| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0056/И |
| Дугаар | 150/шш2024/00101 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 150/шш2024/00101
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг ** төв байр хаягт байрлах, “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ** оршин суух, ** овогт **(РД:**)
Хариуцагч ** оршин суух, ** овогт ** (РД:**) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,174,667.31 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч **, нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч **/, хариуцагч **/ нар нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр МN590034150000570611 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбараас 16,848,183.84 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.2, 3.3 дахь заалтыг зөрчиж , ззэлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хувиарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 12,883,402.91 төгрөг, зээлийн хүү 212,196.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,485.77 төгрөг, хуримтлагдсан хүү 71,582.30 төгрөг нийт 13,174,667.31 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүгийн төлбөр болох 13,174,667.31 төгрөгийг гаргуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хариу талбартай танилцсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусна. Хариу тайлбартаа 2027 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл график үүсгэсэн байсан. Энэ нь боломжгүй бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотроо зээлээ барагдуул гэсэн шаардлага тавьж байгаа. Хариуцагч ** нар нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ** Сэлэнгэ салбараас 16,8848,183.84 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 15,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан. Гэрээний 3.2, 3.3 дахь заалтыг зөрчиж, зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт болох зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хүндрэл учруулсаар байна. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 12,883,402,91 төгрөг, зээлийн хүү 212,196,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,485.77, хуримтлагдсан хүү 71,582.30 төгрөг, нийт 13.174.667,31 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулан авах хүсэлттэй байна ...” гэв.
Хариуцагч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн банкнаас нэхэмжилсэн 13,174,667,31 төгрөгийг ** нар нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгана... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч ** нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,174,667.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага 13,174,667.31 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж хуульчилжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь түүний тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ байдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч ** нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ** итгэмжлэл олгосон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, Эвлэрүүлэн жуучлах тухай хуулийн 12 дугаар зүйл, 13 дугаар зүйл, 22 дугаар зүйлд заасан эрх эдлэх, гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, үйлдэл хийх бүрэн эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон байна. Хариуцагч **ийг төлөөлж тайлбар гаргасан нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,823.34 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **ээс 111.911.67 төгрөг, хариуцагч ** 111.911.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ** нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч ** нар нь зээлийн гэрээний үүрэгт 13,174,667.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 223,823.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **с 111.911.67 төгрөг, хариуцагч ** 111.911.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч ** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН