараас татан авалт хийж 1 дүгээр салбар руу явуулаад, 1 дүгээр салбар дээрээс ирсэн буузаа 2,3 дугаар салбарын буузнуудтай холиод ажилчдынхаа хоолондоо өгсөн. 3 дугаар салбар дээр хордлого гарч арван хүний асуудлыг мэргэжлийн байгууллагаар шийдүүлэлгүй, хувийн эмнэлэгт аваачиж хэвтүүлээд цалинг нь бүрэн олгосон.

Миний хувьд 11 дүгээр сарын 22-ны өдөр гал тогооноос махан цехрүү шилжсэн. Би хүний нөөц Э.Б*******т тогооч хүний хувьд норм, стандарт байх ёстой гэж хэлж байсан. Энд н.Т гэдэг хүүхэн бас өргөдөл гаргасан байдаг. Учир нь хугацаа нь дуусаж байгаа бүтээгдэхүүнийг салгаад буцаагаад жижиглэнгээр болгож зарсан тохиолдлууд байдаг.

Б.Д, Г.О, И.С, н.А, бид 6-г халсан байдаг. Махны талаар үнэнг нь хэлсний хариуд биднийг ажлаас халсан. Хүнсний аюулгүй байдал, технологийн журам зөрчигдөөд байна гэж технологич, цехийн даргадаа хэлж байсан. н.А гээд орос даргадаа хэлж байсан. Сүүлдээ тэр даргатай хамт ажиллахгүй гээд бид гомдол гаргаад, мдаж байхад Э.Б******* орж ирээд энэ асуудлаа зохицуул гэж хэлсэн. гэв.

Гэрч Г.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: А ******* ******* ******* ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд мах ангилагчийн ажил хийдэг байсан. Өдөр тутамдаа худалдаанд мах бэлтгэнэ, худалдаанаас буцаж ирсэн махыг бууз, банш, котлет хийхэд нь бэлтгэдэг байсан. Бүхэл махыг хөрөөдөөд худалдаанд гаргадаг. Мах лангуун дээр 1-2 хонодог. Энэ хугацаанд амт шүүс нь алдагддаг. Ингээд буцаж бууж ирсэн махыг яснаас нь салгаж шулаад бууз, банш, котлетны мах бэлддэг. Сардаа 2-3 тонн үхрийн мах, 1 тонн орчим хонины мах, 7 хоногт 500 гаруй кг гахайн мах ирдэг. Ирж байгаа махнууд гарал үүсэл нь мэдэгдэхгүй махнууд байдаг. Энэ талаар дээд удирдлагууддаа хэлэхээр удирдлагаас ирсэн махыг нь угааж цэвэрлээд худалдаанд гарга гэдэг байсан. Миний хувьд анх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдлыг харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлсэн байсан. Миний өгсөн өргөдлийн хувьд энэ компанид 4 сар ажиллахдаа олж мэдсэн хууль бус үйлдлийг нь илчилсэн 8 үндэслэлээр гомдол гаргаж өгсөн. Ажиллаж байх үедээ Мэргэжлийн хяналтад гомдол гаргах гэхээр гаргах боломж олддоггүй байсан. Ул мөр нь арилчихсан байдаг байсан. Бидэнтэй цуг ажиллаж байсан хүн маань бид******* маш удаан хугацаагаар хадгалагдсан бууз, баншийг худалдаанд гаргасан талаарх мэдээллийг өгснөөр бид 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан. Зөрчил илэрсэн 3 нэр төрлийн буузны хувьд намайг ажиллаж байх хугацаанд огт хийгдээгүй, өмнө нь хийгдсэн буузнууд байсан. Савалгаа, он сарыг нь өөрчлөөд худалдаанд гаргасан байсан. Хугацааг байгууллага дуртай үедээ өөрчилж, хэзээ ч болгож бичих боломжтой. Худалдаанаас бууж ирсэн махыг яснаас нь салгаад, машиндаад, бусад амтлагчуудыг нь хийгээд шанзыг нь зуурч өгдөг байсан. Бид ер нь нийтлэг ажил хийдэг. Эдгээр буузыг 01 дүгээр сард хийсэн.

А ******* ******* ******* ХХК-ийн захирал, дэлгүүрийн дарга, цехийн дарга нар үгсэн нийлж намайг ажлаас чөлөөлсөн. Хууль бус ажиллагааных нь талаар гомдол гаргаад байхаар ажлаас халсан. Чанарын шаардлага хангахгүй түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж удирдлагадаа удаа дараа хэлж байсан. Угааж цэвэрлээд худалдаанд гаргах үүрэгтэй гэдэг байсан. гэв.

Гэрч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би А ******* ******* ******* ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр махны цехед нь мах бэлтгэгчээр ажилд орсон. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Эхний жил манайх чанар сайтай махаар бүтээгдэхүүн хийдэг байсан. Сүүлийн 2018 оны 7, 8 дугаар сараас хойш махны чанар өөрчлөгдөж махан бүтээгдэхүүн чанараа алдсан. Байнга муу чанарын махаар бүтээгдэхүүнээ хийдэг байсан. Мялзангийн үеэр тууралттай 1 тонн хиртэй гахайн мах ирсэн. Технологич н.Ариунчимэгт энэ талаар хэлэхэд үүнийг бохирын тууралт гэсэн. Цехед оруулаад гэсгээгээд үзэхэд шал өмхий байсан. 500.000 төгрөгийн буцаалт хийгээд бусдаар нь бүтээгдэхүүн хийсэн. Та нар дуугүй наадхаа хий, хийж чадахгүй бол ажлаасаа гар гэж байсан. Гахайн махаар бууз, банш хийдэг. Хонины хөлдүү маханд хулгана үүрлээд, хулганы баас байхад угаагаад хий гэдэг байсан. Хугацаа нь дууссан банш, буузыг устгалгүй худалдаанд гаргасан. Үүнийг манай дотор ажиллаж байсан хүмүүс хэлсэн. Тэгээд гомдол гаргасан. Буузанд гахайн мах ордог. Махыг их хэмжээгээр хөлдөөгчинд нөөцөлдөг. Мах үнэртэй байна гэхээр угаагаад цэвэрлээд худалдаанд гарга гэдэг байсан. Энэ талаар удаа дараа удирдлагадаа хэлж байсан. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа асуудалтай нь таарахгүй байсан. Удаа дараа дарга нартаа уламжилдаг байсан. Хулгана үүрэлсэн махыг хүний нөөцийн Э.Б*******т үзүүлж байсан. Технологичдоо үзүүлэхэд тоохгүй байсан учраас хүний нөөцдөө үзүүлж байсан. Хэсэг бүлэг хүмүүс эд нар авчирсан махыг голоод байна гэж бүлэглээд биднийг ажлаас гаргасан. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Х Молл худалдааны төвд байрлах А******* ******* ******* ******* ХХК-ийн мах болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, хөлдөөгчинд худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, хадгалах хугацаа дуусах дөхсөн Б, Ш, М 3 нэр төрлийн буузыг худалдаанаас татан аваагүй, дахин савлаж хуурамч шошго нааж худалдаанд гаргасан, нян судлалын шинжилгээгээр Б нэрийн буузанд хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх бохирдуулагч E.coli буюу гэдэсний бүлгийн савханцар илэрсэн үндэслээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4-т заасан Хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл үзүүлж болзошгүй, хуурамч шошго бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй зөрчил гаргасан гэж үзээд А******* ******* ******* ******* ХХК-д 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч А******* ******* ******* ******* ХХК нь анх шүүхэд гомдол гаргахдаа Б нэрийн буузанд Е-коли зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага зэрэг нэмэгдсэн, 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр үйлдвэрлэсэн Б, Ш, М нэрийн буузны нийт 116,9 кг хэмжээний үлдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр савласан өдрөөр буруу шошголсон үндэслэлээр мал эмнэлгийн хяналтын улсын байцагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, А******* ******* ******* ******* ХХК-ийн дотоод хяналтын дутагдалд тохирсон хариуцлагыг ногдуулах шаардлага гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад савлагааг өөрчлөн томсгоход шошгыг алдаатай хэвлэснийг тайлбарласан, буруу шошголсон бүтээгдэхүүнээ татан авах боломжтой, Е-коли нянгийн үзүүлэлт нь дахин боловсруулалтанд орох бүтээгдэхүүнд хамаарахгүй гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагаа мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж өөрчлөн тодорхойлжээ.

Тус компанид ажиллаж байсан иргэн И.С, Г.О, Б.Т, Б.Д, Б.Түдэв нараас 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан гарал үүсэл нь тодорхойгүй мах, удаан хадгалсан гахайн мах, өөхөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний шошго, он сар өдрийг сольж тавьдаг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд савлагаа хийдэг, хүнсний аюулгүй байдлын технологи зөрчигддөг зэрэг агуулга бүхий гомдол[1] гаргаж, энэ дагуу 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Х Молл худалдааны төвд байрлах А******* ******* ******* ******* ХХК-ийн мах болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, хөлдөөгчинд худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл малын гаралтай түүхий эдээр явуулж буй үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангуулахаар төрийн хяналт шалгалт хийх эрхтэй байна.

Шалгалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Х Молл худалдааны төвд байрлах А******* ******* ******* ******* ХХК-ийн дэлгүүрт худалдаалагдаж байсан 1,059,910 төгрөгийн үнэ бүхий М нэрийн 66,3 кг, Б нэрийн 43,1 кг, Ш нэрийн 7,5 кг, нийт 116,9 кг үйлдэрлэсэн хугацаа нь тодорхойгүй хөлдүү буузыг сав баглаа боодлыг шинэчлэн, хуурамч хаяг шошго нааж худалдаалж иргэдийг төөрөгдүүлсэн зөрчил илэрч, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн 1910000579 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, 600-800 гр-аар савласан бүтээгдэхүүнийг дээж болгон авч 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна.

Мөн 2019 оны 5 дугаар сарын 22-нд тухайн үед хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгэ******* тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэгдсэн Э Ж Гомбоевичээс 2018 оны 12 дугаар сарын 29-нд олгосон 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтын байгууллагад компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар төлөөлөх эрх олгосон итгэмжлэлээр ОХУ-ын иргэн Раднаева Б Ад тус компанийн хүний нөөцийн мэргэжилтэн Э.Б*******ийг орчуулагч, хэлмэрчээр томилон холбогдогчоор мэдүүлэг авч, мөн гомдол гаргасан иргэдийг зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоон мэдүүлэг авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл хөтлөн, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг прокурорын хяналтад явуулжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори 2019 оны 5 дугаар сарын 23-нд хүлээн авсан дээжүүдэд мэдрэхүйн эрхтний шинжилгээ, E.coli, Salmonella, L.monocytogenes, шанзны харьцаа, гурилын харьцаа гэх үзүүлэлтүүдээр шинжилж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ЭА 2019 19-2033 дугаартай дүгнэлт гаргасан, дүгнэлтээр мэдрэхүйн эрхтэний шинжилгээгээр 8921 дугаартай дээж буюу М нэрийн бууз, 8922 дугаартай дээж буюу Б нэрийн бууз, 8923 дугаартай дээж буюу Ш нэрийн бууз гурил нь шинэлэг байдал нь алдагдаж, гадаргуу нь хатсан, гурилан их бие нь язарч гэмтэн биет байдал нь алдагдсан, буузыг жигнэхэд мах нь бага зэрэг хуршинга үнэртэй, нян судлалын шинжилгээгээр E.coli үзүүлэлт буюу гэдэсний бүлгийн савханцар 8921 дугаартай дээж буюу М нэрийн буузанд 4х102, 8922 дугаартай дээж буюу Б нэрийн буузанд 9х102, 8923 дугаартай дээж буюу Ш нэрийн буузанд 1х102 илэрсэн[2] байна.

Улмаар улсын байцаагч 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 02-02-394/129 дугаартай дүгнэлтээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн ЭА 2019 19-2033 сорилын шинжилгээний дүнгээр E.coli үзүүлэлт Б нэрийн буузанд 9х102 буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 5х102 их байгаа нь тогтоогдсон нь Мах махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлага MNS5023:2001 стандартын шаардлага хангахгүй гэж дүгнэж[3], 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 02-02-394/48 дугаартай актаар стандартын шаардлага хангаагүй дээрх 379,667 төгрөгийн үнэ бүхий Б нэрийн 43,1 кг буузыг хураан авч устгахаар шийдвэрлэж[4], мөн өдөр зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны 6 дугаартай даалгавар[5] бичжээ.

Харин шинжилгээний дүнгээр E.coli үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжэ******* байсан ч хадгалах хугацаа дууссан, хуурамч шошго бүхий М, Ш нэрийн буузыг худалдаанаас 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр татан авч[6] дотоод хяналтдаа нохойн хоол болгон устгасан талаар А******* ******* ******* ******* ХХК 2019 оны 6 дугаар сарын 05-нд 275 тоотоор[7], зөрчлийн үр дагаврыг арилгасан талаар 2019 оны 6 дугаар сарын 18-нд 285 тоотоор[8] Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хариу хүргүүлж мэдэгджээ.

А******* ******* ******* ******* ХХК-ийн Мах, махан бүтээгдэхүүний цехийн технологийн картаас үзвэл Б, Ш нэрийн буузыг 2019 оны 1 дүгээр сарын 30-нд үйлдвэрлэсэн[9] байх бөгөөд Б нэрийн буузыг 800 гр савлагаатайгаар 99 уутыг 2019 оны 2 дугаар сарын 26-нд, М нэрийн буузыг 840 гр савлагаатай 106 уутыг 2019 оны 2 дугаар сарын 28-нд, Ш нэрийн буузыг 840 гр савлагаатай 18 уутыг 2019 оны 2 дугаар сарын 27-нд худалдаанд гаргасан[10] байхад гомдол гаргагч ийнхүү худалдаанд гаргасан 2019 оны 2 дугаар сарын 26, 27, 28-ны өдөр тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн мэтээр тайлбарлаж, энэ хугацаанаас тооцон -18 хэмд хадгалагдсан нөхцлөөр 90 хоног буюу 5 дугаар сарын 26, 27, 28-нд хадгалах хугацаа дуусах байсан, шалгалт орсон 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусаагүй байсан гэж тайлбарласан нь бас үндэслэлгүй байна.

Учир нь махны цехийн хөргөх төхөөрөмжийн 2019 оны эхний 5 сарын температурын заалтаас үзэхэд бүтээгдэхүүн хөлдөөх камер, бүтээгдэхүүн хадгалах камерын температур ижил бөгөөд -9 хэмээс -18 хэм байсан[11] нь бүртгэгджээ. Тухайлбал шалгалт хийгдсэн 2019 оны 5 дугаар сарын 21-нд өглөө -14,1 хэм, өдөр -15 хэм, орой -16,5 хэм, 22-нд өглөө -16,5 хэм, өдөр -15,4 хэм, орой -12,2 хэм, мөн зарим өдөр тухайлбал 2019 оны 4 дүгээр сарын 08-нд өглөө -11,9 хэм, өдөр -15,5 хэм, орой -11,2 хэм байжээ. Гэтэл гомдол гаргагчийн гомдолдоо хавсаргаж ирүүлсэн Б, Ш нэрийн буузны /үйлдвэрлэсэн огноо тавиагүй/ шошгонд тухайн бүтээгдэхүүнийг хадгалах нөхцлийг -15 хэмээс дээшгүй нөхцөлд 60 хоног, -18 хэмээс дээшгүй нөхцөлд 90 хоног хадгалах-аар[12] байгаагаас үзэхэд үйлдвэрлэсэн хугацаанаас тооцсон ч, хадгалагдсан нөхцлөөр тооцсон ч тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан байжээ.

Хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авах үүрэгтэй ч дээрх 3 нэр төрлийн буузыг худалдаанаас татан аваагүй, харин ч дахин савлаж 2019 оны 5 дугаар сарын 19-нд үйлдвэрлэгдсэн хуурамч шошго нааж худалдаанд гаргасан нь зөрчлийн хэргийн материалд авагдсан фото зургууд[13], холбогдогчийн Улан-Үдэ хотоос А******* ******* ******* ******* ХХК-ийн махан цех хариуцсан дарга М И Д 2019 оны 5 дугаар сарын 18-нд шинээр уутлах зөвшөөрөл өгсөн, тиймээс өгсөн үүрэг даалгаврын дагуу цехийн ажилчдад хэлж 5 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд шинээр савлан шошго нааж 2019 оны 5 дугаар сарын 20-нд худалдаанд гаргасан гэх мэдүүлэг[14], Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн ЭА 2019 19-2033 сорилын шинжилгээний мэдрэхүйн эрхтэний шинжилгээний дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр нян судлалын шинжилгээгээр Б нэрийн буузанд хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх бохирдуулагч E.coli буюу гэдэсний бүлгийн савханцар 9х102 хэмжээгээр илэрсэн.

Эрүүл м*******ийн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 384 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар хүнсний бүтээгдэхүүний нян судлалын аюулгүйн үзүүлэлтийг баталсан, үүний эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт бүлгийн 1.1.4-т татсан маханд гэдэсний савханцар E.coli 5х102 зөвшөөрөгдөхөөр заасан, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2001 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS5023:2001 стандартын 8.2.3-ын 52-т мал, амьтны мах, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн аюулгүй байдлын хувьд E.coli илрэх ёсгүй, Стандартчилалын үнэсний зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 08:2012 стандартын аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн 2 дахь мах, махан бүтээгдэхүүн хэсгийн 10-т дулааны боловсруулалт хийж хэрэглэх зориулалтаар бэлтгэсэн хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, бусад бэлдмэлд эмгэг төрөгч E.coli илрэх ёсгүй, эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн 2 дахь малын мах, махан бүтээгдэхүүн хэсгийн 16-д татсан маханд E.coli гэдэсний савханцар 5х102 зөвшөөрөгдөхөөр заасан байна.

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улирал тутам бүтээгдэхүүнээ шинжлүүлж, лабораторын шинжилгээгээр стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх үүрэгтэй ч А******* ******* ******* ******* ХХК нь Б, Ш, М 3 нэр төрлийн буузыг 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний хооронд шинжилгэ******* хамруулаагүй болох нь Хүнсний лавлагаа лабораторийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай[15], Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай[16], Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай[17], Нийслэлийн Мал эмнэлгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай[18] лавлагаагаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл улирал тутам мах, махан бүтээгдэхүүнийг шинжлүүлэх, лабораторын шинжилгээгээр стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх үүргээ үйлдвэрлэгч А******* ******* ******* ******* ХХК биелүүлээгүйгээс хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бохирдуулагч агуулсан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг дотоод хяналтаараа илрүүлж буцаан татах үүргээ хэрэгжүүлээгүйн дээр дахин савлаж хадгалах хугацааг хуурамчаар шошго тавьж худалдаанд гаргасан нь тогтоогдож байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан хүнсний түүхий бүтээгдэхүүнийг хүний эрүүл м*******эд сөрөг нөлөөтэй гэж үзнэ гэж заасан бөгөөд 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авах ба 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар энэ үүргийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүлээнэ. Мөн энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.7.1, 12.8-д зааснаар хүнсний түүхий эд бүтээгдэхүүний шошгонд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах, хэрэглэж дуусах хугацаа болон бусад мэдээллийг тодорхой тусгах ёстой бөгөөд дээрх мэдээлэл худлаа бичигдсэн бол буруу шошголсон гэж үздэг, бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгыг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцна.

Ийнхүү А******* ******* ******* ******* ХХК нь улирал тутам мах, махан бүтээгдэхүүнийг шинжлүүлэх, лабораторын шинжилгээгээр стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бохирдуулагч агуулсан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг дотоод хяналтаараа илрүүлж буцаан татах үүргээ хэрэгжүүлээгүйн дээр дахин савлаж хадгалах хугацааг хуурамчаар шошго тавьж худалдаанд гаргасан нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1.4, 12 дугаар зүйлийн 12.4, 12.7.1, 12.8 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих 6.15 дугаар зүйлийн 4 Хүний эрүүл м*******эд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл үзүүлж болзошгүй, хуурамч шошго бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй зөрчил гаргасан гэж үзэж А******* ******* ******* ******* ХХК-ийг 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан үндэслэлтэй, зөрчлийн шинж байдал тохирсон, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.7.1, 12.8, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай А******* ******* ******* ******* ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА