Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01923

 

2024 04 11 184/ШШ2024/01923

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр 5 хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, өнөр хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******

Зээлийн гэрээний үүрэгт 2 787 671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 02-нд 7104706757 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 2 410 000 төгрөгийн зээлийг 2.35 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 461 230 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 118 274 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 579 504 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 08 сарын 25-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд С.*******гаас үндсэн зээлийн төлбөр 1 948 770 төгрөг, хүү 736 454 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97 446 төгрөг, нотариатын төлбөр 5 000 төгрөг, нийт 2 787 671 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 787 671 төгрөгийг 2024 оны 05 сарын 10-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* капитал ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 787 671 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 04 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч С.******* нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 787 671 төгрөгийг 2024 оны 05 сарын 10-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 553 төгрөгийн тал хувь 29 776.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 29 776.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 787 671 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 787 671 төгрөгийг 2024 оны 05 сарын 10-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 553 төгрөгийн тал хувь 29 776.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 29 776.5 төгрөгийг хариуцагч С.*******гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР