Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2024/01978

 

2024 04 15 184/ШШ2024/01978

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, 1301а тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: /

Зээлийн гэрээний үүрэгт 11 224 815.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь манай компанитай 2022 оны 09 сарын 28-ны өдөр L02600100/01 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2022 оны 09 сарын 30-ны өдөр зээлийн дансны дугаартай 8 *******0 000 төгрөгийн урт хугацааны зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй, зээлдэгчийн 5020964624 банкны тоот дансанд хүлээн авсан. Зээлдэгч нь зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 02 сарын *******-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл үндсэн зээл 7 840 064.13 төгрөг, хүү 3 005 175.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 363 076.25 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал ******* 500 төгрөг, нийт 11 224 815.53 төгрөгийг хариуцагч Х.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 11 224 815.53 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 224 815.53 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 02 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч Х.******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 11 224 815.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 547.05 төгрөгийн тал хувь 97 273.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 97 273.5 төгрөгийг хариуцагч Х.*******өөс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11 224 815.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 11 224 815.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 547.05 төгрөгийн тал хувь 97 273.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 97 273.5 төгрөгийг хариуцагч Х.*******өөс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР