Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01839

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/01839 Улаанбаатар хот

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо,****р оффисийн барилга * давхар, **** тоот хаягт байрлах, О******* ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Я*** тоот хаягт оршин суух, Т******* (РД:*******)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,521,212.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Т.Б******* нь *******.06.08-ны өдөр сарын 2.9 увийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 22,000,000 төгрөгийн зээлийг *******06-076 дугаартай гэрээ байгуулсан. Харуицагч Т.Б*******т холбогдуулан дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн *******06-076 дугаартай гэрээний дараах зүйл, хэсэг, затын дагуу. Зээлдэгчээс зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд энэхүү гэрээнд заасан зээлийн хүүг төлнө. 3.4-т зээлийн төлбөрийг хууль тогттоом, журамд зааснаас бусал тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлнө. 4.1т талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1 зээлийн эргэн төлөлтийн хуваараар харилцан тохиролцож баталгаажуулав. Гэрээний хавсралт 1-д заасан тус хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцогдоно. 5.2-т зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт 1 зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тухай бүр төлнө. 10.2-т дараах нөхцөл байдлын аль нэг бий болсон тохиолдолд ББСБ энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан өөрт учирсан аливаа бүх зардлаа нэхэмжлэх эрхтэй. 10.2.1-т зээлдэгч энэхүү гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү болон шимтгэл хураамжийг хугацаанд нь буюу бүрэн төлөөгүй, 10.2.2-т зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөр эргэн төлөх хуваарийг 2 болон түүнээс дээш хоногоор зөрчсөн, *******.04.19-ний өдөр хариуцагч Т.Б*******аас ******* улсын дугаартай тоёота алпард маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хураан авч *******.04.30-ны өдөр хүртэл хугацаа өгсөн боловч зээлийн хоцрогдолоо арилгаж чалаагүй. Үүнээс цааш *******.05.10-ны өдөр хүртэл дахин хугацаа өгсөн боловч мөн адил зээлийн төлбөрийн хоцрогдолоо арилгаж чадаагүй. Хураан авч үүргийн гүйцэтгэл хангуулах автомашины хувьд хойд, урд гупер сэтэй, зүүн гэрэл хагархай эвдрэл гэмтэлтэй байсан. Манай байгууллагын зүгээс барьцаа 74-72 усын дугаартай тоёота алпарп маркийн сувдан цагаан өнгөтэй тээрийн хэрэгслийг *******.0616-ны өдөо Гантулгын Боролзойбаатарт 22,250,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Иймд хариуцагч Т.Б*******аас зээлийн төлбөрт 1,905,998.05 төгрөг, хүү 615,214.64 төгрөг, нийт 2,521,212.69 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Зохигч талууд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...2,521,212.69 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах эвлэрлийн гэрээ хийж байна. Сар бүрийн 5-ны өдөр буюу эхний төлбөр болох 630,303 төгрөгийг 5 дугаар сарын 05-ны өдөр, 06 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөг, 07 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөгийг төлөх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, хариуцагч Т.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2,521,212.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,289.4 төгрөгийн 27,644.25 төгрөгийг улсын орлогоос, 27,644.25 төгрөгийг хариуцагч Т.Б*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б*******т холбогдох зээлийн гэрэний үүрэгт 2,521,212.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Т.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,521,212.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 630,303 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,289.40 төгрөгийн тал хувь болох 27,644.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч Т.Б*******аас тус бүр 27,644.25 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД