Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

 

 

 

 

 

П.Х, Б.Б, О.Х, Ж.Б,

Б.П, П.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Х.Оюунцэцэг,

                        Шүүгдэгч П.Х,

                        Шүүгдэгч П.Х-ийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Х өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 1934009160459 дугаартай шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Ж.Б, Б.П, П.Х нарт холбогдох хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

П.Х нь Б.Б, О.Х нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Шуна 1 дүгээр багийн нутаг “Агьт” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр иргэн П.Г-ын эзэмшлийн 4 толгой адууг хулгайлж, бусдад 4.367.400 төгрөгийн,

 

Б.Б нь О.Х, П.Х нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Шуна 1 дүгээр багийн нутаг “Агьт” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр иргэн П.Г-ын эзэмшлийн 4 толгой адууг хулгайлж, бусдад 4.367.400 төгрөгийн,

 

О.Х нь Б.Б, П.Х нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Шуна 1 дүгээр багийн нутаг “Агьт” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр иргэн П.Г-ын эзэмшлийн 4 толгой адууг хулгайлж, бусдад 4.367.400 төгрөгийн, 

 

П.Х нь Б.П, Б.Б, Ж.Б, О.Х нартай бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас иргэн Д.Г-ийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж, 7.542.400 төгрөгийн,

 

Б.П нь П.Х, Б.Б, Ж.Б, О.Х нартай бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас иргэн Д.Г-ийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж, 7.542.400 төгрөгийн,

 

Б.Б нь П.Х, Б.П, Ж.Б, О.Х нартай бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас иргэн Д.Г-ийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж, 7.542.400 төгрөгийн,

 

Ж.Б нь П.Х, Б.П, Б.Б, О.Х нартай бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас иргэн Д.Г-гийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж, 7.542.400 төгрөгийн,

 

О.Х нь П.Х, Б.П, Б.Б, Ж.Б нартай бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас иргэн Д.Г-ийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж, 7.542.400 төгрөгийн,

 

П.Х нь Ж.Бтай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд иргэн Н.Д-гийн өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж, 3.192.000 төгрөгийн,

 

Ж.Б нь П.Хтай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд иргэн Н.Д-гийн өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж, 3.192.000 төгрөгийн,

 

П.Х нь Б.Б, О.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Хонгорын пойл” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны үед Д.Ж-ын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, бусдад 2.975.100 төгрөгийн,

 

Б.Б нь О.Х, П.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Хонгорын пойл” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны үед Д.Ж-ын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, бусдад 2.975.100 төгрөгийн,

 

О.Х нь Б.Б, П.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Хонгорын пойл” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны үед Д.Ж-ын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, бусдад 2.975.100 төгрөгийн,

 

П.Х нь П.Х, О.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг “Зайдангийн ар” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 25-ны хооронд иргэн Н.Б-ын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, 9.850.700 төгрөгийн,

 

П.Х нь О.Х, П.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг “Зайдангийн ар” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 25-ны хооронд иргэн Н.Б-ын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, 9.850.700 төгрөгийн,

 

О.Х нь П.Х, П.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг “Зайдангийн ар” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 25-ны хооронд иргэн Н.Б-ын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, 9.850.700 төгрөгийн,

 

П.Х нь П.Х, Б.Б нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг “Хар чулуут” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-наас 15-ны хооронд иргэн Ц.Б-гийн өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, 3.060.000 төгрөгийн,

 

П.Х нь Б.Б, П.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг “Хар чулуут” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-наас 15-ны хооронд иргэн Ц.Б-гийн өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, 3.060.000 төгрөгийн,

 

Б.Б нь П.Х, П.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг “Хар чулуут” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-наас 15-ны хооронд иргэн Ц.Б-гийн өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, 3.060.000 төгрөгийн,

 

П.Х нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг “Адуун чулуу” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын дундуур иргэн П.Га-ын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж, 1.983.400 төгрөгийн,

 

П.Х нь Ж.Бтай бүлэглэж Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хуучин Баянцогт” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн П.Пэ-цын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж, 4.605.000 төгрөгийн,

 

Ж.Б нь П.Хтай бүлэглэж Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хуучин Баянцогт” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн П.П-цын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж, 4.605.000 төгрөгийн,

 

П.Х нь Ж.Бтай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Зайдангийн ар” гэх газраас иргэн О.Н-ийн өмчлөлийн улаан зүсмийн 6 тооны адууг хулгайлж, 6.540.600 төгрөгийн,

 

Ж.Б   нь   П.Хтай   бүлэглэж  Төв   аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Зайдангийн ар” гэх газраас иргэн О.Н-йн өмчлөлийн улаан зүсмийн 6 тооны адууг хулгайлж, 6.540.600 төгрөгийн,

 

П.Х нь П.Цэнд-Аюуштай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг “Адуун толгой” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн Д.Д-ийн өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж, 1.944.700 төгрөгийн,

 

П.Цэнд-Аюуш нь П.Хтай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг “Адуун толгой” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн Д.Д-ийн өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж, 1.944.700 төгрөгийн,

 

Б.Б нь П.Цэнд-Аюуш, Ж.Б нартай бүлэглэж Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цэгээн цагаан нуур” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Б.М-ийн өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж, 1.192.000 төгрөгийн,

 

П.Цэнд-Аюуш нь Ж.Б, Б.Б нартай бүлэглэж Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цэгээн цагаан нуур” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Б.М-ийн өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж, 1.192.000 төгрөгийн,

 

Ж.Б нь Б.Б, П.Цэнд-Аюуш нартай бүлэглэж Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цэгээн цагаан нуур” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Б.М-жийн өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж, 1.192.000 төгрөгийн,

 

Ж.Б нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 15-наас 20-ны хооронд иргэн Ш.М-ийн өмчлөлийн улаан зүсмийн 2 тооны сувай үхрийг хулгайлж, 2.209.400 төгрөгийн,

 

П.Х нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Агьтын ам” гэх газарт байрлах иргэн Х.Б-гийн өмчлөлийн төмөр турбан хийцтэй 5 ширхэг хашааг хууль бусаар авч, бусдад 1,251,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас П.Х, Б.Б, О.Х, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

Б.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

П.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Б.П, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Х, Б, Х, П, Б нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Х-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт 4 жил, шүүгдэгч Б.Бд 3 жил, шүүгдэгч О.Хт 3 жил, шүүгдэгч Ж.Бд 4 жил, шүүгдэгч Б.Пд 2 жил,

 

шүүгдэгч П.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х, Ж.Б нарт тус бүр оногдуулсан 4 жил, шүүгдэгч Б.Б, О.Х нарт тус бүр оногдуулсан 3 жил, шүүгдэгч Б.Пд оногдуулсан 2 жил, шүүгдэгч П.Хд оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Х, Ж.Б нарт тус бүр оногдуулсан 4 жил, шүүгдэгч Б.Б, О.Х нарт тус бүр оногдуулсан 3 жил, шүүгдэгч Б.Пд оногдуулсан 2 жил, шүүгдэгч П.Хд оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгч П.Хийг Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр багийн, шүүгдэгч Б.Быг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хорооны, шүүгдэгч О.Хыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хорооны,  шүүгдэгч Ж.Быг Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн, шүүгдэгч П.Пыг Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн, шүүгдэгч П.Х-ыг Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х Б.П, Ж.Б П.Х нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч П.Х, П.Х, П.П нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Б, О.Х нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Ж.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.640.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хаас 2.305.500 төгрөг, шүүгдэгч Ж.Баас 2.305.500 төгрөг тус тус гаргуулж Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт оршин суух хохирогч П.Пэ-д олгож, 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, О.Х Б.П, П.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Х өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 7, 10 дахь хэсгүүдэд өөрчлөлт оруулахыг хүсэж доорх гомдлыг гаргаж байна.

 

Миний үйлчлүүлэгч П.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар П.Хд оногдуулсан 2 жил, 8 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Х-ыг Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийн хязгаарлалтыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гаргахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.640.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэснийг дор дурдсан үндэслэлээр давж заалдаж байна.

 

1. П.Х нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулах шууд санаатай гэсэн үйлдэл тогтоогдохгүй байна.

 

П.Х нь 2021 оны 02 дугаар сард гэрчээр өгсөн болон удаа дараагийн мэдүүлэгтээ “...би Х.Барсүрэн гэх хүнийг танина, танил ах байгаа юм. Би тухайн өдөр утас руу нь залгаад хэлчихье гэтэл утсаа авахгүй байсан болохоор хашаа авч байгаагаа хэлж чадаагүй юм. Одоогоос хоёр жилийн өмнө барьж байхад би хамт барилцаж байсан хашаа байгаа юм. Бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Манай азарга Болдоо ахын халтар азарга хоёр зодолдоод болохгүй байхаар нь хашаандаа тасалгаа хийх гэсэн чинь хашаа олдохгүй байхаар нь би Бар ах руу залгасан чинь утсаа аваагүй...” /3 дугаар хавтас хх-175/,

 

Д.Далайбаярын гэрчээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлэгт “...би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн адуугаа хашаандаа авчирч Хар маллуулах санаатай цалин хөлсийг нь тохироод машинаар ачиж авчирч буулгасан юм. Тэгсэн манай азарга П.Х азаргатай зодолдоод байхаар нь малын хашаагаа дотор нь тусгаарлах шаардлага гараад хашаа хайж эхэлтэл П.Х манай ахын төмөр хашаа ойрхон бариатай байгаа одоохондоо авч ашиглаад хавар буцаагаад өгчихье гэхээр би тухайн үед ахтайгаа яриад асуучих гэтэл ахын утас болохгүй байна. Шууд очоод авчихъя буцаагаад хавар болохоор өгчих юм чинь гэхээр нь би санаанд ороогүй адуугаа ачиж ирсэн 07-47 УНТ улсын дугаартай Портер маркийн машинтай Аргалант сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг “Агьт”-ын ам гэх газраас очиж 5 хавтайг машин дээр ачиж аваад П.Х харж байгаа манай хашаанд авчирч адууны хашааны тасалгаа хийж адуугаа тусгаарласан юм. Миний ахын хашаа гэхээр нь санаанд ороогүй л дагаж очоод ачаад ирсэн юм. Тухайн үед утас нь холбогдохгүй байна гэж яриад байсан. Бид хоёр хоёулхнаа явж байсан тухайн үед хөл хорионы үе байсан болохоор хүн амьтан ч харагдаагүй зам дээр шалгалт хийж байсан цагаан өнгийн машинтай хэдэн цагдаа зогсоож шалгах үед нь ойрхноос хашаа ачаад л буцаад ирнэ гэж хэлээд явсан. Өөр хүн таараагүй. Би тухайн хашааны эзэн Х.Барсүрэн гэх хүнтэй уулзаж тохиролцсон байгаа, дулаан орохоор хашааг нь байсан газар нь буцаагаад барьж өгөхөөр тохиролцоод ярилцаад ирсэн...” гэх / 3 дугаар хавтас хх-177-178/

 

Хохирогч Х.Барсүрэнгийн хохирол гомдолгүй гэсэн бичиг зэргээр П.Х нь Х.Барсүрэнгийн малын 5 ширхэг төмөр хашааг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлаагүй болох нь эдгээр нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх санаатайгаар нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр уг төмөр хашааг хулгайлсан гэх ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Тодруулбал: П.Х нь Х.Барсүрэнг сайн таньдаг төдийгүй хэдэн жил ойр нутаглаж, хоёр жил гаруй хугацаагаар малыг нь маллаж уг хашаа саравчийг барилцах зэргээр ойр дотно ахан дүү шиг болсон тул түүнд итгэж уг 5 ширхэг төмөр хашлагыг түр авч хэрэглээд хавар буцааж өгөхөөр бодож сэдсэн нь өөрийнх нь болон гэрч Д.Далайбаярт хэлж байсан яриагаар нотлогдож байгаагаар гэмт хэргийн объектив, субъектив шинжгүй учраас Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

2. Шүүх П.Х болон бусад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйл, Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тэдний байнга амьдрах газар нутаг болон гадагш явах хязгаарыг тогтоохдоо малчин хүний хувийн болон ажлын онцлог, малын бэлчээрлэлт, байршилт, Засаг захиргааны харьяалал, төрийн үйлчилгээ зэрэг тухайн хүнд зайлшгүй тохиолдол болон бусад онцлогуудыг харгалзан үзэж тухайн сум, орон, дүүргийн хэмжээгээр тогтоох ёстой байтал зөвхөн тухайн амьдарч буй багаар нь хязгаарлан Монгол Улсын хууль тогтоомж төдийгүй тухайн хүний эрх зүйн болон амьдрал ахуйд ноцтой хохирол учирч болохоор байх тул уг тогтоолын дээрх заалтад өөрчлөлт оруулж тухайн сум орны хэмжээгээр хязгаарлах нь зүйд тохирох тулд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

 

3. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Портер-2 маркийн ... УНТ улсын дугаартай Д.Далайбаярын эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэ 3.640.000 төгрөгийг П.Хас гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь миний бие төмөр хайлс хулгайлсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа учраас шүүхийн энэ заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.    

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Х өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өөрийн гаргасан давж заалдах гомдлоо дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Барсүрэн ахтай 2, 3 жил хамт өвөлжиж малыг нь малладаг, ойр дотно харилцаатай хүмүүс. Малынх нь хашааг түр аваад буцаагаад хавар өгье гэж хэлэх гээд залгасан боловч утас нь холбогдохгүй байсан тул холбоо барьж чадаагүй гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй ба шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог.

 

Хэрэгт авагдсан, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байна.

 

Прокуророос П.Хийг 2018 оны 11 дүгээр сараас эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 10 удаагийн, Б.Быг 5 удаагийн, О.Хыг 4 удаагийн, Ж.Быг 5 удаагийн үйлдлээр тус бүр бусдын малыг болон олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн үйлдэл тус бүрээр нь Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасны дагуу хэргүүдийг нь нэгтгэсэн атлаа тэднийг яллагдагчаар татсан тогтоолуудад өөрчлөлт оруулалгүйгээр үйлдэл тус бүрээр нь яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг буюу өөрөөр хэлбэл нэг гэмт хэргийн шинжийг хангасан хэд хэдэн удаагийн үйлдлүүдийг нэгтгэн нэг гэмт хэрэгт тооцон зүйлчлэхээр заасныг зөрчжээ. 

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсгүүдэд “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх, онц хүндрүүлэх шинжүүдийг хуульчлан тогтоосон байхад яллах дүгнэлтэд тусгагдсан нийт 12 удаагийн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлүүдэд хэнийх нь үйлдэлд уг гэмт хэргийн дээрх шинж агуулагдсан эсэхийг мөрдөн байцаалтаар огт шалгалгүй орхигдуулсан,

 

Мөн хохирогч Ш.Монголхүүгийн 2 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэлд О.П, хохирогч Д.Жамбалжамцын 3 тооны адууг хулгайлсан үйлдэлд Б.Б, хохирогч Б.Мягмардоржийн 1 тооны адууг хулгайлсан үйлдэлд /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ П.Х, хохирогч Н.Болдбаатарын 3 тооны адууг хулгайлсан үйлдэлд Б.Б оролцсон талаар тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдэд тусгагдсан байхад О.П, Б.Б, П.Х, Б.Б нарт тухайн үйлдэл тус бүрд нь яллагдагчаар татаагүй атлаа яллах дүгнэлт үйлдсэн, заримыг нь яллагдагчаар татсан атлаа огт яллахгүй орхигдуулсан, 

 

Түүнчлэн О.Хыг хохирогч Д.Жамбалжамцын 3 тооны адууг, Б.Быг хохирогч О.Нямдоржийн 6 тооны адууг хулгайлсан гэж тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан атлаа уг зүйл, хэсгийг өөрчилсөн, эсхүл хүчингүй болгосон талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тэднийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллан, яллах дүгнэлт үйлдсэн зэрэг нь ойлгомжгүй болжээ.

 

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, техник хэрэгсэл зэргийг хурааж улсын орлого болгож байхаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан.

 

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын бусдын малыг хулгайлахдаа ашигласан гэх автомашин, морь зэргийг битүүмжлэн хуульд заасны дагуу үнэлгээг гаргуулж хөрөнгө хамгаалах ямар нэгэн ажиллагаа хийлгүй орхигдуулсан нь шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, техник хэрэгсэл зэргийг хурааж улсын орлого болгох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

 

1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар талд Н.Норовдорж гэх хүнийг 2019 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цэгээн цагаан нуур” гэх газраас аргамжаатай байсан хүрэн зүсмийн гүү /адуу/-г хулгайд алдсан гэж мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан атлаа энэ талаар прокурор яллах дүгнэлтдээ огт тусгалгүй орхигдуулсан, 

 

Д.Дүгэрсүрэнг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 8 тооны адуу алдсан гэж 193400918 тоот[1], мөн түүнийг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2019 оны 10 дугаар сарын 08-нд 2 тооны үхрээ хулгайд алдсан гэж 193400915 тоот хэрэг бүртгэлтийн[2] хэргүүд нээсэн атлаа дээрх хэргүүдийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад прокуророос хохирогч Д.Дүгэрсүрэнг 2 тооны адуу хулгайд алдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн зэрэг нь ойлгомжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол”-ын талаар тусгаж байхаар заасан байхад хэний хэдэн удаагийн үйлдлийн улмаас хэдэн тооны адуу, хэдэн тооны үхэр алдагдаж нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар бичигдээгүй байгаа нь яллах дүгнэлт хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс үзвэл тэдгээр нь бусдын малыг хулгайлан нядалж Х.Сонсонбаярлах гэх хүнд өгч худалдан борлуулж мөнгийг нь тухайн үедээ авах, эсхүл хэд хоногийн дараа банкны дансаар шилжүүлэн авч, өгч байсан талаар мэдүүлсэн байдаг тул Х.Сонсонбаярлах гэх хүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэх,

 

П.Хүрэлдамбыг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Агьтын ам” гэх газарт байрлах иргэн Х.Барсүрэнгийн өмчлөлийн төмөр турбан хийцтэй 5 ширхэг хашааг хууль бусаар авч, бусдад 1.251.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан атлаа түүний уг үйлдэлд нь хамтран оролцсон П.Далайбаяр гэх хүний үйлдэлд,  

 

Зарим хохирогч нарын малыг хулгайлсан гэх үйлдэл холбогдолд Н.Осор-Ядам гэх хүн оролцсон талаар шүүгдэгч нар мэдүүлсэн байхад тэдний үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахгүй орхигдуулсан буруу юм.

 

Дээрхээс дүгнэн үзвэл мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдэд ял завшуулсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдож байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд шинжлэн судлалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр П.Х, Б.Б, О.Х, Ж.Б, Б.П, П.Х нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч П.Х өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот тогтоол[3]-оор “яллагдагч П.Цэнд-Аюуш нь нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна” хэмээн дүгнэж түүнд холбогдох зарим хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй ба өөрөөр хэлбэл түүний зарим ямар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, зарим ямар хэргийг нь хэрэгсэхгүй болгохгүйгээр үлдээсэн гэдэг нь тодорхойгүй байх ба П.Цэнд-Аюушийг нас барсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг болон мөрдөн байцаалтын шатанд П.Х, Б.Б, П.Цэнд-Аюуш, Н.Осор-Ядам, О.Х, Ж.Б, Б.П, П.Х нарыг “Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах”, “Баривчлагдсан сэжигтнийг сулласан тухай” мөрдөгч, прокурорын тогтоол[4]-ууд хэрэгт авагдсан байхад энэ талаар прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хоноггүй гэж дурдагдсан байгаа зэргийг анхаарвал зохихыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, П.Х, Б.Б, О.Х, Ж.Б, Б.П, П.Х нарт холбогдох эрүүгийн 1934009160459 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.   

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Ж.Б, Б.П, П.Х нарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧИД                                       Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                           М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 1-р хавтас 41-р тал

[2] хх-ийн 2-р хавтас 241-р тал

[3] хх-ийн 4-р хавтас 52-53-р тал

[4] хх-ийн 102-125-р тал