Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/02586

 

 

 

 

 

 

 

 

                 2024           05            09     

                                      184/ШШ2024/02586

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *****дугаар хороо, Сити центр, ***давхар **** тоот хаягт байрлах, “********** ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *****дугаар хороо, Зүүнбаян Уулын *****тоот хаягт оршин суух, Заяабуянт овогт Гантуяагийн ********** /РД:************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,396,954.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсайхан, А.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “********** ББСБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэл болон тайлбартаа:

...“********** ББСБ” ХХК нь иргэн Гантуяагийн **********тэй 2020 оны 8-р сарын 04-ний өдөр ЗГ2024034х тоот зээлийн гэрээ байгуулж 1,499,900 төгрөгийн зээлийг жилийн 39.6% хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар олгосон. Гэвч Г.********** нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, 2020 оны 10-р сарын 30-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү үндсэн зээл дээр нэмж төлөх үүрэгтэй. Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдал бий болсон.

Зээлдэгч нь 2023 оны 3 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,334,917.10 төгрөг, хүү 1,792,312.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254,724.98 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 3,396,954.41 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,396,954.41 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 69,302 төгрөг төлсөн баримт, Монголын татварын албаны төлбөрийн даалгавар, итгэмжлэл, эрэн сурвалжлалт зогсоосон тухай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3-р хэлтсийн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн мэдээллийн хуудас, өргөдөл, иргэний үнэмлэхний лавлагаа, зээл төлөлтийн дансны хуулга, итгэмжлэл.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-иас хариуцагч Г.**********д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3,396,954.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч нэхэмжлэлийг 2024 оны 4 сарын 03-ны өдөр гардаж авсан, шүүхээс түүнд хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

3. Хариуцагч Г.********** хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуульд заасан үндэслэл болох бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, хуулийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, 76 дугаар зүйлийн 76.2-д “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

 

4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон цахим зээлийн гэрээгээр хариуцагч Г.********** болон нэхэмжлэгч  ББСБ ХХК нарын хооронд 2020 оны 8-р сарын 04-ний өдөр ЗГ2024034х тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 1,499,900 төгрөгийн зээлийг жилийн 39.6% хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж авсан байх ба нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал гээд нийт 3,396,954.41 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

 

5. Гэрээний агуулга, нөхцөл, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “ ББСБ” ХХК шаардах эрхтэй.

 

7. Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК, хариуцагч Г.********** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Г.********** нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн байх тул дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3,381,954.41 төгрөгийг хариуцах учиртай.

 

8. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.14-т зээлийн гэрээний үүргийг зөрчсний улмаас зээлдүүлэгч шүүх, эвлэрүүлэн зуучлал, арбитр нэхэмжлэл, өргөдөл гаргасан бол улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, өмгөөллийн хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарах аливаа зардлыг зээлдүүлэгчид учирсан хохиролд тооцож нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байх тул нотариатын зардал 15,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

9. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, холбогдох нотлох баримтыг үгүйсгэсэн, татгалзсан талаар хүсэлт, тайлбар хариуцагч талаас ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл, нөхцөл байдал бий болсныг дурдах нь зүйтэй.

 

10. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Г.**********гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 3,396,954.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 69,302 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.**********гээс 3,396,954.41 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 69,302 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.**********гээс 69,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.АМИН-ЭРДЭНЭ