Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Төрболд |
Хэргийн индекс | 183/2024/00050/И |
Дугаар | 183/ШШ2024/01659 |
Огноо | 2024-04-16 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2024/01659
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Нэхэмжлэгч: ****** дүүрэг, * дугаар хороо, * дүгээр байр, * тоот хаягт оршин суух, ****** овогт ******** М********** (РД:*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** тоот хаягт оршин суух, ****** овогт ********** ********* (РД:*******)-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Г.М******* нь хариуцагч У.Т*******гийн хүсэлтээр Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, С** /11240/, Олимпын гудамж, ** байр, *** тоот хаягт байрлах оффис үйлчилгээний зориулалттай байрыг ******* оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээний үндсэн дээр ******* оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс ******* оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх нийт 2 жилийн хугацаанд сарын 1,500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан гэрээ тохиролцож байгуулсан байдаг. Гэвч хариуцагч нь ******* оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хгуацаанд төлөх тухай удаа дараа шаардлага тавьж байсан ч хариуцагчаас түрээсийн төлбөрийг төлнө гэсэн хариуг өгсөөр байсан. ******* оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээний 3.1-т заасан хугацаа өнгөрч хариуцагчаас дээрх байрыг суллан өгч, ******* оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх төлбөрийг төлөхийг шаардсан мөн хариуцагчаас хамааралтайгаар түрээсийн хугацааг ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан боловч хариуцагч нь төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй. Хамгийн сүүлд нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр болох нийт 9,000,000 төгрөгийг ******* оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулах тухай ******* оны 05 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр төлөх албан бичиг авч баталгаажуулсан байдаг. Гэвч хариуцагч нь *******.04.29-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасан түрээслэн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу ашиглан, түрээсийн төлбөрийг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, мөн түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь дээрх гэрээний 3.6 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаж байх тул ******* оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх төлбөр болох 9,000,000 төгрөг болон төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн алданги болох 4,500,000 төгрөг буюу нийт 13,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагын 4,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч У.Т******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.М*******ын эзэмшлийн Хаанбанк дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцов... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагын 4,500,000 төгрөгийн хэсгээс татгалзаж, хариуцагч У.Т******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 9,000,000 төгрөгийг Хаанбанк дахь нэхэмжлэгч Г.М*******ын эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийн 112,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч У.Т*******гээс тус бүр 112,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.М*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч У.Т*******д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.М******* нэхэмжлэлийн шаардлага болох 13,500,000 төгрөгийн 4,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч У.Т******* үлдэх 9,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийн 112,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч У.Т*******гээс тус бүр 122,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.М*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД