Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 150/шш2024/00100

 

 

 

 

 

 

                               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлах, Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ** аймгийн ** сумын **-р баг, ** хаягт оршин суух, ** овогт **  (РД:**)-д холбогдох,

 

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 200,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн  авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын ** шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би танд нэхэмжлэлээ тайлбарлая. Таны ярьж байгаа түргэвчилсэн маягаар шийдвэрлэсэн гэж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу таныг ** зодсон хэрэгт нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгосон. Торгохдоо 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгосон. Энэ зөрчлийн хохирогч ** нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжсэн үйлчилгээ авсан байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын санд 200,600 төгрөгийн хохирол учирчихаад байгаа юм. Энэ хүн эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээний 43,000 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөр, энгийн дүрс оношилгооны 57,600 төгрөгийн үйлчилгээ, өдрийн эмчилгээний үзлэг 100,000 төгрөгийн нийт 200,600 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулаад үйлчилгээ авсан. Энэ асуудал нь Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ гэсэн заалт байгаа. Та одоо хохирогчид төлчихсөн гэдэг баримт үзүүлээд байна. Тэр нь эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд орсон баримт болчхож чадахгүй байгаа юм. ** магадгүй би авчихсан гэж хэлж магадгүй. Эрүүл мэндийн даатгалын санд ** нь би энэ мөнгийг авчихсан юм. Би өөрөө төлчихье гэсэн бол тантай би ярих асуудалгүй болчих гээд байсан юм. Гэтэл ** тэр мөнгөө төлөөгүй байгаа тул хуулиараа зөрчилд буруутгагдаж байгаа хариуцах этгээд төлнө гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1- д зааснаар энэ төлбөрийг танаас гаргуулахаар хандаж байгаа. Энэ эрүүл мэндийн даатгалын сан нь төрөөс санхүүжиж иргэдийн нийгмийн асуудлыг шийдэж  өгч байгаа нийтийн эрх ашигт хамаарах үйлчилгээ. Ийм зөрчил, гэмт хэргийн улмаас гарч байгаа санхүүжилттэй холбоотой мөнгө нь буцаад төрийн сандаа орох ёстой юм. Үүнтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хүсэлт, хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэн энэ асуудлыг шийдвэрлүүлье гэж хандаж байгаа юм...” гэв.

 

Хариуцагч ** нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ....Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын сангаас нэхэмжилсэн 200.600 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна... гэв.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын ** нь ** холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 200,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаан дээр хариуцагч ** нь нэхэмжлэлийн шаардлага 200,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж хуульчилжээ.

Хариуцагч ** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ байдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын ** нэхэмжлэлтэй хариуцагч **т холбогдох 200.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч **аас улсын тэмдэгтийн хураамжид 6,668 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч ** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН