Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01922

 

2024 04 11 184/ШШ2024/01922

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 хороо, Жуулчны гудамж-34, Сувд цамхаг оффис хаягт байрлах, ******* ББСБ ХК /РД: *******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******0 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: АН91121*******09/

Зээлийн гэрээний үүрэгт *******93 19******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХК нь 2022 оны 12 сарын 15-ны өдөр хариуцагчийн Хаан банкны 5039*******744*******9 тоот дансанд 30 хоногийн хугацаатай 420 000 төгрөгийн зээл олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд гэрээг дуусгавар болгож нийт зээлийн үлдэгдэл 420 000 төгрөг, хүү 2*******0 19******* төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт *******93 19******* төгрөгийг хариуцагч Б.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******93 19******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч тус өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн *******93 19******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 30-ны өдөр 170 000 төгрөг, 2024 оны 05 сарын 15-ны өдөр 170 000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 170 000 төгрөг, 2024 оны 0******* сарын 15-ны өдөр 183 19******* төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 500 төгрөгийн тал хувь 10 750 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10 750 төгрөгийг хариуцагч Б.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-нд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1 ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******93 19******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн *******93 19******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 30-ны өдөр 170 000 төгрөг, 2024 оны 05 сарын 15-ны өдөр 170 000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 170 000 төгрөг, 2024 оны 0******* сарын 15-ны өдөр 183 19******* төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 500 төгрөгийн тал хувь 10 750 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10 750 төгрөгийг хариуцагч Б.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-нд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР