| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/02603/И |
| Дугаар | 183/ШШ2024/01714 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/01714
|
******* оны 04 сарын 19 өдөр |
Дугаар 183/ШШ*******/01714 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг дүүрэг, * дугаар хороо, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн хүсэлттэй,
Гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *** тоот хаягт оршин суух, **** овогт М******* /РД:*******/-ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Э.Б*******,
Гуравдагч этгээд М.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь М.С*******ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** хэсэг * тоотод оршин суух Жалайрын С******* нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг тул СМДХЗЖАЭ тухай хуулийн 4 зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
2.Гуравдагч этгээд М.С******* нь цагдаагийн байгууллагад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нөхөр Р.Н******* болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Би бүрэн дунд боловсролтой хавар болохоор ногоон дээр ажилладаг. Өвлийн улиралд барилга дээр гардаг тогтсон ажил байхгүй. Миний бие жаахан бухимдахаараа архи уудаг. Анх 20 жилийн өмнөөс архи ууж эхэлсэн. Өмнө нь архины албадан эмчилгээнд явж байсан. Миний бие албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна. Учир нь нөхөр маань барилгын туслах хийж байрлаж ажиллаж байгаа тул би 2 хүүхдээ харж амьдрах шаардлагатай байгаа. Өөрийн гэсэн газар байхгүй тул айлын хашаанд амьдардаг гэрээ барьсан байгаа. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Миний охин М.М******* 13 настай 6 дугаар анги, хүү С.Г******* 7 настай, 2 дугаар ангид сурдаг. Надаас өөр харж хандах хүн байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
3.Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын ******* оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр албан бичиг, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаар тодорхойлолт, Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны хэсгийн ахлагч Б.Гын Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст бичгээр гаргасан хүсэлт, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, М.С*******ээс асууж авсан тайлбарын тэмдэглэл, дэд ахлагч М.Гэлэгжамцын ******* оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн илтгэх хуудас, ******* оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан багын хурлын тэмдэглэл, “Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт”, Ж.С*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, С.Г*******ын сурагчийн дэлгэрэнгүй анкет, Нийслэлийн ерөнхий боловсролын 165 дугаар сургуулийн багш Ц.Тгийн сургуулийн захиргаанд гаргасан хүсэлт, нийгмийн ажилтан Б.Ггийн сурагч С.Г*******ын талаарх мэдээлэл, Цагдаагийн байгууллагын ASAP сан дахь М.С*******ийн мэдээлэл, Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн М.С******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь М.С*******ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг гэж тодорхойлжээ.
3.Гуравдагч этгээд М.С******* нь хамтран амьдрагчтайгаа хамт амьдардаг. Манай ихэ хорт хавдартай учраас байнга эмнэлгээр явдаг учраас би хоёр хүүхдээ хархаар ирсэн. Мөн өөрийн гэсэн очих газаргүй учраас айл айлын хашаанд байх хэцүү байдаг. Тийм учраас хоёр хүүхдээ харах шаардлагатай байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Иргэн М.С******* нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс ******* оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамтран амьдрагч агсам тавьж байна гэх хуурамч дуудлага өгсөн, согтуу танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр эрүүлжүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг болон зөрчилд холбогдсон, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан зэрэг үндэслэлээр удаа дараа эрүүлжүүлэгдэх болон торгуулийн шийтгэлээр шийтгүүлж байсан. (хавтаст хэргийн 20-21 дэх тал)
4.2.Иргэн Ж.С******* нь Архинд донтох эмгэг-3 дугаар зэрэг буюу согтуурах донтой. (хавтаст хэргийн 22 дахь тал)
4.3.Гуравдагч этгээд М.С*******ийн хүү С.Г******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хичээлд хамрагдаагүй.
5.Гуравдагч этгээд М.С******* нь нийгмийн хэв журмыг зөрчин, архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэх, торгуулийн арга хэмжээ авагдаж байсан болох нь хэрэгт авагдсан зөрчлийн тухай мэдээлэл, тайлбар авсан цагдаагийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд “Архинд донтох эмгэг-3 дугаар зэрэг” буюу “согтуурах донтой” болох нь ******* оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дүгнэлтээр, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан “…утсаа алдсан, хүүхдүүдийг манай ихрийнд хүргэж өгсөн байна лээ..., биеэ хянах чадваргүй болсон үе байдаг…, авга ах, бэр эгч өглөө бүр ирж хамт архи ууя гэдэг, тэгээд “Баянбулаг” орж архи авч уудаг...” гэх тайлбараар тус тус тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Жалайр овогт М******* (РД:*******)-ийг албадан эмчлүүлсүгэй.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар М.С*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдсүгэй.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгддөг болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД