Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 183/2022/04832/И |
Дугаар | 183/ШШ2024/01588 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/01588
2024 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/01588 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг, ............. тоотод оршин суух, М овогт А-ны С /РД:............-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .......... байранд байрлах, ННШГ холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нэхэмжлэгч А.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/0000 тоот шийдвэрээр ТХХК болон А.Сарантоль нараас зээлийн гэрээний үүрэгт 241631911 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгуулахаар захирамжилсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн ............ тоотод орших 64 мкв хувийн сууц, 378 мкв газраар үүргийн гүйцэтгэл хангуулахыг даалгасан байдаг. 2022 оны 10 дугаар сард Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилж үнэлгээ хийлгүүлсэн Да ХХК -ны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ш22-44 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх эд хөрөнгийг 36680255 төгрөгөөр үнэлгээг тогтоосон байна. Манай дээрх эд хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр 80.000.000 төгрөг, мөн үүнээс гадна Нийслэлийн хот төлөвлөлтийн компаниас 80.000.000 төгрөг буюу 40 мкв 2 өрөө орон сууцаар сольж авахаар тохиролцсон байдаг. Д ХХК-ны шинжээчийн дүгнэлтийг зөвшөрөөхгүй байх тул Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ш22-44 тоот шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ надад мэдэгдээгүй. Ерөнхийд нь гаднаас нь зургийг нь аваад л яваад өгсөн байсан. Би тухайн үед өөрөө байж байгаад хөрөнгийн үнэлгээгээ хийлгэмээр байна гэсэн хүсэлт гаргаж байсан боловч үүнийг хүлээн аваагүй. Цаашид худалдан борлуулах үйл ажиллагаа явуулаад 2 дахь дуудлага худалдаанд ороод 50 хувиар буюу 18.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Хот төлөвлөлт дээр бүр муугаар бодоход 50.000.000 төгрөгөөр үнэлэгдэх байр. Уг нь 80.000.000 төгрөгөөр үнэлэгдээд 2 өрөө жижиг м.кв-тай байраар гэрээ хийгдсэн байсан. Тэнд байгаа байрууд бүгд газарт орсон. Миний эд хөрөнгийг ингэж үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Тийм учраас энэ үнэлгээг 1 удаа явуулж өгөөч гэж хүсэж байна. Тэгэхгүй бол 50 хувийн үнэлгээ дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явцад албан дуудлага худалдаанд 2 удаа орсон. Би өөрөө Төрийн банканд 247.000.000 төгрөгийн өртэй. Би өгөхгүй гэж татгалзаагүй. Зах зээлийн үнэлгээгээр үнэлэхгүй гэхэд ядаж өөрийн зах зээлийн үнэлгээний 80 хувиар өгчихмөөр л байна гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2785 тоот шийдвэрээр Т ХХК А.С нараас зээлийн гэрээний үүрэгт 241.631.911 төгрөгийг гаргуулж, Төрийн банкинд олгож, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т ХХК А.С нарт холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч Шийдвэр гүйцэтгэлийн ажлыг үүсгэн төлбөр барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо Жаргалантын 24 дүгээр гудамж, 564 тоот хаягт байршилтай 64 м.кв-тай хувийн сууц эрхийн улсын бүртгэлийн Э........дугаарт бүртгэгдсэн 378 м.кв талбай бүхий газрын хамт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ............дугаар бүхий битүүмжлэх актаар битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ......... дугаартай тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авах тухай мэдэгдлийг бид төлбөр төлөгч болон өмчлөгч нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд Т ХХК-ийн Д.Э зах зээлийн үнийг 70.000.000 төгрөгөөр үнэлсэн. А.С өмчлөгч Д. Б , З.Д нар шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Д ХХК шинжээч Ц.Т-лийг шинжээчээр томилоход барьцаа хөрөнгийг 36.680.255 төгрөгөөр үнэлсэн. Иймд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.Сар-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-......... дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ......... дугар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн .... дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас:2022.11.10-ны өдрийн итгэмжлэл, нотариатчидын танхимын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгөний тасалбар, нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2019/.........тоот гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/0........дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 309 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2019/........ дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/.......... дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ........ дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2..............дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, мөн өдрийн төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, мөн өдрийн зарлан дуудах мэдэгдэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Т ХХК-ийн дүрэм, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ........ дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Д.-ын гаргасан үнийн санал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 000 дугаар тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ................ дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, ТА ХХК-ийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн...........................дугаар үнийн санал авах тухай мэдэгдлүүд, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн ................ дугаартай үнийн санал авах тухай мэдэгдлүүд, Д.Э-ын үнийн санал, Д.Б, З.Д, А.С нарын шинжээч томилуулах хүсэлт, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 0000дугаар шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 0000 дугаар итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №000 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №0000тоот шинжээчийн дүгнэлт, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хугацааны сунгал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С хариуцагч ННШГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/0000 тоот шийдвэрээр ТХХК, А.Сарантоль нараас зээлийн гэрээний үүрэгт 241.631.911 төгрөгийг гаргуулж, Төрийн банкинд олгохоор, Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, 378 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2022 оны 10 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ...... тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 36.680.255 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн хот төлөвлөлтөөс 80.000.000 төгрөг буюу 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар сольж авахаар тохиролцсон байдаг. Иймд Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ......... тоот шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/0.... тоот шийдвэрээр ТА ХХК, А.С нараас зээлийн гэрээний үүрэгт 241.631.911 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т ХХК, А.С нарт холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, төлбөр барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ...... тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-.......... дугаарт бүртгэгдсэн 378 м.кв талбай бүхий газрын хамт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн .........дугаар бүхий битүүмжлэх актаар битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ............ дугаар тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авах тухай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нар болон өмчлөгч нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд төлбөр төлөгч Т ХХК-ийн Д.Э нь зах зээлийн үнийг 70.000.000 төгрөгөөр үнэлсэн, А.С, Д.Бү, З.Д нар шинжээч томилуулан үнэлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн шинжээч Ц.Т-ийг шинжээчээр томилоход барьцаа хөрөнгийг 36.680.255 төгрөгөөр үнэлсэн. Иймд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан баримтаар, улсын бүртгэлийн Ү-............ дугаартай, Хан-Уул дүүргийн 7......... тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-........ дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ...........от хаягт байршилтай, 378 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч нь А.С болох нь, ТА ХХК, А.С болон Тө ХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №......... дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгүүдийг барьцаалжээ.
Зээлдэгч Т ХХК, А.С нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Төрийн банк ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/0........дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн .... дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2019/..... дүгээр тогтоолоор хариуцагч Т ХХК, А.С нараас 241.631.911 төгрөг гаргуулан Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.
Уг шийдвэр, магадлал, тогтоолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2019/........ тоот гүйцэтгэх хуудас олгож, Н ээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9/277 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Д ХХК-ийг шинжээчээр томилж, Да ХХК нь дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 36.680.255 төгрөгөөр тогтоосон байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгсөн, мөн төлбөр төлөгчөөс шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 0000 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.
Д ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн Ү-00000000000дугаартай, Хан-Уул дүүргийн .......... тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-........ дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ................... тоот хаягт байршилтай, 378 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн үнэ цэнийг 36 680 255 төгрөгөөр тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 80.000.000 төгрөг, Нийслэлийн хот төлөвлөлтөөс 80.000.000 төгрөг буюу 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар сольж авахаар тохиролцсон гэж дурдсан боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотлоогүй байна.
Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн үнэлгээг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан үндэслэлээ ...мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан гэж тайлбарласан, хариуцагч уг асуудлаар маргаагүй тул шүүх хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заас-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО