Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01919

 

20******* 04 11 184/ШШ20*******/01919

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч:******* дүүрэг, 1 хороо, Юнион бюлдинг  корпус, 10 давхар, ******* тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД: 6715*******9/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, зээл ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, *******ы ******* /РД: *******/

Зээлийн гэрээний үүрэгт 255 705 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь ******* зээлийн апликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 04 сарын 13-ны өдрийн *******-231944 зээлийн дугаартай 330 000 төгрөгийг онлайнаар зээлийн гэрээ байгуулан 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Ж.******* нь 20******* оны 03 сарын 22-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 122 730 төгрөг, үндсэн зээлийн хүү 84 160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 815 төгрөг, нийт 225 705 төгрөгийг Ж.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 225 705 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБ ХХК нь Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 225 705 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 20******* оны 04 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг 20******* оны 04 сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 422 төгрөгийн тал хувь 3 711 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн *******00900941 тоот данснаас 3 711 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 225 705 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 422 төгрөгийн тал хувь 3 711 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн *******00900941 тоот данснаас 3 711 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР